Стиль загварын ойлголтыг өөрчилсөн 10 хүн

Францын алдарт загвар зохион бүтээгч, “Christian Dior” брэндийг үүсгэн байгуулагч Кристиан Диор 1957 оны энэ өдөр /10.24/ Италийн Тосканад зүрхний өвчний улмаас нас баржээ. Диор 1947 онд анхныхаа New Look (Шинэ төрх) цуврал загвараа танилцуулж, дайны үеийн хүнд хэцүү жилүүдийн дараа загварын ертөнцөд эмэгтэйлэг, гоо сайхан байдлыг эргүүлэн авчирсан эрхэм билээ.

Жорж Браммел (1778-1840)

Жорж XIX зууны эхэн үеийн Английн хамгийн ганган, тансаг эрхэмд тооцогддог байлаа. Язгууртан, ирээдүйн хаан IV Георгийн анд найз түүний өмссөн хувцасны загварыг улс орон даяараа даган дуурайдаг байв. Хэт баян тансаг, үрэлгэн байсан Жорж удалгүй өв залгамжилсан бүх хөрөнгөө үрэн таран хийж дуусгасан юм. Өр ширэндээ баригдсан тэрээр Франц руу зугтсан ч баригдан, шоронд орлоо. Найз нөхөд нь түүний өр ширийг барагдуулж, эрх чөлөөнд гаргасан ч үгээгүй хоосон амьдарсаар энэ ертөнцийг орхижээ. XVIII, XIX зууны үед Браммел үнэхээр домог болсон хүн байсан. Усанд байнга орох заншлыг тэр л хүн төрөлхтөнд зааж өгсөн. Тэр үед язгууртан, дээдсийн хүрээлэнд ч усанд тогтмол орох ёс байсангүй. Биеийнхээ муухай үнэрийг дарах гэж маш ихээр үнэртэй ус цацдаг, амьдралдаа 3-4 удаа л усанд ордог байв. Харин энэ үед Жорж байнга усанд орон, ариун цэвэрч байдлыг сахиж эхэлсэн юм. Эхлээд бүгд түүнийг солиотой амьтан, ямар галуу биш дээ, үргэлж усанд ороод байхдаа яах вэ дээ гэж байсан ч удалгүй усанд орох нь моодонд орсон гэхэд болно. Жорж Браммел мөн одоогийн эрэгтэй костюмыг зохион бүтээж, хувцасны загварын түүхийн талаар ном бичсэн. Бальзак, Бодлер, Конан-Дойль нар түүнд зохиол бүтээлээ зориулж, Байрон “Орчин үеийн гурван агуу хүн”-ийг нэрлэхдээ Наполеон, Жорж Браммел нарыг өөртэйгөө цуг нэрлэсэн байдаг.

Чарльз Фредерик Уорт (1825-1895)

Англи гаралтай франц загвар зохион бүтээгч Уортыг хувцас загварын бизнесийн үндсийг тавьсан гэж үздэг. Тэрээр Линкольнширт төрсөн бөгөөд Лондоны даавууны дэлгүүрт ажилладаг байлаа. 1846 онд Уорт Парист шилжин, оёдол, хувцас захиалгын газар ажиллуулсан нь франц эмэгтэйчүүдийн дунд ихэд алдаршсан юм. 1871 онд тэр хувийн загварын ордноо “House of Worth” нэртэйгээр нээсэн. Уорт хэт нүсэр байсан тэр үеийн эмэгтэйчүүдийн хувцсыг хялбар амар болгож, брэнд хувцас гэсэн ойлголтыг анх бий болгосон хүн. Оёдолчид хувцсаа манекен дээр л үзүүлдэг байсан бол Уорт хамгийн анхны загварын шоуг зохион байгуулсан. Түүнээс хойш үйлчлүүлэгчид оёдолчинд загвараа захиалах биш, загвар зохион бүтээгчид моод, загварыг дэлхий дахинд зааж өгдөг болсон түүхтэй.

Аста Нильсен (1881-1972)

Данийн дуугүй киноны жүжигчин, анхны секс бэлгэ тэмдэг. Копенхагенд төрсөн Аста 17 настайгаасаа театрын тайз, 1910 оноос кино дэлгэцнээ гарч эхэлсэн юм. Хамгийн анхныхаа кинонд тоглож байхад нь найруулагч нь түүнд “Чиний царай кино урлагт огт тохирохгүй” хэмээн хэлж байсан гэдэг. Гэсэн ч тэр кино Астад амжилт авчирч, Германд олон жилийн гэрээ байгуулахад нь тусалсан. Аста Нильсен үнэхээр дэлхийн хэмжээний од байлаа. Шинэ төрөн гарсан кино урлагийн анхны оддын нэг тэрээр дуугүй кинонд ч ур чадвараараа хүмүүсийг уяраан уйлуулж чаддаг байв. Кино ертөнц дуу чимээтэй болсноор түүний замнал өндөрлөсөн. Орчин үеийн урлагт секс бэлгэ тэмдэг гэдэг ойлголт чухал зүйлийн нэг болсон. Гэхдээ заавал янаг тачаангуй байж тийм хэргэм хүртдэггүйн тод жишээ бол Аста Нильсен юм.

Антонио Гауди (1852-1926)

Каталоны архитектор, модернизмын төлөөлөгч, био-дизайныг магтан дуулагч Гауди бүх насаа Барселонад өнгөрөөжээ. Энэ хотод л түүний гол бүтээлүүд сүндэрлэж байдаг. Уран бүтээлдээ био-дизайн буюу байгалийн дүрс хэлбэрийг голчилсноороо тэр улиг болсон геометрийн зөв дүрснээс татгалзаж, байшин барилгын дүр төрхийг бүрмөсөн өөрчилсөн юм. 1882 оноос эхлэн хэдэн арван жилийн турш Гауди амьдралынхаа хамгийн том төсөл болох “Sagrada Familia” сүмийн барилга дээр ажилласан. Энэ сүм одоо ч баригдаж дуусаагүй байгаа ч Барселона хотын аялал жуулчлалын хамгийн гол үзмэрийн нэг билээ. Одоо Испанид Антонио Гаудиг дэлхийн бүх архитекторчдыг ивээгч, гэгээнтэн хэмээн албан ёсоор батлуулахаар бэлтгэж байна. Гэхдээ “гэгээнтэн” болохын тулд ямар нэг гайхамшиг бүтээсэн байх ёстой гэж зарим хүн эсэргүүцэж байгаа юм. Уг нь “Sagrada Familia”-г гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх билээ.

Ле Корбюзье (1887-1965)

“Эргэн тойрны бүх зүйл геометр”. Францын архитектор, авангард конструктивизмийг үндэслэгчдийн нэг Ле Корбюзье Швейцарт цагчны гэр бүлд төржээ. Урлагийн сургуульд суралцаж, Вена хотноо архитектурын дадлага хийж байлаа. 1914 онд Швейцарт өөрийн гэсэн архитектурын товчоо нээн ажиллуулж байгаад 1917 онд Парис хотод шилжсэн байна. Шинэлэг үзэл санаа, төслүүд нь түүнд бүх дэлхийн алдар хүнд авчирсан юм. Хот байгуулалтын барилгын үндэс суурийг тэр тавьсан билээ. Барилгын гоёл чимэглэлээс илүү чөлөөтэй зай, хэлбэр дүрсийг сайжруулснаараа Корбюзье орчин үеийн хотуудын өнгө төрхийг тодорхойлсон хүн юм.

Эльза Скиапарелли (1890-1973)

Францын загвар зохион бүтээгч, ХХ зууны загварын ертөнцийг тодорхойлогч тэрээр Коко Шанелийн гол өрсөлдөгч байв. Түүний 1927 онд нэхсэн хар даашинз Шанелийн бяцхан хар даашинзаас илүү загварын ертөнцөд хувьсал өөрчлөлт авчирсан гэж хэлж болно. Эльзаг прет-а-порте буюу нийтэд худалдаалах бэлэн хувцасны загварыг үндэслэгч гэж тооцдог. Гэхдээ түүний загвар ер бусын, зарим үед бүр хэт өдөөн хатгасан мэт этгээд байсан юм. Скиапарелли дадизм, сюрреализм сонирхдог, Сальвадор Дали, Марсель Дюшан нартай хамтран ажилладаг байв. Шанель түүнд маш их атаархдаг байсан тул нэгэн хүлээн авалтын үеэр хар даашинзтай ирсэн Эльзаг санаатайгаар цагаан будагтай сандал дээр суулгаж байсан гэдэг. Одоо бүгд Шанелийг мэддэг ч Скиапареллиг бараг дурсдаггүй. Яагаад гэвэл тэр 1954 онд Диорыг загварын ертөнцийн хаан ширээнд заларч байх үед загварын ордноо хаагаад ач зээ нараа өсгөн хүмүүжүүлэхээр одсон юм.

Кристиан Диор (1905-1957)

Францын загвар зохион бүтээгч, “New Look” стилийг үндэслэгч, “Christian Dior” загварын ордны эзэн. 1928 онд анх өөрийн галерейг нээсэн тэрээр 1931 оноос эмэгтэй хүний малгай, даашинзны загваруудаа гаргаж эхэллээ. 1942 онд үнэртэй усны компани, дайны дараа загварын ордон нээсэн юм. 1947 онд анхныхаа New Look (Шинэ төрх) цуврал загвараа танилцуулж, дайны үеийн хүнд хэцүү жилүүдийн дараа загварын ертөнцөд эмэгтэйлэг, гоо сайхан байдлыг эргүүлэн авчирсан билээ. Түүний дараагийн бүтээл хуучныг санагдуулсан шинэлэг загварууд байлаа. Гэхдээ цоо шинэ технологи, арга ашиглаж байв. Түүний загварууд шинэ тансаглал, Барууны эдийн засгийн гайхамшгийг магтан дуулсан, амьдралын шинэ хэв маяг гарсныг тунхагласан загварууд байв. “Диор” брэнд одоо ч дэлхийн зах зээл дээр хамгийн шилдэг, дээд зэрэглэлийн загварын үлгэр дуурайл болсоор байна.

Анри Картье-Брессон (1908-2004)

Францын гэрэл зурагчин, фото сурвалжилга, гэрэл зургийн сэтгүүл зүйг үндэслэгч. Уран зургаар хичээллэдэг байсан Анри 1930 оноос гэрэл зураг оролдож эхэллээ. 35 мм-ийн камераар ажлаа гүйцэтгэж, удалгүй фото зурагчин, зурагчин сэтгүүлч, яг бодитоор авдаг гэрэл зурагчин хэмээн алдаршив. 1947 онд “Магнум фото” хэмээх гэрэл зурагчдын нэгдсэн агентлаг байгуулж байлаа. 1954 онд Луврын музейд гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргасан нь алдарт музейгээс анх удаа гаргасан гэрэл зургийн үзэсгэлэн байлаа. ХХ зууны хамгийн алдарт зургуудыг тэр л авч байсан. Түүний авсан Альбер Камю, Уильям Фолкнер, Ролан Барт нарын хөрөг одоо ч шилдэг гэрэл зургийн хөргийн тоонд багтдаг.

Элвис Пресли (1935-1977)

Америкийн дуучин, жүжигчин, рок-н-ролл хөгжмийн хаан. Пресли багаасаа гитар тоглож, кантри, блюз стилиэр дуулдаг байв. 1953 онд ээждээ зориулан дуу дуулж, анхны бичлэгээ хийлгэсэн нь түүний замналын эхлэл байлаа. Студийн продюсер Элвисийг анхааралдаа авч, 1954 онд түүнийг мэргэжлийн бичлэг хийлгэхээр урьж, энд рок-н-роллын анхны супер хит “That’s Alright” үүссэн түүхтэй. Удалгүй Америк, дэлхий даяар Элвисийг шүтэн бишрэх хэнээрхэл гарч, Преслиг рок-н-роллын хаан хэмээн өргөмжилсөн юм. Элвис байгаагүй бол “Битлз”, орчин үеийн поп хөгжим ч гараагүй байх байлаа.

Стивен Спилберг (1946 онд төрсөн)

Америкийн кино найруулагч, Холливудын хамгийн орлоготой найруулагч. Блокбастер буюу хамгийн ашиг орлоготой киноны нэр томьёог анх түүний киноноос л хэрэглэж эхэлсэн юм. Стивен 12 настайгаасаа сонирхогчийн киноны зураг авдаг байжээ. Гэвч түүнийг авьяас, чадваргүй хэмээн киноны сургуульд авсангүй. Техникийн коллежид элссэн Спилберг зуны амралтаараа 26 минутын кино зураг авчээ. Энэ киног нь Холливудын “Universal Pictures” компани үзээд түүнд ажил санал болгосон байна. 1971 онд Спилберг “Дуэль” хэмээх анхны триллер киногоо хийлээ. 375 мянган доллароор бүтсэн тус кино  долоон сая долларын ашиг олсон юм. Спилбергийн бүтээлүүд нийтдээ 8.5 тэрбум доллар хуримтлуулсан гэсэн тооцоо бий.

Эх сурвалж: Zindaa.mn


Стиль загварын ойлголтыг өөрчилсөн 10 хүн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex