Тогтвортой харилцаа үүсгэхээсээ өмнө ойлгож мэдэх зүйлс

174c33ded3a41c23c144ab0ed1185946

“Байгаа байхгүйн хооронд, зүгээр л болзож явахаас залхаж байна. Одоо боллоо. Надад тогтвортой харилцаа хэрэгтэй байна” гэж итгэлтэй нь аргагүй ярьж явна уу? Тэгвэл тийм харилцаанд орохдоо бүрэн бэлтгэгдсэн гэдэгтээ итгэлтэй байна уу?

Наад зах нь л гэхэд өдөр бүр өөрийн цагаас түүнд багагүй зарцуулах хэрэгтэй болно гэдгийг бодолцох хэрэгтэй. Тогтвортой харилцаа гэдэг эрэгтэй нь эмэгтэйнхээ араас байнга хөөцөлдөж, бүсгүй нь өөрийн хүслээр байлгадаг хосуудын хоорондох эхний үеэс огт өөр. Харилцан тохиролцож, ярилцаж, хоёул эрх тэгш үүрэгтэйгээр оролцдог тогтвортой харилцааг хүсч хүлээхээсээ өмнө эдгээрийг хариуцлагатайгаар ухамсарлаарай.

1. Түүний өөрийгөө хүндлэх хүндлэлд нь халдахгүй байх
Хамтдаа удаан байна гэж шийдсэн хэрнээ найз залуутайгаа муудалцах тоолондоо “Би чамайг тоосон нь их юм”, “Муугаа мэдэхгүй” зэрэг үгс ашигладаг нэгэн танил эмэгтэйгээ хайртаасаа хоёр тийш болсон гэдгийг нь сонсоод тийм ч их цочирдож хүлээж аваагүй юм. Хичнээн амжилтгүй хүнд ч магтаж сайшаах шинж чанар, өөрийгөө хүндлэх үзэл, бүр багадаа гэхэд л хүнд доромжлуулмааргүй хүсэл төрөлхөөсөө байдаг. Хэнийг ч төмөр голтой биш гэдгийг санаж сонгосон залуугийнхаа өөрийгөө хүндлэх сэтгэл, үнэт зүйлийг нь хөндөж болохгүй.

2. Түүнээр хамгаалуулах
“Миний яах нь чамд хамаагүй” гэдэг дураараа зангаа хааяа хааяа барих хэрэгтэй болох нь дээ. Учир нь та хоёр бие биенээсээ хамааралтай болсон байх учраас, түүнээс өөрийгөө тайван байлгахыг шаардлаа гээд тэр тайван байж чадахгүй. Бие даасан бүсгүйн зангаа том зүйлс дээр л гаргаарай. Түүнээс хараат биш байх нь сайн ч гэсэн ухамсрыг нь тэжээхийн тулд бага ч гэсэн зүйл дээр түүнээс тусламж хүсч, зөвлөлдөх нь та хоёрт сайн. Тэр чамайг найз бүсгүйнхээ байран дээр тавьсан учраас асуудлуудыг чинь хамтдаа шийдэлцэж, амьдралд чинь юу тохиолдож буйг мэдэхийг хүсэх болно.

3. Түүнээс өөр гэдгээ мэдэх
Эрчүүдийг анзааргагүй, мартамхай, нэг цаг хугацаанд нэг л юм хийх чадвартай гэдэг ч энэ нь тэд бол тэнэг гэсэн үг биш. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс өөр гэдгийг л ойлгох хэрэгтэй. Чиний чаддаг зүйлийг тэр чадахгүй байж болох ч, чиний чаддаггүй олон зүйлийг тэр гарынхаа үзүүрээр хийдэг юм шүү. Тиймээс чамайг бүрэн мэдэрч чадахгүй байгаагийнх нь төлөө буруутгах хэрэггүй.

4. Тестостероны нөлөөг ч бас…
Эстроген бидэнд хэрхэн нөлөөлдөгтэй л ижил. Тэдний бие махбодид яахын аргагүй дур хүсэл өдөөгч тестостерон давамгайлсан байгаа. Нөлөөгөөр нь эрчүүд бүсгүйчүүдээс өндөр секс хүсэлтэй байдаг. Үүнийг тийм ч хүндээр хүлээж авах хэрэггүй.

5. Түүнд ч гэсэн сэтгэл хөдлөл бий
“Эрэгтэй хүн хэт сэтгэл хөдлөлтэй байх дэмий. Нэг их янз бүрийн юм болоод байлгүй асуудлыг зохицуулчихдаг байх хэрэгтэй” гэж нэг бүсгүйн ярьж байсныг саналаа л даа. Энэ нь магадгүй бидний үзсэн кино, супер баатруудын дүртэй холбоотой байх. Хамгийн сайхан бас сэтгэл хөдлөлөө төдийлөн ил гаргаад байдаггүй залуу тэр улсын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйтэй хайр сэтгэлтэй болж, нэг ч нулимс унагалгүй, эр зоригоороо бүхнийг ялан эх орноо хамгаалдаг. Үнэндээ бодит амьдрал дээрх эрчүүд тэд биш. Чамайг тодорхой зүйлсээс хамгаалах ч гэсэн үлгэрийн ханхүүгийн хөлөглөдөг нисдэг морь, хурц сэлэм түүнд байхгүй.

6. Тэд төгс биш
Чи , би, тэр ялгаагүй бүгд л хүмүүс. Алдаатай, оноотой амьдралаар амьдарч яваа хүмүүс. Тийм учраас хэн нэг эрийг байгаагаар нь л хүлээн зөвшөөрөхөд өөрийгөө бэлэн байлга.

7. Муутай сайнтай, урттай богинотой хорвоо
Эцэст нь тэр ямар ч хүн байсан гэсэн чамтай хэр тохирч байгаад л анхаарлаа хандуулна гэж өөртөө амлаарай. Бусад хүмүүсийн юу гэж хэлэх, гадуур хамт явахад хэрхэн харагдах нь үнэндээ тийм ч чухал биш. Хүмүүсийн бодол бол хамгийн хурдан өөрчлөгддөг зүйл. Чи өөрөө ямар ч нөхцөл байдалд түүнтэй хамт байхдаа жаргалтай байдгаа инээмсэглэлээрээ батлан харуулах л юм бол, хүмүүс чиний хандлагыг даган “Энэ хоёр ёстой сайхан тохирсон хос” л гэж ярьж эхлэх болно.

Хэтэрхий олон юм ойлгож, мэдэх хэрэгтэй юм шиг санагдаж байна уу? Бие биенийхээ мэдрэмжийн төлөө хариуцлага хүлээгээгүй богино хугацааны харилцаанд л жижигхэн, утгагүй зүйлс асуудал болдог. Харин итгэлцэл, ойлголцол дээр суурилж, хоёулаа дээрхийг ойлгосон хосуудад хайр сэтгэлээсээ мэдрэх аз жаргал, баяр баясгалан нь хамаагүй илүү байдаг юм шүү.


Тогтвортой харилцаа үүсгэхээсээ өмнө ойлгож мэдэх зүйлс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex