Selena Gomez Justin Bieber-т зориулж дуу гаргалаа

5daf59b3045a31152222b712-163703-529972815

Өдгөө 27 настай дуучин Selena Gomez 2019 оны аравдугаар сарын 23-нд өөрийн Youtube хуудсандаа “Lose You to Love Me” хэмээх шинэ дуугаа нийтэлсэн бөгөөд одоогийн байдлаар тухайн дуу нь 21 сая хандалттай, Youtube сайтын “Trending” буюу хамгийн их хандалт авч буй контентийг онцлох жагсаалтын 1-р байранд орсон байна.

Энэхүү уран бүтээл олны анхаарлыг татаж буй дараагийн шалтгаан бол “утга”.

“Lose You to Love Me” гэдэг нь “Өөрийгөө хайрлуулахын тулд чамайг тавьж явууллаа” гэсэн утгатай билээ. Түүний шүтэн бишрэгчид энэхүү дууг хуучин найз залуу Justin Bieber-т зориулж дуулсан гэж таамаглаад байгаа. Учир нь түүний энэхүү уран бүтээлд:
“In two months
You replaced us
Like it was easy” буюу “Чи юу ч болоогүй юм шиг хоёрхон сарын дотор л намайг сольчихлоо” гэсэн утгатай мөр байдаг. Энэ хэсгийг Justin Bieber түүнээс салаад 2 сарын дараа одоогийн эхнэр Hailey Bieber-т гэрлэх санал тавьсан үйл явдлыг илэрхийлж байна гэж таамаглаад байгаа юм.

Дууны төгсгөлд:
And now it’s goodbye, it’s goodbye for us” буюу “Харин одоо энэ бүхэнд баяртай гэж хэлэх цаг нь ирлээ” гэж хэлээд дуугаа төгсгөдөг.

Ямартай ч энэ дуу найз охин/залуугаасаа салчхаад түүнийгээ мартаж чадахгүй байгаа хүмүүст тохирсон уран бүтээл болжээ. Энэхүү дууг сонсоод тус тусынхаа замаар үргэлжлүүлэн алхацгаая. heart

Эх сурвалж: www.elle.com , www.cosmopolitan.com


Selena Gomez Justin Bieber-т зориулж дуу гаргалаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.