Сүүлийн үед кино урлагт хүч үзэж өөрийгөө чамгүй жүжиглэх авьяастай гэдгээ фэнүүддээ харуулаад амжсан дуучин бол Б.Амархүү билээ. Тэрээр энэ сард нээлтээ хийх “Big fish” хэмээх киноны гол дүрийг бүтээсэн. Тус киноны дүрүүдэд олны танил дуучин, хөтлөгч, загвар өмсөгчид тоглосон гэдгээрээ хүмүүсийн анхаарлыг ихээхэн татаад буй. Тэгвэл тус киноноос дуучин Б.Амархүү өөрийн эрж явсан хайраа олжээ. Түүний хайрыг татаж олноос онцгойрсон бүсгүй бол загвар өмсөгч О.Ариунзул. Тэрбээр найз бүсгүйнхээ Facebook-ийн зурагнууд дээр “Миний охин” “Миний хайр хэний ч биш миний л хайр” гэх комментуудыг үлдээн өөрийнхөө хайрыг илчилжээ.
Д.Төгс