Жүдогоор залуучуудын эмэгтэй дэлхийн аварга төрлөө

JUDO- Мароккогийн Марракеш хотод жүдо бөхийн залуучуудын ДАШТ болж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д залуучуудын олимпын мөнгөн медальт Л.Сосорбарам түрүүлж, Монголын жүдочдын түүхэнд хоёр дахь, эмэгтэйчүүдээс анхны алтан медалийг авлаа.

Энэ удаагийн залуучуудын ДАШТ-д нийт 81 орны 517 жүдоч (294 эрэгтэй, 223 эмэгтэй) оролцож байгаа юм. Манай улсаас 15 жүдоч (7 эрэгтэй, 8 эмэгтэй) хүч сорьж буй. Эхний өдөр болсон эмэгтэйчүүдийн 52 кг-д залуучуудын олимпын мөнгөн медальт Л.Сосорбарам эхний даваанд Германы Анника Вурфелийг, хоёрдугаар тойрогт Узбекистаны Сита Кадамбоеваг, хэсгийн аваргын төлөө Нидерландын Наоми ван Кревелийг ялсан. Улмаар медалийн төлөөх барилдаанд Бразилын Ларисса Пиментаг нэмэлт цагт вазари үнэлгээгээр буулган авчээ. Харин аваргын төлөө Тайванийн жүдоч Сү Лин Сүаныг цэвэр ялснаар Мароккогийн ордонд төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулав. Л.Сосорбарамаас өмнө Ө.Дүүрэнбаяр таван жилийн өмнө үеийн тамирчдаа манлайлан аваргалсан түүхтэй. Монголын жүдочид 2018 оныг эс тооцвол 2008 оноос хойш жил бүр залуучуудын ДАШТ-ээс ямар нэгэн медаль хүртсээр ирсэн. Манай жүдочид залуучуудын ДАШТ-ээс нийт 17 медаль хүртээд байна.

С.Энэрэл

Засгийн газрын мэдээ


Жүдогоор залуучуудын эмэгтэй дэлхийн аварга төрлөө
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex