Олон орны мисс Монголын миссийг “хамгийн эелдэг” гэж санал өгчээ

46104292_2356116967792780_821061922949431296_n

  • 19 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Miss Earth тэмцээнд Азийн мисс Ц.Аззаяа амжилттай оролцож, “Үндэсний хувцас” болон “Авьяас” номинацийн төрөлд тэргүүн байр эзлээд байна. 
  • Мисс бүсгүй маань Монгол Улсын заан Д.Амгаагийн зээ, МУГЖ Л.Чаминчулууны ач охин юм. Мисс байна гэдэг зөвхөн хөөрхөн, сайхан байхын нэр биш. Мэдлэг боловсрол, биеэ авч явах соёл, спорт, урлагийн авьяас гээд бүх л зүйл дээр шилдэг байхыг шаарддаг. 

“Охин маань Miss Earth тэмцээний авьяасын төрөлд дуурийн дуугаар шалгарсан. Би ямар дуу дуулах гэж байгааг нь ч мэдээгүй” гэж мисс Ц.Аззаяагийн ээж МУГЖ Д.Ширмэнтуяа ярилаа. Монгол Улсаас анх удаа Азийн тэргүүн миссээр шалгарсан, өдгөө Miss Earth буюу “Ертөнцийн мисс” шалгаруулалтад хоёр ч номинациар тэргүүн байр эзлээд байгаа авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйн талаар түүний ээжтэй ярилцсанаа хүргэе.

-Ц.АЗЗАЯА МААНЬ ТЭМЦЭЭНДЭЭ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАЙНА. ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО ГЭДЭГ АМАР БИШ. БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛАЛТ ИХ ХИЙСЭН БАЙХ. ТА ТУСАЛЖ ДЭМЖСЭН ҮҮ?

-Охин маань багаасаа л биеэ даасан хүүхэд байсан. Бүх л асуудал дээр хамгийн түрүүнд надтай ирж ярилцаж, зөвлөгөө авдаг. Би охиндоо зөвлөхөөс илүү тус дэм багатай хүн дээ. Бүхий л асуудлаа өөрөө бие дааж зохицуулж ирсэн. Тэмцээндээ нойр хоолгүй л бэлдэж явсан.

-АВЬЯАС НОМИНАЦИДАА ЯМАР ҮЗҮҮЛБЭР ҮЗҮҮЛСЭН БЭ?

-Дуурийн дуу дуулсан. Би ямар дуу дуулахаар бэлдсэнийг нь ч мэдээгүй.

-ӨНГӨРСӨН ЖИЛ АЗИЙН МИССЭЭР ШАЛГАРСАН. АНХ МИССИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХОД НЬ ТА ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВСАН БЭ?

-УДЭТ-т жүжигчнээр ажилладаг байхдаа ажлаасаа гараад Энэтхэгт Азийн мисс шалгаруулах тэмцээнд оролцохоор явахад нь би жаахан дургүй байсан. Гэхдээ өөрөө хүсээд, зүтгээд, зориод явсан учраас амжилттай оролцож, Азийн тэргүүн мисс болоод ирэхэд нь би охиноороо үнэхээр их бахархсан. Олон улсын тэмцээнд оролцоно гэдэг амаргүй. Манай улс Азийн миссийн тэмцээнээс урьд өмнө нь ямар ч шагнал авч байгаагүй юм билээ.

-МИСС АЗЗАЯА БАГАДАА ЯМАР ХҮҮХЭД БАЙСАН БЭ?

-Аззаяа манай хамгийн том охин. Цэцэрлэгт байхаасаа л дуулж, бүжиглэж, шүлэг уншиж бүх л уралдаан тэмцээнд оролцож түрүүлдэг хүүхэд байсан даа.

-АМЖИЛТАНД ХҮРЭХЭД НЬ НӨЛӨӨЛСӨН ХАМГИЙН ТОМ ХҮЧИН ЗҮЙЛ НЬ ЮУ ВЭ. ОХИНЫХОО ЗАН ЧАНАРЫН ТАЛААР ТА ЮУ ХЭЛЭХ ВЭ?

-Ер нь миний охин их дайчин. Нэг зүйл хийж эхлэх юм бол түүндээ бүх л зүрх сэтгэлээ зориулдаг, шаргуу тэмцдэг. Заримдаа надтай зөрөлдөх нь ч бий. Би ч гэсэн өөрийн бодол өөртөө зөв, хүн хүссэн зорьсон юмандаа л амжилт үзүүлдэг гэж үздэг. Хоёрдугаарт, эцэг эх, гэр бүлээс заяасан өгөгдөл гэж байна. Мисс байна гэдэг зөвхөн хөөрхөн, сайхан байхын нэр биш. Мэдлэг боловсрол, биеэ авч явах соёл, спорт, урлагийн авьяас гээд бүх л зүйл дээр шилдэг байхыг шаарддаг. “Азийн мисс” тэмцээний үеэр “Ямар орны мисс хамгийн эелдэг, нөхөрсөг вэ” гээд нууц санал асуулга болсон юм билээ. Олон орны миссүүд “Монголын мисс” гэж хэлсэн байсан. Энэ бол тухайн хүний хүмүүжил, биеэ авч явах соёлыг илтгэж байгаа хэрэг. Манай аав Монгол Улсын заан Амгаа гэж хүн бий. Миний ааваасаа авсан хүмүүжил, охинд минь дамжиж төлөвшсөн байх.

-СҮҮЛИЙН ҮЕД МИССҮҮД ХЭЛНИЙ МЭДЛЭГЭЭСЭЭ БОЛЖ ОЛОН НИЙТИЙН ЗҮГЭЭС ШҮҮМЖЛЭЛ ХҮЛЭЭХ БОЛСОН. АЗЗАЯАГИЙН ХУВЬД ХЭЛНИЙ БОЛОВСРОЛДОО ХЭРХЭН АНХААРСАН БЭ?

-Охин маань “Радуга” орос хэлтэй, дунд сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөхдөө орос, англи хэлний мэдлэг тун сайн байсан. Үргэлжлүүлээд мэргэжлийн багшаар заалгаж, хангалттай хэмжээнд боловсорсон.

Э.Батцэцэг
Засгийн газрын мэдээ


Олон орны мисс Монголын миссийг “хамгийн эелдэг” гэж санал өгчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex