2022-08-15 23:23
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Зөвлөгөө

Аавтайгаа өнгөрүүлэх амралтын өдрийн төлөвлөгөө

munkhzul munkhzul
2019-10-28
0 0
6

dad-and-daughter

Ажил ажил гэсээр завгүйгээ гайхсан 5 хоног өнгөрч арай гэж амьсгаа аван амралтын өдрийг угтаад ээжтэйгээ л хамт дэлгүүр хэсч, гоо сайхны салонд орон алжаалаа тайлсаар аавыгаа хааяа орхигдуулаад байдаг юм байна гэдгээ саяхан анзаарлаа л даа. Тэгээд тэр дор нь аав руугаа залгаад ирэх амралтын өдрүүдийг хамтдаа өнгөрүүлэхээр тохиролцсон юм. “Хоёулаа тэгээд юу хийх юм? Ээж шиг чинь хамт дэлгүүр хэсэж чадахгүй шүү” гэж эртнээс сануулсан аавдаа “Та санаа зоволтгүй ээ, би төлөвлөгөөгөө гаргачихна” гэв.

Харин хаврыг угтан бид хоёрын хамтдаа хийх зүйлсийн жагсаалт энд байна.

1. Өглөө эртлэн босоод ойрхон уул руу явах ба замдаа “Мөнхийн ус”, “Хос залуус”, Чингис Хааны “Хань”-ийг чангаар тавиад хамтдаа дагаж дуулна.
2. Аавыг энэ дуунуудыг дуулаад уярсан үед нь ээжтэй танилцаж байсан түүхийн талаар шалгаана. Ээжээсээ асууж байсан ч аавын өнцгөөс сонсож байгаагүй болохоор сонирхолтой санагдаж байна шүү.
3. Уулын орой дээрээс мандаж буй, эсвэл мандаад удаагүй байгаа нарыг харж хоёулаа эрч хүчээ сэлбэнэ.
4. Дараа нь авч гарсан зуушаа идэнгээ хамтдаа Туул голынхоо эргээр зугаална.
5. Энэ хооронд дор хаяж заавал нэг бусдад эсвэл амьтдад тустай үйл хийх болно. (замд байгаа хогийг түүх, шувуу хооллох гэх мэт)
6. Дараа нь хамтдаа Мексик, Энэтхэг, Тайланд зэрэг сонирхолтой орны хоолтой ресторануудаас аль нэгийг нь сонгож ороод, огт идэж үзээгүй хоолоо иднэ.
7. Тэгээд дэлгүүр орж ээжид бэлэг аваад гэртээ харина. Хамгийн гол нь сонголтыг хамтдаа хийх ч гэсэн аавынхыг илүү дэмжинэ.
8. Энэ хооронд ааваараа зайрмаг авахуулж, гараас нь хөтлөнгөө долоож алхана.
9. Тэгээд гэртээ ирж хамтдаа Шэрли Темплийн тоглосон “The Little Princess” киног үзнэ. Манай гэр бүлийнхний хувьд их дурсгалтай кино л доо.
10. Эцэст нь ааваараа үлгэрийн ном уншуулна. Урьд нь надад уншиж өгч байгаагүй болохоор ямар байдгийг нь үзэх гээд…

Харин аавтайгаа өнгөрүүлэх амралтын өдрүүдийн дараа дараагийн төлөвлөгөөндөө зориулж ийм хэдэн санаа олсон. Таалагдвал туршаад үзээрэй.
1. Амьтны дэлгүүрээр хэсэх
2. Тансаг үдшийн болзоо зохион байгуулах
3. Хамтдаа морин зугаалга хийх
4. Хамт загасанд явах
5. Хамтдаа нэг багийн дэмжигч болж, тэмцээн үзэх (Бразилд хөлбөмбөгийн ДАШТ удахгүй болох гэж байгаа)
6. Хуучин хувцсаа өмсөөд хамт машинаа угаа (Зуны халуун эхлэхээр аль нэг Ням гаригийн өглөө)
7. Хамтдаа театрт кино үзэж ойлгосон зүйлсээ ярилцах (Mr.Peabody & Sherman-ийг зөвлөе)
8. Өвөл дуусахаас өмнө цанын бааз руу хамт явах

“Багадаа аавтайгаа цуг тэгдэг байж билээ” гэж ярих дурсамж төдий үлдсэн аль нэг зүйлээ сэргээж, хамт хийгээрэй. Охиндоо ээжээс нь нууцаар модон чихэр авч өгөөд, гадуур хамт дагуулж явдаг байсан үеэ аав нь ч бас эргэн санамаар л байгаа…

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

​Кофе эрүүл мэндэд тустайг нотолсон таван судалгаа
Зөвлөгөө

​Кофе эрүүл мэндэд тустайг нотолсон таван судалгаа

nomun
2022-08-15
Гэр бүл төлөвлөлт түүний ач холбогдол
Зөвлөгөө

Гэр бүл төлөвлөлт түүний ач холбогдол

munkhzul
2022-08-12
Таны биед төмөр дутагдсаныг илтгэх ГУРВАН ШИНЖ
Зөвлөгөө

Таны биед төмөр дутагдсаныг илтгэх ГУРВАН ШИНЖ

munkhzul
2022-08-11
Борлосон apьсаа цaйруулах энгийн аpга
Гоо сайхан

Борлосон apьсаа цaйруулах энгийн аpга

munkhzul
2022-08-10
Ирэх хичээлийн жилд ХҮҮХДЭЭ АМЖИЛТТАЙ СУРГАЯ гэвэл үүнийг унш
Зөвлөгөө

Ирэх хичээлийн жилд ХҮҮХДЭЭ АМЖИЛТТАЙ СУРГАЯ гэвэл үүнийг унш

munkhzul
2022-08-08

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Д.ОДЗАЯА: Бид хогоо цэвэрлээд, ачаад явсан дүрс бичлэг бий

    0 shares
    Share 0 Tweet 0
Мянган нутгийн “уран гар”
Мэдээ

Мянган нутгийн “уран гар”

munkhzul
2022-08-15
0

Мянган нутгийн “уран гар”     Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны Батхаалга суурингаас гараад Жимстэй уул - Баянбогд овоо...

Цааш унших
С.Мөнхчулуун: Үндэслэлгүйгээр зээлийн шимтгэл авсан банкуудаас иргэд мөнгөө буцаан авах боломжтой

С.Мөнхчулуун: Үндэслэлгүйгээр зээлийн шимтгэл авсан банкуудаас иргэд мөнгөө буцаан авах боломжтой

2022-08-15
ЗУРГААН настнуудаа СУРАГЧ болоход нь хэрхэн бэлтгэх вэ?

ЗУРГААН настнуудаа СУРАГЧ болоход нь хэрхэн бэлтгэх вэ?

2022-08-15
БНСУ-ын бяцхан жүжигчин Со И Сү зураг авалтандаа орохын тулд Монгол хэл заалгажээ

БНСУ-ын бяцхан жүжигчин Со И Сү зураг авалтандаа орохын тулд Монгол хэл заалгажээ

2022-08-15
​Кофе эрүүл мэндэд тустайг нотолсон таван судалгаа

​Кофе эрүүл мэндэд тустайг нотолсон таван судалгаа

2022-08-15

Санал болгож байна

Өгзөг Б.Баярмаагийн сүүлийн үеийн зургуудаас
Өнөөдрийн онцлох

Өгзөг Б.Баярмаагийн сүүлийн үеийн зургуудаас

2018-03-15
Секси бүсгүйчүүд (32 photos) +18
Охид бүсгүйчүүд

Секси бүсгүйчүүд (32 photos) +18

2012-11-30
Загвар өмсөгч Миранда Керр бэлгэд авсан бүх үнэт эдлэлээ буцаан өгнө
Хүмүүс

Загвар өмсөгч Миранда Керр бэлгэд авсан бүх үнэт эдлэлээ буцаан өгнө

2017-06-28
Нялх хүүхдийг уйлахад тоохгүй орхих нь хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ?
Зөвлөгөө

Нялх хүүхдийг уйлахад тоохгүй орхих нь хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ?

2017-08-21
Хоол хүнсээр дархлаагаа хэрхэн дэмжих вэ?
Зөвлөгөө

Хоол хүнсээр дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

2019-11-09
“Номин талст” + “Sweetymotion”
Урлаг

“Номин талст” + “Sweetymotion”

2012-09-26
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • What makes online slots casino games different from traditional slot machines?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • What makes online slots casino games different from traditional slot machines?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In