Нойрны тухай сонирхолтой баримтууд

qmfgohbu

Хоногт 8 цаг унтах нь тухайн өдрийг бүрэн эрч хүчээр угтахад тустай гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ тэрнээс гадна нойрны талаар хөгжилтэй бас сонирхолтой түүхүүдийн талаар хэр мэдэх вэ? Салж хагацахыг хүсэхгүй тэр сайхан шөнө дундын цагийн талаар та нартаа дуулгахаар бид юуг олсон гээч.

Эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд их нойр хэрэгтэй
Нойрны талаар сүүлийн 20 жил гаруй судалж байгаа ноён Жим Орнегийн хэлснээр бүсгүйчүүд эрчүүдээс 20 минут илүү унтах хэрэгтэй байдаг гэнэ. “Бүсгүйчүүд мулти-таск буюу нэг дор олон зүйлийг хийх чадвартай. Олон үйлдлийг нэг дор зэрэг хийснээр эрчүүдээс илүү тархиа сайн ашигладаг. Тийм учраас бүсгүйчүүдэд илүү их нойрны хэрэгцээ бий болдог.”

Нойронд хамгийн их нөлөөлдөг хамтлаг бол Coldplay
Унтаж чадахгүй эргэж хөрвөөгөөд хэцүү байна уу? Тэгвэл Англичуудын зөвлөгөөг аваад Coldplay хамтлагийн хэдэн дуу татаж аваарай. Насанд хүрсэн 6000 Англичуудаас авсан судалгаагаар нойронд хамгийн ихээр нөлөөлж, хурдан унтуулдаг дууны эзнээр Coldplay хамтлаг тодорчээ. Харин дараагийн байранд Alicia Keys, Mozart нар орсон байна.

Холливудын гоо сайхны нууц бол нойр
Тэдний арьсны цаанаасаа гэрэлтэн гялалзах нууц юу гээч. “Нойр” гэж тэд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрчээ. Пенелопе Круз нүдний доор хар зураас үүсч, арьс ядрахаас сэргийлж хоногт 14 цаг унтдаг бол Женнифер Лопез хамгийн багадаа тогтмол 9 цаг унтах нь наснаасаа залуухан эрч хүчтэй харагдахад тусалдаг тухайгаа ярьсан байдаг. Женнифер “Нойр бол миний нууц зэвсэг. Гоо сайхнаа хадгалахад хамгийн их тусалдаг 3 зүйл бол нойр, ус, маш сайн нүүр цэвэрлэгч ” гэж хэлсэн байна шүү.

Сайн нойроо авч чадвал согтох явцыг удаашруулна
Ганц хундага дарс уусны дараа дахиад ганцхан л уучихмаар санагдана. Гэхдээ болгоомжтой байгаарай, бүсгүйчүүд ээ. Энэ хэдхэн хундага дарс маргааш нь бодохыг ч хүсэхгүй байдалд оруулж мэднэ шүү. Нойр дутуу үед 3 хундага дарс хангалттай согтоодог бол сайн унтаж амарсан хүн 6 хундага дарсны ард гарахад согтолтын хэмжээ бага байдаг юм байна. Мөн согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэснээс болоод хүний биед шингэний дутагдал үүсч, нойр хулжилтийг бий болгодог байна.

Цэцэгсийн үнэр илүү нойроо сайн авч, сайхан амрахад тусална
2007 онд The Science сэтгүүлийн судалгаагаар цэцэгний үнэрт хичээлээ хийж байгаа хүүхдийн санах ой сайжирч, унтаж байгаа хүн илүү сайхан амарч чаддагийг нотолжээ. Хэрвээ нэг л тухгүй, амарч чадахгүй байвал орны хажуугийн шүүгээн дээрээ хамгийн дуртай үнэртэй цэцгээ тавиарай. Өдөр бүр хангалттай сайн амраад байвал ой ухаан сайжирж, уур уцааргүй, тайван байхад тусалдаг. Харин цэцэг тавих боломжгүй бол лаванда эсвэл жасмины үнэртэй лаагаар орлуулаад үзээрэй.


Нойрны тухай сонирхолтой баримтууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex