Залуу гэр бүлд зориулсан ТАВАН ЗӨВЛӨГӨӨ

en316

“Та дэлхий ертөнцийг бэхжүүлэхийн тулд юу хийж чадах вэ? Гэртээ харьж, гэр бүлээ хайрла!”- Тереза эх.

Статистик тоо баримт бол аймшигт зүйл. Статистикт итгэх юм бол өнөөдрийн байдлаар ихэнх орнуудын салалтын тоо 50%-иас дээш болж өссөн байна. Хоёр дахь гэр бүл тутам салж байна. Гэхдээ сэтгэл зүйчид “Бид салж хэзээд чадна. Харин харилцаагаа хадгалж, түүнийхээ төлөө тэмцэж, шинэ төвшинд гаргах нь илүү хэцүү, гэхдээ хамгийн зөв, чухал зүйл нь байдаг” гэж хэлдэг.

Тиймээс хэрэв та гэр бүл зохиож байгаа эсвэл олон жил хамт байгаа эсэх нь чухал биш дараах мэдээлэл зайлшгүй танд хэрэг болно. Эдгээр зөвлөгөө нь таныг зөв гэр бүл зохион бүтээхэд, салалтаас урьдчилан сэргийлэхэд, өөрийн алдаагаа олж харахад тус болох болно.

1. Сонсож сур

Сэтгэл судлалд “идэвхтэй сонсох” гэх тодорхойлолт байдаг. Энэ нь ярилцагчийнхаа яриаг чин сэтгэлээсээ, дотор нь орж, түүнийг ойлгохыг хэлдэг.
Яг л үүнтэй адил гэр бүлийн харилцаанд хамтрагчаа сонсох нь чухал. Түүний бодол, сэтгэл, хүсэл гээд л бүхнийг ойлгож сонсох хэрэгтэй. Гэтэл зарим хамтрагчид сонсоод байгаа юм шиг болов ч яриа дуусмагц юу ч ойлгоогүй, яг л хуучин хивэндээ байж байдаг. Энэ бол хамгийн том алдаа.

2. Бие биенээ хүндэл

Хүн бүр амьдралыг харах өөрийн өнцөг, үзэл бодолтой. Энэ бол хэвийн зүйл. Гэхдээ хүн бүр бие биенийхээ үзэл бодлыг уур уцааргүйгээр, шүүмжлэлгүйгээр хүлээж авч сурах хэрэгтэй.

3. Бие биедээ итгэж сур

Хосуудын хамгийн чухал зүйлүүдийн нэг бол бие биедээ итгэх явдал юм. Бие биедээ итгэж, бахархаж, зөөлөн харцаар угтаж, гаргаж өгөх нь харилцааны хүнд хэцүү саад бэрхшээлийг даван туулах түлхэц болж байдаг. Итгэл болон асаж буй харц гайхамшигт хүргэж чаддаг.

4. Уучилж сур

Хэзээ ч дотроо гомдол бүү тээ. Гомдол тээх тусам таны гомдол ихсэж замд таарсан бүх зүйлийг үгүй хийнэ. Хэрэв танд ямар нэгэн зүйл таалагдахгүй, таны сэтгэлийг хөндсөн, өвтгөсөн бол та ярилцаад, асуудлаа шийд.

5. Талархаж сур

Гэр бүлийн харилцаа аз жаргалтай, хайраар дүүрэн байлгахыг хүсвэл үүнд анхаарлаа хандуулж. Хайртай хүндээ бүх зүйлд талархаж сур. Хийж өгсөн хоол, таныг ойлгосон сэтгэл, хадаж өгсөн хадаас гээд бүхий л зүйлд талархаж сурах хэрэгтэй. Тэгвэл таны гэр бүлийн аз жаргал урт хугацааны турш үргэлжлэх болно.

Эх сурвалж: .facebook.com/Odsurenofficial

Залуу гэр бүлд зориулсан ТАВАН ЗӨВЛӨГӨӨ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.