Бие давхар болсонд нь баяр хүргэе!

pregnancy-week-by-week-3-920x581

…Байзаарай! Чи яг таг шалгасан биз? Эмчид очихоосоо өмнө үнэхээр жирэмсэн болсон эсэхтээ эргэлзэж байгаа бол эрт үеийн эхний шинж тэмдгүүдийг нэг унш даа. Эдгээр нь бие давхар болсон эмэгтэйчүүдийн 93%-д нь илэрдэг. Тестээр шалгах үед нэг зураастай гарсан ч доорх шинж илэрч байвал 7 хоног хүлээгээд дахиад нэг удаа үзээрэй.

1. Хөх өвдөх
Хөхөндөө хүрэхэд зовиур мэдэгдэх, бага зэрэг хавдсан байх, доошоо харж хэвтэхэд өвдөж байвал бие давхар хүний анхны шинж тэмдэг. Жирэмсний эхэн үед гормоны өөрчлөлтийн улмаас хөхөнд өвдөлт мэдэгддэг. Өөрөөр хэлбэл хөхний эд эс хүүхдийг хөхүүлэхэд бэлтгэж байна гэсэн үг. Жирэмсний эрт үе буюу 4-өөс 6 долоо хоногтой үед хөх илүү эмзэг, өвчинтэй болно. Энэ үед аль болох зөөлөн, хэтэрхий чанга хатуулгагүй, бага зэрэг том хөхөвч сонгоорой. Учир нь дараагийн хэдэн сард “тэд” улам томорсоор байна. Хэвлий дэх бяцхан сахиусан тэнгэр 3 сар өнгөрчихвөл хөхний өвчлөлт багасах учраас бага зэрэг тэсээрэй.

2. Жирэмсний эрт үеийн хордлого
Энэ хордлого нь 4-өөс 16 долоо хоног хүртэл үргэлжилнэ. Олон улсын нэршлээр “Morning sickness” гэдэг боловч зөвхөн өглөө илрэхгүй. Үүнд толгой эргэх, хоолонд дургүй болох, дотор муухайрах, зарим нэг зүйлийг огт үнэрлэж чадахгүй болох, ам гашуун оргих, ямар нэг таагүй амт мэдрэгдэх гэх мэт шинжүүд илэрнэ. Азтай хэдхэн эмэгтэйчүүд л энэ хордлогыг мэдрэхгүй төрдөг. Эдгээр нь ихэнхдээ 12 долоо хоног хүртэл үргэлжилнэ. Харин толгой эргэх нь хүүхдээ төрүүлэх хүртэл тийм ч амар зүгээр болохгүй.

3. Ядарч, сульдах
Шалтгаангүйгээр, нэг их ажиллаагүй ч гэсэн байнга ядрах нь бас нэгэн шинж юм. Яс хүртэл тэнхээгүй болчихсон мэт санагдах нь ч бий. Ихэнх бүсгүйчүүд жирэмсний эхний үе шиг ядарч байсан тохиолдол өмнө нь байгаагүй тухай ярьцгаадаг. Жирэмсний гурван үе шатаас эхэн үед л эх хамгийн их ядардаг юм. Харин хоёрдугаар үе буюу 13-26 долоо хоногтой үе ядралт багасч, гуравдугаар үед эхний үед дөхөхүйц маш ихээр ядарч эхэлдэг. Ер нь бие ядарч сульдах үед аль болох унтаж амарч байх нь дээр. Хүүхэд төрөх үед багадаа л эхний 2 жил бүтэн нойртой хонох өдөр цөөхөн байх болно.
(Тайлбар:
Жирэмсний үе шат
1 үе. 1-12 долоо хоногтой үе
2 үе. 13–26 долоо хоногтой үе
3 үе. 27 долоо хоногоос төрөх хүртэл үе)

4. Өлсөх
Дотор муухайрч байгаа хэрнээ өлсөх тохиолдол бий. Ихэвчлэн энэ хоёр шинж хамтдаа илэрдэг. Гэхдээ зүгээр ч нэг өлсөхгүй. Өмнө нь харахаас ч дотор муухайрдаг байсан хоол, эсвэл хэзээ ч хамт идэхээргүй хоолыг хольж идэх гэх мэт сонирхолтой хоолны дуршил анзаарагдаж эхэлнэ. Хэрэв энэ зуршил ажиглагдаж, бие давхар болсноо мэдсэн бол аль болох хэтрүүлж идэхгүй байхыг хичээгээрэй. Бие давхар үеийн “гаж” хоолны зуршлыг зөнд нь орхиж, хэт их идэх нь хүүхдэд болон өөрт сөрөг нөлөөтэй.

5. 00-ийн өрөө рүү “гүйдэлтэй” болох
Бие давхар үед цөөн долоо хоногтой гэлтгүй ойр ойрхон бие засах хэрэгтэй болдог. Хүүхэд бий болж, усаар хүрээлэгдэж эхлэх үед сав томорч давсаг дээр бага багаар дарж эхэлснээр шээс хүрэх хугацаа ойрхон болдог юм байна. Хэвлий дэх хүүхэд томрох тусам дарах жин ихэсч 00-руу илүү олон ордог.

6. Ууртай болох
Ээжүүдийн группд сар гаруйн өмнө “Орныхоо даавууг дэлгэх гэтэл буцаад хумигдчихаар нь гэнэт л уйлчихсан” гэж нэгэн бүсгүй бичсэн байсан. Энэ мэт жижиг гэлтгүй зүйл дээр гомдож, бухимдаж, уурлаж, аашилж эхэлнэ. Зарим ээжүүд гэнэтийн аашийн өөрчлөлтөөс болж нөхрөөсөө сална гэж хүртэл сүрдүүлээд авдаг байна шүү. Биед явагдаж буй гормоны өөрчлөлтийн улмаас ээжүүд ааш зангийн хувьд бага зэргийн “драматик” үеийг давж туулах хэрэгтэй болдог. Тэр тусмаа жирэмсний эхэн үед хамгийн хүнд үе нь байдаг. Энэ үед аль болох “Ингэх нь аргагүй, ууртай байхаас өөр аргагүй” гэж бодохын оронд аль болох өөрийгөө саатуулж, сэтгэл санаагаар унах зүйлийн талаар бодохгүй байхыг хичээгээрэй.

7. Сарын тэмдэг цагтаа ирэхгүй байх
“Энэ сард бага зэрэг оройтож байна даа” гээд тайван байх үед хэвлийд чинь бяцхан амь амьдрал үүсчихсэн байж мэднэ шүү, бүсгүйчүүд ээ. Хэдий одоог хүртэл сарын тэмдэг чинь тогтворжоогүй байсан ч жирэмсэн болоогүй гээд итгэлтэй байж болохгүй. Ер нь сарын тэмдэг тогтворжоогүй хүмүүс ирэх сарын тэмдгээ хүлээж байх зуур бие давхар болчихсон байх нь бий.

8. Жирэмсний тест
Хөхөнд өвчин орж, сарын тэмдэг ирэхгүй байгааг анзаараад аль хэдийнэ битүүхэн баярлаад эхэлсэн байсан ч жирэмсний тестээр үзэх нь зүйтэй. Тест эхэндээ нэг л зураастай гарвал долоо хоног хүлээгээд дахин нэг үзээрэй. Үр хөврөл үүсээд нэг их удаагүй үед тест худлаа заах нь бий. Хэрэв нэгэнт хоёр зураас гарсан бол сайхан бүсгүй минь хугацаа алдалгүй эмнэлгийн хяналтандаа ороорой.


Бие давхар болсонд нь баяр хүргэе!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex