“Дэлхийн аялал жуулчлалын мисс-2019” тэмцээний шийдвэрлэх шатны уралдааны шагнал гардуулах ёслол энэ сарын 06-ны үдэш Шаньдүн мужийн Чиндао хотод болов. Дэлхийн олон орон, бүс нутгаас хүрэлцэн ирсэн 67 оролцогч үндэсний болон үдэшлэгийн хувцас, усны хувцастай болон авьяас чадварын үзүүлбэр зэрэг төрөлд өрсөлдсөний дүнд Мексикийн оролцогч түрүүлж, Канад, БНХАУ-ын оролцогчид удаах байрыг эзлэв.
Найруулагч: | Д.МӨЧИР |
Эх сурвалж: | Синьхуа Агентлаг |