Гэрлэхийн тулд битгий гэрлэ!

48bab3cbf3ad72e0fdfeaa2eaf5c0504

Удахгүй гэрлэхээр шийдээд байгаа чамаас асууя. Чи яагаад түүнтэй гэрлэхээр шийдсэн юм бэ? Түүндээ хязгааргүй их хайртай, түүнтэй л биш бол өөр хэнтэй ч ийм аз жаргалтай байж чадахгүй болохоор уу? Тийм бол үнэхээр сайхан юм аа. Гэхдээ ахиад нэг сууж байгаад ул суурьтайгаар асуултыг минь бодоод үзээч! Зүгээр л “гэрлэхийн тулд” юм биш биз?

-Нас минь ч явж байна. Оройтоогүй дээрээ хүнтэй сууж хүүхэдтэй болъё
-Тэр үнэхээр сайн залуу болохоор би түүнийг гомдоомооргүй байна
-Удаан үерхээд би түүнд үнэхээр дасчихсан байна лээ
-Тэрнээс өөр одоо хэнтэй учирна ч гэж хүлээх вэ дээ
-Эрэгтэй хүний нулимсыг үзсэн хүн жаргадаггүй юм гэсэн
-Түүнтэй гэрлэвэл амьдрал маань дээшилнэ гэх мэтийн далдын буруу шалтгаантайг л гэрлэхийн тулд гэрлэсэн гэж хэлээд байгаа юм. Мэдээж дээр нь “хайртай” гэдэг үг нэмэгдэнэ. Гэвч тэр хайр бие биедээ эрх чөлөө олгосон хайр мөн болов уу?

Тогтвортой ажилтай, нөхөртэй, хүүхэд төрүүлсэн 20 -30 насны бүсгүйчүүдийг л амьдралын зөв замаар явж байгаа, аз жаргалтай нэгэн гэж дүгнэдэг нийгэмд бид амьдардаг. Тийм болохоор үүнийг нь жаахан ч гэсэн зөрчсөн, өөрөөр хэлвэл 30-тай хэрнээ хүний эхнэр болоогүй, нөхөртэй хэрнээ хүүхэд гаргаагүй бүсгүйчүүдийг өрөвдсөн харцаар харж, ямар нэг юм нь болдоггүй л байж таараа гэсэн хов живийг далдуур өрнүүлдэг. Магадгүй тийм лоозонгоос айсандаа л бүсгүйчүүд 30 настайдаа ганц бие байхгүйн төлөө тааралдсан залуусаасаа арай дээр гэж бодсонтойгоо “гэрлэхийн тулд” гэрлэдэг байх. Гэхдээ л түүний дэргэд өөрийнхөөрөө, тайван тухтай байж чаддаг билүү, амьдралаас авах сэтгэл ханамжийг минь тэр бүтэн болгодог уу зэрэг бүхнээс хамгийн чухал нь болох өөрийнхөө аз жаргалыг орхигдуулчихаад, дараа нь түүнийгээ гэр бүлээсээ өөр орон зайнаас хайж эхэлдэг юм.

Ганц бие байгаа нь хэнийг ч хүнд тоогддоггүй, хөөрхөн биш гэж тодорхойлох хүчин зүйл болох ёсгүй. Яагаад гэдгээ ч бусдад тайлбарлах албагүй юм. Заримдаа бид эрх чөлөөтэй хэрнээ эрх чөлөөгүй ч юм шиг санагддаггүй гэж үү? Хэн, хаана, хэнтэй, юу хийх нь тэр хүний л сонголт юм шиг боловч нийгмийн үзэл бодолд нийцүүлэхийг ихэнхдээ хичээдэг нь эрх чөлөөгүй л байгаа хэрэг. Гэхдээ энэ байдлаас улс төрчид, эрдэмтэн мэргэд биш бид өөрсдөө л өөрсдийгөө гаргана. Юуг ч өөрөөсөө өөр, тэр ч бүү хэл ээж аавынхаа санаанд нийцүүлэх гэж хичээх хэрэггүй. Ээж аавынхаа ачийг хариулах хэрэгтэй ч эцсийн эцэст өөрөө аз жаргалтай байж чадах нь л тэдний ачийг хариулж байгаа хэрэг. Зөвхөн өөрийнхөө төлөө биш бусад бүх хүмүүсийн төлөө өөрийгөө аз жаргалтай байлгах сонголтыг хийгээрэй. Тэдний мэдэх аз жаргал, чиний бодож байгаа аз жаргалаас өөр ч байсан ялгаагүй.

Саяхан нэг хосын зураг олж үзлээ л дээ. Тэд 2000 оны 1 сарын 1 буюу мянган солигдох мөчид гэрлэсэн бөгөөд эхнэр нь 53 настай байсан гэнэ. Нөхөр нь түүнээс хэдэн насаар ах байх гэмээр харагдах бөгөөд миний анхны гэрлэлт хэмээн эхнэр нь инээмсэглэн ярьсан байх юм. 53 настайдаа анх хүнтэй гэрлэсэн гэдгийг нь уншаад үнэхээр гайхахын хажуугаар өөрөө өөртөө үнэнч байж чадсанаар нь нэг талаар бахархах шиг. Тэр бүсгүй 50 хүрчихээд л гэрлэнэ гэж өөрийгөө хориогүй, хүнтэй суухгүй, хүүхэдтэй болохгүй ч гэж ярьдаг байгаагүй бөгөөд үнэхээр нэгэн биенийхээ нөгөө тал болж чадах тэр хүнтэйгээ учрах учралаа хүлээн гэрлэхээсээ өмнө 5 залуугийн саналд татгалжээ. “Гэрлэхэд боломжийн дажгүй сайхан залуус олон таарч байсан ч би энэ л хүнийг хүлээж байсан юм” гээд л тэр жаргалтай инээмсэглэж байсан. Наад зах нь л гэхэд 30 наснаас нь гэр бүлийнхэн нь түүнийг хүнтэй гэрлэхийг шаардаж, шалж, асууж, гуйсан байх даа. Бас эргэн тойрных нь найз нөхөд дунд аль хэдийнэ хэд хэдэн хүүхэдтэй болчихсон, магадгүй гэрлээд салсан тохиолдол ч цөөнгүй байсан биз. Яг л өөрөөс нь бусад нь гэрлэчихсэн байгаа мэт мэдрэмж их л төрж байсан байх. Гэхдээ л тэр аз жаргалынхаа төлөө өөртөө үнэнч байж. 53 нас хүртлээ ганц бие явах нь зөв гэсэн үг биш шүү. Харин үнэхээр зөв хүнээ олоогүй л бол хэдэн ч насанд хүрсэн гэсэн зөвхөн гэрлэхийн төлөө л битгий гэрлээрэй гэж захих гэсэн юм.


Гэрлэхийн тулд битгий гэрлэ!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex