Оддын хүүхдүүдийн мөрдөх ёстой дүрмүүд

150509825559b5fa0f023cbХэрхэн хүүхдээ хүмүүжүүлэх тухай бичигдсэн олон зуун ном, хэвлэгдсэн нийтлэл, хийгдсэн нэвтрүүлгүүд байдаг. Гэхдээ эцэг эх бүр өөрсдийн гэсэн арга барилтай байдаг. Тэгвэл та алдартай оддыг хүүхдүүдээ хэрхэн өсгөдөг гэж бодож байна? Хүн бүрт энэ тал дээр гайхширсан асуултууд олон байгаа байх. Тэгвэл хариулт болгож та бүхэндээ оддын хүүхдээ өсгөхдөө баримталдаг арга барилуудыг сонирхуулж байна.

Гвинет Пэлтроу хүүхдүүдтэйгээ хамт усанд ордог

Жүжигчин бүсгүй нь охин, хүү гэсэн хоёр хүүхэдтэй. Тэрээр өөрөө эрүүл хооллолтыг чухалчилж үздэг тул хүүхдүүдээ ч бас эрүүл саруул байлгахын тулд цавуулаггүй хоол хүнс идүүлдэг байна. Мөн хүүхдүүд нь бага байхаасаа л Франц болон Испани хэл дээр хүүхэлдэйн кино үзэж эхэлсэн бөгөөд одоо хэд хэдэн хэлээр чөлөөтэй ярьж чаддаг аж.

Гвинет нэгэн ярилцлагын үеэр хүүхдүүдтэйгээ хамт усанд орох дуртай хэмээсэн байдаг. Тэрээр энэ тухай тайлбарлахдаа “Ажил ихтэй учраас хүүхдүүддээ тэр бүр анхаарал тавиад байж чадахгүй үе гардаг. Үүнээс болж хүүхдүүдээсээ холдох вий хэмээн эмээдэг. Харин тэдэнтэй хамт усанд орж, ярилцах нь биднийг урьдын дотно хэвээрээ байхад тусалдаг” гэжээ.

Бекхамын гэр бүл шийтгэлийн сандалтай

Дэлхийн хамгийн алдартай гэр бүлийн нэг бол яахын аргагүй нэрт хөлбөмбөгийн тамирчин Дэвид Бекхам болон дуучин, загвар зохион бүтээгч Викториа нарын гэр бүл билээ. Тэднийх 4 хүүхэдтэй. Мэдээж эцэг эх нь аль аль нь зав чөлөө багатай боловч Викториа орой бүр хүүхдүүдийнхээ хичээлийг шалгаад оронд нь оруулдаг байна.

Хосууд хүүхдүүдээ хэт загниж, шийтгэхээс татгалздаг. Харин тэдний гэрт тусгай шийтгэлийн сандал байдаг гэх бөгөөд буруу зүйл хийсэн хүүхэд тэр сандал дээр сууж, өөрийгөө юу буруу хийснийг эргэцүүлж бодон, юу ухамсарласан болохоо гэрийнхэндээ хэлж, ингэснээр сандалнаас босох эрхээ олж авдаг аж.

Мөн хүүхдүүдээрээ гэрийн ажил хийлгэж, халаасны мөнгө өгдөг аж. Тэдэнд мөнгө зүгээр орж ирдэггүй, хөдөлмөрлөсний үр дүнд мөнгө бий болдог гэдгийг ойлгуулахын тулд ийм арга ашигладаг гэнэ.

Моданно охидоо 18 нас хүрэхээс өмнө болзохыг хориглодог

Дуучин бүсгүй нь 6 хүүхэдтэй. 3 нь төрүүлсэн, 3 нь өргөж авсан хүүхэд. Харин алдартан маань гэр бүлийн чанга хатуу дүрмийг мөрддөг байна. Хүүхдүүдээ төрөл бүрийн чихэр, эрүүл мэндэд үл тустай хоол хүнс хэрэглэхийг хориглодог. Тэдэнд хэрэг болохгүй сошиал ертөнц, хэвлэл мэдээлэл, зурагт зэргийг үзэхийг хориглож, тусгаарладаг байна. Мөн тэрээр охидоо 18 нас хүрэхээс нааш болзоонд явуулах бодолгүй болохоо нэгэн ярилцлагын үеэр дурдаж байжээ.

Анжелина Жоли хүүхдүүдээ үе тэнгийнхэнтэйгээ харилцахыг зөвшөөрдөггүй

Алдартай жүжигчин бүсгүй нь 6 хүүхэдтэй бөгөөд 3-ийг нь үрчилж авсан, 3-ийг нь өөрөө төрүүлсэн. Харин энэ том гэр бүлд дагаж мөрддөг дүрэм журам гэж бий. Анжелина хүүхдүүдээ төрсөн эх орноо хэзээ ч мартаж болохгүй хэмээн сургаж, улс орнуудын түүх соёлыг судлуулахын зэрэгцээ тусгай багш авч, хэл сургадаг байна. Тэрээр дэлхийн энд тэнд хэцүү амьдралтай, ядуу хүмүүс хэчнээн олон байдгийг харуулж, хүнийг энэрэх сэтгэлд сургахын тулд үргэлж дагуулж явдаг төдийгүй хамтдаа тусламжийн ажил хийдэг аж. Бүсгүйн хэлснээр хүүхдүүд ийм аялалд хамт явснаар өөрт байгаа бүхэндээ талархаж, үнэ цэнийг нь ойлгох төдийгүй хүнийг хайрлаж энэрч сурдаг байна.

Хоол идэх тал дээр ямар нэгэн дүрэм байдаггүй бөгөөд тэд хүссэн үедээ хүссэнээ иддэг. Долоо хоног бүр хоорондоо ярилцаж, ямар асуудал тулгарсан, хэрхэн даван туулсан тухайгаа хуваалцдаг аж. Харин тэднийг гэрээр нь сургаж, хичээл заадаг бөгөөд сургуульд явуулдаггүй. Хэрэв үе тэнгийхний ямар нэгэн цугларалт уулзалтанд явах шаардлагатай болвол ээж нь заавал хамт явдаг аж.

Вилл Смит хүүхдүүдээ хариуцлагатай байхыг сургадаг

Тэрээр хүүхдүүдээ эрх чөлөөтэй байлгахыг хүсдэг. Хүссэн бүхнээ хийж, үүнээсээ өөрөө суралцахыг илүүд үздэг байна. Тийм ч учраас хүүхдүүд нь эрт амьдралд хөл тавьж, хэн нэгнээс хамааралгүйгээр өөрийн амьдралаа өөрөө бүтээдэг. Тэдний гэр бүлийн мөрддөг хамгийн гол дүрэм бол оройн хоолыг үргэлж хамт идэх аж.

Кейт Холмес охиноо кофе уухыг зөвшөөрдөг

Жүжигчин Том Круз, Кейт Холмес нарын охин Сури нь холливуудын хамгийн алдартай хүүхдүүдийн нэг. Тэрээр ёстой л дур зоргоороо өссөн нэгэн бөгөөд хүссэн цагтаа унтаж, сонгосон хувцсаа өмсөж, хүссэн хоолоо иддэг. Ээж нь түүнийг хориглож, цагдах дургүй. Тиймдээ ч бяцхан Сури 5 настайдаа ээжийнхээ зөвшөөрлөөр кофе уудаг болсон гэдэг.

Женнифер Лопез амралтын өдрүүдээр хүүхдүүдээ хүссэн зүйлээ хийх эрхийг өгдөг

Алдартай дуучин бүсгүй нь хүүхдүүдээ амралтын өдрөөр эрх чөлөөтэй байхыг зөвшөөрдөг байна. Тэд өдөржин зурагт үзэж, тоглож, интернэтээр зугаалж, хүссэн бүхнээ хийж болно. Гэхдээ зөвхөн амралтын өдрөөр… Бусад өдрүүдэд хүүхдүүд ээжийнхээ гаргаж өгсөн дүрэм журмыг мөрдөж, хичээлдээ шамдах хэрэгтэй болдог.

Меган Фокс хүүхдүүддээ хүүхэлдэйн кино үзүүлдэггүй

3 хүүхдийн ээж үзэсгэлэнт жүжигчин бүсгүй нь хүүхдүүдээ хүүхэлдэйн кино үзэхийг хориглодог аж. Учир нь хүүхэлдэйн кино дуусна гэж үгүй, үүний оронд кино үзэх нь дээр гэж үздэг байна. Мөн хүүхдүүдээ 14 нас хүртлээ компьютер хэрэглэхийг хориглосон аж.

Эштон Катчер, Мила Кунис нар хүүхдүүддээ зул сарын баяраар бэлэг өгдөггүй

Алдартай хосууд маань зул сарын баяраар хүүхдүүддээ бэлэг өгдөггүй бөгөөд хамаатан садануудаа ч мөн бэлэг өгөхгүй байхыг хүсдэг аж. Мөн тэдний гэрт телевизор, цавуулагтай бүтээгдэхүүн зэргийг хориглодог.

Кристина Агилера хүүхдүүдээ замбараагүй байхыг зөвшөөрдөг

Тэр хүүхдүүдээ хорьж цагдахыг огт хүсдэггүй. Хүссэн бүхнийг нь авч өгч, хангалттай их хайрлахыг хичээдэг байна. Мөн хүүхдүүд нь өрөөгөө цэвэрлэхгүй бохир заваан байхыг ч зөвшөөрдөг аж. Дуучин бүсгүй үүнийгээ тайлбарлахдаа “Тэднийг хар багаасаа л бухимдаж, стрессдэж, шаналаасай гэж хүсэхгүй байна. Тэдний хүүхэд насыг жаргалтай дурсамжаар дүүрэн байлгахыг хүсдэг” хэмээжээ.

uchral.com


Оддын хүүхдүүдийн мөрдөх ёстой дүрмүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex