70 настай Алла Пугачева тун этгээд зураг авалтад оролцжээ. Дуучин өөрийнхөө тоглолтын анонсны зураг авалтад орохдоо хар өнгийг чухалчилсан бололтой. Мөн “Basic Instinct” кинонд жүжигчин Шэрон Стоуныхтай адил “секс поз”-оор суужээ. Фэнүүд нь Аллагийн зургийг гал гарсан, Холливудын жүжигчин шиг, хатан хаан шиг л байна гэх зэргээр дүгнэн, сэтгэгдэл үлдээжээ.
Оросын эстрадын хатан хаан саяхан үснийхээ өнгө, засалтыг яльгүй өөрчилж, улам залуу харагдах болсон билээ.
Алла ирэх сарын 2-нд Беларусийн нийслэл Минскт тоглолтоо хийх аж.
Zindaa.mn