Энэ намар, өвөл трэнд болж буй малгайнууд

14875303_1207791099267549_2056491010_n_700Гадаа хүйтний эрч чангарч, малгай өмсөх цаг хэдийн болжээ. Харин та ямар малгай өмсөхөө одоо болтол мэдэхгүй, шийдэж чадахгүй явна уу? Тэгвэл та бүхэндээ энэ намар болон өвөл трэнд болж буй малгайнууд сонирхуулж байна. Та эдгээрээс өөрт тохирох малгайгаа сонгож аваарай.

Хувин малгай

Энэхүү төрлийн малгай нь ямар ч материалаар хийгдсэн байж болно. Савхи, арьс, ноолуур, үслэг эдлэл, хилэн, даавуу гэхчлэн төрөл бүрийн материалаар хийгдэж болдог. Хамгийн гол нь энэ нь таны үс, толгойг ямар ч салхи шуурга, цас борооноос хамгаалж чадах төдийгүй загварлаг харагдана. Мөн ямар ч төрлийн хувцастай зохицно.

Сүлжмэл ноосон малгай

Эрэгтэй эмэгтэй гээд хүйс харгалзахгүй хүмүүсийн хамгийн түгээмэл өмсдөг малгай бол сүлжмэл ноосон малгай билээ. Өвлийн хүйтэн, намрын салхинд ажралгүй таны үс, толгойг хамгаалж, дулаан байлгах төдийгүй юун дээр ч өмсөж болно. Мөн энэ өрлийн малгай нь улам бүр загварлаг болсоор байгаа учир хуучинсаг харагдах вий хэмээн санаа зовох хэрэггүй.

Бүрх малгай

Энэ намар трэнд болж байгаа малгайнуудын нэг бол яахын аргагүй бүрх малгай юм. Энэ нь чанартай эсгийгээр хийгддэг учир хэлбэрээ амархан алдаж, муухай болох вий хэмээн айх хэрэггүй. Хамгийн гол нь тус малгай нь таны хувцаслалтыг аварч, ихэмсэг бардам, загварлаг төрхийг бий болгоно. Тиймээс намар, өвөлдөө энэ малгайгаар гоёж, өөрийн эрхэмсэг төрхөө тодруулаарай.

Саравчтай малгай

Моод эргэнэ гэдэг үг үнэний ортой бололтой. 80, 90-ээд онд трэнд болж, хүн бүрийн сонирхон өмсөж байсан саравчтай малгай эргээд олны дунд эрэлт үүсгээд байна. Алдартай одууд ч мөн энэ төрлийн малгайгаар гангарч, өөрийн загварлаг байдлаа гайхуулаад буй. Та ч бас үүнийг сонирхоод үзээрэй. Магадгүй та өөрийгөө арай өөрөөр ч олж харах юм билүү. Үргэлж шинэ зүйлсийг туршиж, өөрийгөө шинэчилж байгаарай.

Берет малгай

Мэдээж хэрэг берет малгай бол тийм ч шинэлэг загвар биш. Франц бүсгүйчүүдийн аль эртнээс өмсөх дуртай байсан энэ аксесуар нь үе үе моодонд ордог уламжлалтай. Гэхдээ энэ удаад орчин үеийн бүсгүйчүүд берет малгайг илүү сонирхолтой байдлаар загварчилж байна. Улиг болсон романтик дүр төрхийг мартаад спорт, минимал, 1970-аад оны хиппи ба эршүүд хэв маягуудыг туршаад үзээрэй. Хэрвээ хувцаснуудаа хооронд нь зөв хослуулж чадвал та берет малгайн ачаар хамгийн загварлаг бүсгүй байх болно.


Энэ намар, өвөл трэнд болж буй малгайнууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex