Өмнөд Солонгосын алдарт “Big bang” хамтлагийн гишүүн, дуучин, реппер G Dragon энэ долоо хоногт цэргээс халагдахаар болжээ.
Өмнөд Солонгост эрчүүд заавал цэргийн алба хаах ёстой бөгөөд ямар ч алдартай олны танил байсан хамаагүй хоёр жилийн хугацаатай цэргийн алба хаах хатуу үүрэгтэй байдаг.
Сүүлийн хэдэн сар “YG” энтертаймент болон “Big bang” хамтлагийн гишүүдийн нэр хүнд унаж, эргэн ирэлт хэзээ хийх нь ч тодорхойгүй байгаа юм.
Харин G Dragon 20 сар цэргийн алба хаасны эцэст аравдугаар сарын 26-нд буюу ирэх хагас сайн өдөр цэргээс халагдах болсонд фэнүүд нь баяртай байна.
Zindaa.mn