“Хажуудах 37°”-аа халамжлах 50 арга

1b9a2e94e630c8290352219bceb5736a

Доорх жагсаалтнаас өдөрт хоёр юм уу гурвыг хийгээд байгаарай. Үр дүн, өөрчлөлт нь ямар эерэг байгааг хараад чамайг цочирдоно гэдэгт итгэлтэй байна. Хайрт хань, “хажуудах 37°”-тай залуу чинь иймхэн зүйлийг л хүсдэг гээд бод доо?

1. Хүүхдүүдийнхээ хажууд магт.
2. Түүнийг гэртээ ирэнгүүт нь хийж байгаа зүйлээ орхин хаалган дээр “хар” гүйхээрээ очоод үнс.
3. Өглөө сэрэхээр нь халуун кофе буцалгаж өг.
4. Гэнэт шалтгаангүйгээр нуруунд нь массаж хийж өг.
5. Түүнийг сонсох боломжтой байхад нь найзуудынхаа дэргэд сайрхаж ярь.
6. Кино үзэж байхдаа үсийг нь зөөлөн ил.
7. Маргааш ажилдаа өмсөх хувцсыг нь урьд орой нь бэлдэж тавь.
8. Ажлынх нь амжилтын талаар хэлэхдээ үргэлж өөр өөр зүйлийнх нь тухай ярь.
9. “Машиныхаа тосыг хэзээ хамгийн сүүлд солилоо? Дараагийнх нь хэзээ билээ?” гэж асуу.
10. Түүнийг ажлаас нь ирэхээс урьтаж нүүрээ будаж, үсээ янзал. Эсвэл өөрөө гэртээ орохоосоо өмнө толиндоо хараад уруулаа будчих. Төсөөлж байгаагаас нь өөр зүйл хийхээр оролдоорой.
11. Ажил дээрээ байхад нь мессэж явуул. Юуг хамт хийх хамгийн хөгжилтэй байдаг талаараа ч юм уу?
12. Аньс эсвэл чацарганы шүүс гэртээ буцалга. Тэгээд түүнийг халууцаж байхад нь аваачиж өгөөрэй.
13. Гадуур хооллохдоо түүнээс юу идмээр байна гэж асуу. Өөрөөр нь шийдүүл. 14. Түүний дуртай даашинзыг өмс.
15. Хүүхдүүддээ амттан авахаар бол нөхөртөө ч гэсэн дуртай зүйлийг нь ав.
16. Түүнийг томилолтонд явсан хойгуур ч гэсэн дуртай амттаныг нь аваад хөргөгчиндөө хадгалчих. Ирээд тэр гэр бүлийнхэн нь өөрийг нь хэр их санасныг мэдэж аваг.
17. Шүршүүрт орж байхад нь цэвэрхэн, хуурай алчуур оруулж өг.
18. Орой ядраад ирэхэд нь далайн давстай халуун ванн бэлдэн хүлээж бай.
19. Усанд орж байхад нь хажууд нь суугаад нурууг нь угааж өгөнгөө өдрийн турш болсон үйл явдлуудыг ярь.
20. Нүүрээ угааж дууссаных нь дараа гуужуулагч тос түрхэж өг.
21. Хажууд нь алхаж байхдаа зогсоод үнс.
22. Хамт зурагт үзээд сууж байхдаа хөлийг нь өвөр дээрээ тавь.
23. Түүнээс зөвлөгөө хүс. Сонссон даруйдаа “Үнэн биз?” ч гэж асуулгүйгээр хэрэгжүүл.
24. Хоббиных нь тухай үе үе, маш сайн яриул.
25. Гэр лүүгээ ирж байхад нь цонхноосоо цухуйн түүн рүү далла.
26. Хамт байхдаа дуул. Дуулж байхдаа түүний нүд рүү нь хараад инээмсэглэ.
27. Дуртай хоолыг нь хийгээд “Эрт ирээрэй” гэдэг мессэж бич.
28. Бүтэн оройжингоо зурагтны удирдлагыг түүнд “удирдуул”.
29. Хэчнээн онцгүй өдрийг өөрөө туулсан ч гэлээ түүнд эрч хүч өгөхөөр хичээ.
30. Амралтын өдрөөр түүнийг арай их унтуул.
31. “Чам шиг сайн хүргэн байхгүй” гэж магт.
32. Олон жил зүүсээр байгаад хуучирч, өнгөө алдсан хуримын бөгжнүүдээ авч зориулалтын шингэнээр цэвэрлэ.
33. Түүний сэрүүлэг дуугарахаас нь өмнө унтраагаад үнсэлтээрээ сэрээ.
34. Мөрөн дээр нь үнс.
35. Араас нь тэвэр.
36. Түүнд найзуудтайгаа уулзах цагийг нь гаргаж өг.
37. Эмэгтэй найзуудтай нь ч гэсэн.
38. Үргэлж авч явдаг алчуурыг нь шинэчилж өг.
39. Удахгүй болох баярыг хүлээлгүйгээр түүнд шинэ хувцас ав.
40. Хүүхдүүдийнхээ өмнө түүнийг үнс. “Гого аав тэ?” гэж хэл.
41. Түүнийг эрэгтэй хүн гэж гололгүйгээр ойр зуурын, элдэв хов жив ярь. Асуудлыг чинь шийдэж өгөхөөр тэр ямар их хичээнэ гээч?
42. Өчигдөр юу зүүдэлснийг нь асуу.
43. Мөрөөдлийнх нь талаар ч гэсэн яриул.
44. Түүний ямар сайн чанарууд өөрийг чинь өөрчилсөн болохыг хэл.
45. Машинд нь бензин дүүргэ.
46. Найзуудыг нь дуудаад хамтдаа оройн зоог барь.
47. Түүнд зориулж тачаангуй, халуухан харагд.
48. Түүнтэй ярьж байхдаа утсаа битгий оролд.
49. Өхөөрд.
50. Зүгээр л “Хайртай” гэж битгий хэл. Яагаад хайртай гэдгээ хэл.
Өдөр болгон “Хайртай” гэж хэлүүлсээр байгаад чи ч, тэр ч үнэхээр энэ үг цаанаа ямар утгатай болохыг түр мартчихсан байж магадгүй. Бодоод үз дээ? Тэр чамд ХАЙРТАЙ гээд. Дээрхийг, эдгээрээс ч ихийг хийх ганцхан шалтаг энэ юм шүү. Амжилт хонгор минь!


“Хажуудах 37°”-аа халамжлах 50 арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex