Б.Мөнх-Оргил хуудаснаас
Уйлж байна миний хайр …
Уруул дээр нь үнслээ …
Түлхэж байна
Ууртай байна, миний хайр …
Гараас нь атгалаа
Тавиулж байна
Эрүүл ухаанд багтахгүй
Чимээгүй орхилоо
Гомдоллож байна
Энэ юунаас болсоныг
Асууж үзлээ
Хэлэхгүй байна
Аргадаж очлоо, тоосонгүй
Ааш нь олдохгүй, миний хайр
Хэсэг холдлоо, шаралхаж байна
Хэлэх үг нь ч үзүүртэй байна
Хэрүүлийн байшинд зарлан дуудаад
Хэрэв ирэхгүй бол сална гэж байна
Үл итгэх богинохон хоромд бидний хайр
Үндсээрээ ганхан хазайж байна
Хайр ийм хэврэгхэн юм бол
Хайрт минь би чамаас явъя
Асууж үзлээ
Хариулахгүй байна
Аргадаж очлоо, тоосонгүй
Ааш нь олдохгүй, миний хайр
Б.МӨНХ-ОРГИЛ
2019.10.23-нд