Хосоороо бас нүцгэнээрээ хийх зүйлс

caaa01083fffff590f4d966cba185fcc

Нүцгэнээр, бас хамтдаа. Ийм нөхцөлд хийх сайхан зүйл сексээр ганцхан хязгаарлагдахгүй шүү. Амралтын өдрөөр бие биенийхээ хувцсыг тайчиж байгаад…

1. Түүнд загварын шоу үзүүл. “Хайр аа, би шинэ гутал авсан. Надад зохиж байна уу” гээд хаалгаар орж ирэхээсээ өмнө чанга хоолойгоор асуугаарай. Тэр чамайг гуталнаас өөр хувцасгүй байгааг чинь анзаараад ямар хариу үйлдэл үзүүлэх бол?

2. Хоорондоо утсаар ярь. Утасны бас нүцгэн болзоо. Гэхдээ утсан секс биш шүү.

3. Wii тогло. Өрсөлдөгчдөө анхаарах уу, чам руу харах уу? Бас л хэцүү сонголт шүү. Тэрэнд чиний теннис тоглох өмнөхөөсөө илүү их таалагдана гэдэгт итгэлтэй байж болно.

4. Гоолингоог унш. “Миний хайртыгаа баздаг арга”, “Миний тухай нэг секси баримт бол…” гээд манайд нүцгэнээрээ хэвтэж байгаа хосуудад хамтдаа уншихад тохиромжтой нийтлэлүүд олон бий шүү. Хайлтын хэсэг дээр “нүцгэн” гэж бичээд л үз. Түүний хувьд жинхэнэ “мэдээллийн цаг” болно доо.

5. Засвар хийх өрөөнийхөө ханыг хамтдаа будаарай. Эсвэл зориулалтын цаасан дээр хамтдаа зураг зурсан ч болно. Нүцгэн, бас хамтдаа байх үед бүтээлч сэтгэлгээний цар хүрээ илүү чөлөөтэй, хил хязгааргүй байдгийг мэдэх үү?

6. Түр дугхийгээд ав. Хамтдаа нүцгэн биеэрээ наалдаад зөөлөн хөнжлөөр хучаад түр сайхан амраад аваарай.

7. Нэгнийгээ усанд оруул. Хөөсөөр зөөлөн угааж, массаж хийж өгөөрэй. Мөн нэгнийхээ толгойг угааж өгөх нь чухал шүү.

8. Мартини үдэшлэг. Бие биедээ зориулж коктейл зохиож өг. Нэгийг уугаад л дотор халаах секси мартиниг хувцастайгаа хийхэд сонирхолгүй шүү дээ. Төгсгөл харин та хоёрын гарт.

9. Аяга таваг угаах. Угаалтуураа эмх замбараагүй хөөсөөр дүүргэж байгаад түүгээр тоглонгоо нэг ч гэсэн гэрийн ажлаа амжуулаад ав. Үргэлжлүүлээд 7-д дурдсаныг хийсэн ч болно.

10. Its time for body art! Нэгнийхээ биеийг өөрийн уран сэтгэмжээр будаарай. Дуусаад загварын тайзан дээр алхаж дурсгалын зураг авахуулахаа мартав. Ямар нэг брэндийн нүүр царай болж байгаагаар төсөөлж поз авах хэрэгтэй шүү.

11. Ямар нэг тоглоомын дүрмийг эсрэгээр болгож тогло. Тоглоом нь юу ч байж болно. Харин ялагч тал нэмэх оноо авах бүртээ нэг хувцасаа өмсөх болно. Тэр чамайг нүцгэн хэвээр нь үлдээхийн тулд их л хичээх нь дээ.

12. Шүүгээгээ хамтдаа янзалж, хувцасаа эвхээрэй. Бас хэрэггүй хувцсаа гаргаж гэрийнхээ хаашаа ч хамаагүй шидчих.

13. Секс мөрөөдлийнхөө тухай зэрэгцэж суугаад захиа бичих. Бичээд уншсаных нь дараа юу аль өдөр “ямар ажиллагаа” байх вэ гэдгээ төлөвлөж болно.

14. Эртнээс цуг үзэх гээд амжихгүй байсан кинонуудаа овоолж тавьж байгаад, тэврэлдэж суунгаа үз. Та хоёрыг нүцгэн байхад л “үзэгдэх” учиртай байж.

15. Хамтдаа бүжиглэх. Lady Gaga, Katy Perry, эсвэл хунт нуур ч байсан болно. Гол нь чанга дээр нь тавиад хүссэнээрээ бүжиглээрэй. Биеийнхээ чилээг гаргах болсон байгаа биз?

16. Хормогчоо өмсөөд оройн хоолоо хамтдаа бэлдээрэй. Хоёр хундага дарс, анхилуун үнэртэй лаа, бас нүцгэн бие.

17. Зүгээр л унтах. Тийм ээ, яагаад бидэнд унтлагын хувцас хэрэгтэй гэж? Тэр тусмаа бид нүцгэнээрээ маш сайхан амрах боломж байхад шүү.

18. Спорт танхимд заалгасан дасгалуудаа хосоороо хийх. Ямар ч бариу хувцас, тохьгүй байдал үгүй. Магадгүй хайрт чинь гэдэсний дасгалаа, харин чи йогийн дасгалаа өөд өөдөөсөө хараад хийхэд юу нь болохгүй гэж!

19. Нүцгэн зураг. Энэ бол заавал байх зүйлийн нэг шүү. Энэ залуу сайхан бие минь хөгшрөх хүртлээ битүү хувцасны ард нуугдах гэж үү? Байж болохгүй юм. Камераа хөл дээр нь байрлуулаад, олон удаа дарааллан дардаг дээр нь тохируулчих. Харин одоо та хоёр хамаг санаанд орсон позоо аваарай.

20. Титаник. Хэрвээ найз залуу чинь авьяаслаг бол Титаник киноны Рөүз шиг өмнө нь ялдамхаан гэгч хэвтээд хөрөг зургаа зуруулаарай.


Хосоороо бас нүцгэнээрээ хийх зүйлс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex