а/ үнэхээр царайлаг 5 оноо
б/ дажгүй шүү 3 оноо
в/ өөртөө тийм ч сэтгэл хангалуун биш 1 оноо
2. Ажил төрлөе бүтээхэд өөрийн чинь гадаад төрх нөлөөлдөг гэвэл Та зөвшеөрөх үү?
а/ нуух юу байхав, зөвшөөрнө 5 оноо
б/ тийм тохиолдол гардаг 3 оноо
в/ огтхон ч үгүй 1 оноо
3. Таалагдсан залуу чинь үдшийн цэнгээний газар гэнэт уривал яах вэ?
а/ эхний удаа татгалзана 5 оноо
б/ ажил төрлийн боломжоо харж шийднэ 3 оноо
в/ шууд зөвшөөрнө 1 оноо
4. Хайртай хүн чинь Таныг гомдоожээ, Энэ явдал санаанаас чинь огт гарахгүй бол яах вэ?
а/ харилцаагаа тасална 5 оноо
б/ юунаас болж гомдоосон учрыг олохыг эрмэлзэнэ 3 оноо
в/ нэгэнт хайртай болохоор уучилна 1 оноо
5. Найз залуу чинь чиний дэргэд өөр бүсгүйд сээтэн хаявал Та яах вэ?
а/ би ч хариугаа авч өөр нэгэн залууд сайн болсон байдал гаргана 5 оноо
б/ дотроо харамласан ч гаднаа юу ч болоогүй юм шиг царайлна 3 оноо
в/ ялихгүй юмнаас болж ам мурийх дэмий гэж бодно 1 оноо
6. Танд хайртай байсан хүнтэй олон жилийн дараа уулзлаа гэж бодьё. Та түүнд хэрхэн хандах вэ?
а/ урьдын адил юу ч болоогүй юм шиг уулзана 5 оноо
б/ амьдрал хэдийнээ шийдэгдсэн тул “зай барина” 3 оноо
в / хүнийг дэмий зовоогоод яахав, танихгүй дүр үзүүлсэн нь дээр 1 оноо
7. Хайртай залуугийнхаа ар гэрийнхэнтэй уулзлаа, Танд нэг л таалагдсангүй, яах вэ?
а/ таалагдсангүй гэдгийг түүнд шууд хэлнэ 5 оноо
б/ хэцүү л байхна дээ гэж бодно 3 оноо
в/ бид хоёр л болж байвал тэд огт хамаагүй 1 оноо
8. Та хэн нэгэнд хаягдвал яах вэ?
а/ түүнээс илүү сайхан залуутай тааралдана 5 оноо
б/ адилхан л тоглоно 3 оноо
в/ ахиад хэнд ч итгэхгүй 1 оноо
25-38 оноо.
Та үнэхээр эрчүүдийн зүрх сэтгэлийг булааж чаддаг юм байна. Хэтэрхий бардам зан гаргаж байж хайр дурлалдаа бүдэрч болзошгүй.
18-34 оноо.
Та үнэхээр дажгүй бүсгүй юм. Ер нь юм юманд хянуур болгоомжтой, хайр дурлалд ч мөн хөнгөн гоомой хандахгүй бүсгүй юм байна. Нөхрийнхөө төдийгүй сээтэн хаяж байгаа өөр эрийн эвийг олж чадах юм байна.
6-20 оноо.
Та сэтгэлээр унах хэрэггүй. Гадаад төрх байдлаараа эрчүүдийн анхаарлыг тэр бүр татахгүй ч өөртэй тань дотносож сэтгэлийг тань ойлгосон залуу тийм ч амархан холдоод явахгүй.