Анхны хайртайгаа 63 жилийн дараа гэрлэв

5450d0be72d4cd2egreat
Сурагч ахуй цагтаа бие биедээ сайн байсан “залуус” хонхны баяраа хийснээсээ хойш 63 жилийн дараа дахин учирч, хуримаа хийсэн байна.
Аннет Каллахан (Annette Callahan) болон Боб Харви (Bob Harvey) нар сургуульд сурч байхдаа 1955 онд анх танилцан үерхэж эхэлсэн ч зуны амралтаараа Аннет өөр залуутай учрах болсон нь түүний ирээдүйн нөхөр байжээ. “Хаягдсан” Харви ч өөр бүсгүйтэй үерхэх болж, төгсөлтийнхөө үдэшлэгийнхээ дараахан гэрлэсэн гэнэ.
2017 онд эхнэр нь хорт хавдар өвчний улмаас нас барж, жил гаруй хугацаанд уй гашууд автсан Боб анхныхаа хайрын тухай олж мэдэхийг хүссэн байна. Интернэтээр удтал эрж хайсны эцэст Аннет ч 2015 онд бэлэвсэрсэн гэдгийг мэдэж авчээ.
Харви Виржини мужид байдаг гэрээсээ 805 км замыг туулан Охайо мужид амьдардаг Каллахан хатагтайн гэрт очсон гэнэ.
“Түүнийг хаалгаа тайлахад миний зүрх амаар гарах шахсан. Барьж очсон цэцгээ түүнд гардуулж, хацрыг нь илэнгээ зүйрлэшгүй сайхан чамдаа хайртай гэж хэлсэн” хэмээн Боб сэтгүүлчдэд хуучилсан байна.
Өсвөр насаа дурсан ярилцсан залуус энэ оны есдүгээр сарын сүүлээр Охайо мужийн Вестервилль хотын хуучний цогчин дуганд гэрлэжээ.
80 настай залуу хос хуримын ёслолоо өнгөрсөн зууны 50-аад оны хэв маягтай зоогийн газарт хийж, тухайн цаг үеийн дуучдын дуу хууранд бүжиглэж, наргиж цэнгэсэн байна.
Аннет, Боб хоёр бал сарын аяллаа Орегон мужид өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn


Анхны хайртайгаа 63 жилийн дараа гэрлэв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex