Гэрлэхээсээ өмнө өөртөө бий болгох чанарууд

752514909108387a30db5ccc09da7054

Машин барьж эхлэхээсээ өмнө жолооны үнэмлэх авдаг, авах хүртлээ сурдаг шиг гэрлэхээсээ өмнө дараах дөрвөн чанарыг өөртөө бий болгож, бий болгохын тулд суралцаарай. Аз жаргалтай, зөв гэр бүл бүтээхийн төлөө өөрийгөө бэлтгэхдээ бэлэн үү?

Уураа зохицуулж сурах – Гэр бүл бий болгоно гэдэг өөрийнхөө аз жаргалын төлөө хийж байгаа том алхмаас гадна шинэхэн нийгмийн гишүүдийг сурган хүмүүжүүлэх хүндтэй үүрэг хүлээж байгаа хэрэг юм. Хүүхдүүд ээж ааваасаа бүх зүйлийг сурдаг, дууриадаг. Хашигчиж, хэрүүл хийж харагдвал гайхалтай гэмээр мууг нь түрүүлээд сурчихдаг улс. Тийм болохоор эхлээд би хүүхэд сайн хүмүүжүүлж чадах уу гэдгээ бодоорой. Уураа зохицуулж сурах нь гэр бүлд тулгардаг тоо томшгүй олон асуудлыг дэвэргэх биш, шийдвэрлэхэд ч гэсэн тустай. Гэхдээ “зохицуулна” гэдэг нь “барина” гэсэн үг бус юм шүү. Сэтгэл хөдлөлөө бариад л байвал нэг л өдөр дэлбэрэх магадлалтай. Харин дотроос бухимдал төрөх үед хэрхэн өөрийгөө хурдан хугацаанд тайвшруулж, юмыг эрүүл нүдээр харах арга барилаа л олох юм.

Зөв харилцаа – Гомдоллох, шүүмжлэх, гомдоох үгсийг гэр бүлийнхнийхээ дунд хэрэглэхгүй байж сурах хэрэгтэй. Хэлсэн үгийг нь үл тоомсорлох, үгүйсгэх зэрэг зан байдал гаргах нь нөгөө хүнд ч адил байх сэдлийг өгч байдаг. Энэ нь цаашлаад гэр бүлийн том асуудлын эхлэл болдгийг сэтгэл зүйчид анхааруулдаг. Баярлаж талархах, хайраа илэрхийлэх, уучлах, уучлалт гуйх, тайвнаар ярилцах зэрэгт өөрийгөө бэлтгэ.

Зөрчлийг зохицуулах – Бүх хүмүүс хоорондоо ялгаатай байдаг. Тэр ялгааг хүндрүүлэлгүй хүлээн авч буулт хийж чадах тэвчээртэй байх нь чухал юм. Бүсгүйн сонголт, залуугийн сонголт хоёрыг нэгтгэж бидний сонголт болгож чадсан хосуудад л гэр бүл, хосуудын аз жаргал оршдог. Аливаа зөрчлийг даамжруулалгүй зөвөөр шийдвэрлэж сураарай.

Эерэг хандлага – Дэлхийн хамгийн хүчирхэг хүнд ч бага боловч дэмжлэг хэрэгтэй байдаг. Ялангуяа эрчүүдэд “Мундаг залуу шүү, миний хайр чинь” гээд найзуудынх нь дэргэд хэлчихсэн байхад л гараад өглөө гэсэн үг. Гэрлэхээсээ өмнө дэргэдэх хүндээ урам өгч, дэмжиж, инээмсэглэж халуун дулаан уур амьсгал бэлэглэж сураарай. “Нэг л эвгүй байдаг юм аа” гэсэн гэрэвшингүй, ичингүй занг хойш нь тавьж, сайхан үгсийг хэрэгтэй үед нь харамгүй, нээлттэйгээр хэлж чаддаг байх хэрэгтэй. Энэ бол “зөв хайрлаж сурах”-ын нэг чухал хэсэг юм.

Эдгээрээс одоог хүртэл суралцаагүй, нэг л учраа олоогүй зүйл байна уу? Хэрвээ байвал үүнийгээ өөрийн сул тал гэдгийг хүлээн зөвшөөрч, засахад анхаарлаа хандуулж эхлэ. Насанд хүрсэн ганц бие бүсгүйчүүд бидэнд хуримын бөгж хүлээж авахаасаа өмнөх хугацаа бага үлдсэн байна шүү.


Гэрлэхээсээ өмнө өөртөө бий болгох чанарууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex