Таван настай ААВ

632-03848344

Өчигдөр өдөр хүү минь гэв гэнэт:
- Ааваа, одооноос эхлээд би таны аав болсон шүү! гэсэн юм.

Унтах боллоо. – Би тантай унтана шүү! л гэж байна.
Гурвуулаа булаацалдаад (3-н хүүхэдтэй) ээлж дараагаар унтах болоод Ухаантыг (хүүгийн нэр) аваад унтахаар боллоо.
Өдөр яагаад тэгж хэлсэнийг нь асуумаар санагдаад асуусан чинь, нээх хөөрхөн хүзүүгээр тэвэрснээ:
- Би таныг аавтай байгаасай гэж хүсэж байна… гэж авч байна.
- Яагаад? гэж учрыг лавлавал
- та аавгүй учраас таныг хайрлах хүн байхгүй, тэгээд би аав чинь болоод таныг хайрлана.. гэнээ.
Тэгэнгүүт л дотор юм базлаад л, самсаа шархираад ирсэн.
Унтах гэж байж хүүхэд зовоогоод яах вэ… гэж бодоод дээшээ хараад хэвтлээ.
Тэгсэн чинь мань хүн:
- Миний хүү нусаа залгиад байгаа юмуу? гэж байна.
- Үгүй ээ.. л гэлээ. Жаахан байж байгаад дахиад л залгилаа даа.
- Нусаа залгиж идэх муухай байдгийн шүү, миний хөө.. л гэж авч байна. Инээд хүрээд л явчихлаа.

- Аав аа, та надад үлгэр ярьж өгөөч?
Мань хүн хүлээлгэхгүй, шалтаг тоочихгүй, шууд ярьж байна шүү…
Эртээ урдын цагт.. гэж эхлээд урд өдөр нь үзсэн Годзила-гаа л ярьчихсан болохоос

Өөрийгөө танадах санаатай:
- Намайг буруу юм хийгээд байвал та намайг шийтгэх үү? гэлээ.
- Шийтгэхгүйшдээ.. л гэж байна.
- Хэрэв тэгээд шийтгэхгүй байсаар байтал муу хүн болоод өсчихвөл яах вэ? гэж асуулаа. Тэгсэн хэсэг бодсоноо:
- No no no, үгү үгүй үгүй гээд, нэг хөл дээр нь зогсоож, алиалагч жүжигчин болгоод үгэндээ оруулдаг болгоно шт.
Миний хүү даарч байна уу? гээд хөнжил нөмөргөж өгч байна.
- Үгүй ээ… гэсэн чинь
- Халууцаж байна уу?
- Тийм.. гэсэн чинь хөнжил гарын доогуур хийж өглөө.
Тэгээд цээжинд минь нуруугаараа наалдангаа:
- Миний хүү аавыгаа тэврээд унтаж болно шүү! гээд баруун гарыг минь толгойн дороо, зүүн гарыг минь өөр дээгүүрээ тавиад, цаашаа хараад унтаад өглөө.

Тэнгэрт эртээ хальж, тэврүүлж унтаж үзээгүй аавтайгаа ингэж нэг ярьдаг юм байжээ гэж бодон дотор нэг их уужирч, аавыгаа тэврээд амарлаа.


Таван настай ААВ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex