Англид болдог рок хөгжмийн олон улсын наадамд орол цох хамтлагийг онлайнаар шалгаруулдаг болжээ. Фолк рок чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Алтан ураг” хамтлагийнхан арваннэгдүгээр сард болох эл наадамд оролцох хүсэлтэй байгаа учраас “Фейсбүүк” хуудсандаа “Монголчууд Чингис хааны тухай номыг онлайнаар шилдэг ном болгож байсан. Одоо тэгвэл “Алтан ураг” хамтлагаа дэмжин Их Британид тоглуулцгаая” хэмээн бичжээ. “Ultimate band contest”-д http://marshall.licklibrary. com/entrants/2012/AU, http://marshall.licklibrary.com/ entrants/2012/U, http://marshall.licklibrary.com/entrants/2012/ Altan%20Urag холбоосоор санал өгөх боломжтой аж. Санал асуулгын эхний тавд багтвал наадамд оролцох эрхтэй болох ба шилдэг хамтлагийн нэрийг аравдугаар сарын 12-нд зарлах гэнэ. Олон нийтийн санал асуулгаар нэгдүгээр байр эзэлсэн хамтлаг 2013 онд болох “Download rock festive”-д ая дуугаа өргөх юм байна.
Mongolnews.mn