37 настай дуучин бүсгүй Бритни Спирс (Britney Spears) хувийнх нь амьдрал цоглог, сайн сайхан байгаа гэдгийг харуулсан гэрэл зургуудыг цахим хуудсандаа оруулжээ.
Дуучин бүсгүй 25 настай залуу амраг Сэм Асгаритай үерхээд нилээд хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Гэхдээ залуус энэ хугацаанд хэдэнтээ дуу шуутайхан салж, нийлээд амжсан гэж байгаа.
Өчигдөр Бритни, загвар өмсөгч, фитнесийн дасгалжуулагч амрагийнхаа хамт цасан цагаан хөлөг онгоцон дээр тансагхан гэгч амарч байгаа зургаа оруулж хүмүүсийн атаархлыг төрүүлээд амжжээ.
“Би түүнтэй цагийг үргэлж сайхан өнгөрүүлдэг” гэсэн тайлбарыг гэрэл зургуудынхаа дор хийсэн байна.
Зурган дээрээс харвал жин нэмээд “жаахан тийм” болсон байсан Бритни эргээд гоолиг сайхан бие хаатай болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn