Дуучин Соллигийн үхэлд олон нийт буруутай юу?

sulli_20191022105842

Өмнөд Солонгосын алдарт дуучин, жүжигчин Сулли буюу Чой Жин Ри 2019.10.14-ны өдрийн 15:20 минутын орчимд өөрийн гэртээ нас барсан нь олон нийтийн цочирдуулаад байгаа билээ. Урьдчилсан байдлаар түүнийг амиа хорлосон хэмээн үзэж байгаа бөгөөд ингэж дүгнэх хэд хэдэн шалтгаан бий.

Түүнийг сэтгэл санааны тогтворгүй байдалд байсан тухай мэдээллүүд цацагдаж эхэлсэн. Учир нь хамтлагаасаа гарч, найз залуугаасаа салсан түүнийг ижил хүйстэн хэмээн буруутгаж, олон нийтийн дунд биеэ зөв авч яваагүй хэмээх харгис хатуу үгсээр булж эхэлсэн интернет хэрэглэгчдийн дайралтыг тэрбээр даван гарч чадаагүй байж болзошгүй.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард түүний согтуу бичлэг хайлтыг тэргүүлж байсан удаатай.

Хөхний даруулгагүй зураг болон бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулж олны дургүйцлийг хүргэсэн түүний хамгийн сүүлд гаргасан дуу ч мөн олныг гайхшруулсан. Сэтгэл хуваагдлын эмгэгтэй бүсгүйн тухай энэхүү дууны клип дээрээс түүний уйтгар гунигийг харж болохуйц.

Тэрбээр нас барсан өдрөө өөрийн инстаграмдаа лайв хийсэн бөгөөд үүнийхээ дараагаар амаа ангайж, камер руу ширтсэн, өвөрмөц, хачин жигтэй гэж хэлж болохуйц зургуудаа инстаграмдаа байрлуулсан ч төд удалгүй устгасан. Энэ нь ч мөн олныг гайхшралд оруулж түүнийг гарцаагүй амиа хорлосон хэмээх дүгнэлт хийхэд хүргээд байгаа аж.

Түүний найзууд болон шүтэн бишрэгчид үүнтэй холбогдуулан цахим орчинд соёлтой байхыг уриалж, хэн нэгнийг шүүмжлэхээ түр азнахыг анхааруулж эхэлжээ. Өмнө нь мөн л хөвгүүдийн Shinee хамтлагийн гишүүн амиа хорлож K-Pop ертөнцийн хүнд хэцүү байдлыг олонд ил болгож байсан бөгөөд фенүүд болон нитизүүдээс ирж буй дарамт ийнхүү дахин нэг алдартны аминд хүрсэн байж ч болзошгүй гэнэ.

Zindaa.mn


Дуучин Соллигийн үхэлд олон нийт буруутай юу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex