Гадаад хэл хурдан сурах аргуудаас

Гадаад хэл хурдан сурах аргуудаас

Гадаад хэл сурах аргаа олж ядаад л явна уу?  Дараа, дараа гэж хойшлуулж явсаар нэг л мэдэхэд асар олон боломжийн ард хоцорсноо хараад харамсавч нэгэнт оройтох болно шүү. Хэл сурах нэг л арга барил гэж байхгүй. Хэл сурах зорилгоо өдөр тутмын амьдралдаа, өдрийн хуваарьтаа багтаа.

* Үгийг дангаар нь бүү цээжил. Ямар ч үгийг хамт ашигладаг үгтэй нь хамт цээжилбэл дараа нь хэрэглээнд оруулахад дөхөмтэй байх болно. Тухайлбал “flock” буюу үс, ноос гэсэн үгийг “a flock of sheep” гэж цээжлэх хэрэгтэй. Ганц үгийг бус холбоо үгээр цээжлэх нь санаанд үлдэхэд, өгүүлбэрт оруулахад амар болгож өгдөг.

* Үгийн сантай болно гэдэг хэл сурахын гол үндэс гэдэг үнэн. Бид ч анх  ярьж сурахдаа үг  цээжилж түүнийгээ холбох  гэж оролддог шүү дээ. Тиймээс маш олон үгээр эргэн тойрноо хүрээлүүл. Компьютерийн дэлгэц, хана, нөүтбүүк, гар  утасны дэлгэц гэх мэт харж болох ямар л газар байна түүнд шинэ үгсээ бичиж байрлуул.Хэд хэд харсан үгс амархан ойнд үлддэг.

* Хэлийг өөрийгөө албадаж биш сэтгэлийн хөөрөлтэйгээр сурах ёстой. Өгүүллэг, богино бичвэрүүдийг унш. Өгүүллэг доторх дүрийн өгүүлэмж, харилцаа зэрэг нь амьд байдаг учраас зүгээр л үг цээжилснээс хавьгүй амархан цээжлэгдэнэ.

* Нэг үгээр ярьдаггүй учир контекстээр нь, өгүүлбэрээр нь цээжлэх хэрэгтэй. “No” гэж хариулахын оронд “No, I don’t like bananas” ,“No, I haven’t seen that movie yet.” гэх мэт бүтэн өгүүлбэрээр хариул.

* Шинэ үгийг цээжлэх нэг  арга бол тэр үгээ тархиндаа урьж оруул. Үүний тулд тухайн үгийнхээ утгыг бодож, зарим хэрэглээ, контекстыг ч бод. Ингэсэн тохиолдолд тархи чинь шинэ үгийг хялбар тогтооно. Гадаад хэл сурахад хамгийн хэцүү нь шинэ үгээ бусад үгтэй холбож ярих  байдаг. Хялбар өгүүлбэрүүдийг тогтоож түүнийгээ хэрэглээндээ хэвшүүлээрэй.

* Англи хэл сурч буй бол англи хүнээс, хятад хэл сурч буй хятад хүнээс үгийн утгыг асууж тэдэнтэй харилц. Энэ үр дүнтэ арга. Мөн anki http://ankisrs.net/Memrise.com гэх мэт үг тогтооход туслах программ, сайтуудыг ашигла. Ойлгосон ч бай үгүй ч бай их унших нь хэлний чадварыг чинь дээшлүүлнэ.

* Картын нэг талд англи үг бичиж, нөгөө талд орчуулгыг нь бичнэ. Орчуулгаа харж үгээ санаж хэлэх бөгөөд ингэхдээ заавал богино өгүүлбэрт оруулна. Өгүүлбэр зохиохдоо гэр бүлийнхээ хүсүүсийн нэрсийг оруулж эсвэл бодит амьдралтай холбож зохиовол ой тойнд илүү үлддэг. Дараа нь тэр үгтэйгээ холбоотой үгсийг, ижил болон эсрэг утгатай үг, олон тоо, дуудлага зэргийг бичиж аваарай.

* Файлаар аудио сонсч youtube-ээс бичлэг үз. Зарим хүний хувьд энэ бол хэл сурах хэмгийн дөхөм арга. Аудиобичлэг сонсох нь дуудлага засахад хамгийн үр дүнтэй. Ялангуяа франц хэлний дуудлага бичилтээсээ өөр  байдаг тул аудио  их сонсох хэрэгтэй.

*Хэл сурахад байнгын давтлага маш чухал. Баянга уншиж, бичиж, түүнийгээ чанга дуугаар унших нь шинэ үгийг тогтоох сайхан арга.

Гадаад хэл хурдан сурах аргуудаас

* Эргэн тойрныхоо бүх  л зүйлийг ажиглаж хэлтэйгээ холбохыг хичээгээрэй. Гудамжаар нэг залуу явж байлаа гэж бодоход тэр хүний хувцаснуудыг, орсон бүх өнгийг бихэлж чадах нь уу гэх мэтээр өөрийгөө шалга. Мэдэхгүй үг таарвал тэр дор нь бичиж аваад дараа нь сэргээж харах гэх мэтээр үгийн сангаа нэм. Шинэ үг  бичих цаас, үзэг, хэзээд, хаана ч авч явж байгаарай.

* ”Үгс ба өгүүлбэр” арга. 3000 шинэ үгийг жишээ өгүүлбэрийн хамт тогтоож, үүний дараа өдөр бүр 1000 үг, өгүүлбэр нэмж тогтооно. Гол нь тогтоох өөрт тохирсон аргаа олох ёстой. Үгээ бичиж, сонсч, үсэглэж, дуулах гэх мэтээр бүтээлч ханд. Өрөөндөө хаалгаа түгжээд сууснаас гадагш гарахдаа ч гарын доорх зүйлс ашиглан, янз бүрийн аппликейшний тусламжтайгаар үгийн сангаа нэмээрэй.

* Чи хэдий толь доторх бүх үгийг цээжилсэн байлаа ч өөрийгөө тэр үгээр илэрхийлэхдээ яаж хэлэгдэхийг нь, хэрэглээг нь мэдэхгүй бол энэ хэрэггүй мэдээлэл гэсэн үг. Төрөлх хэлнийх нь хүнтэй харилцаж, сонсч, ярихыг оролдох нь хамгийн сайн арга.

* Унш, унш, унш. Эхлээд хүүхдийн хялбаршуулсан ном уншиж, аажмаар түвшин ахих үедээ номын түвшингээ ч  хүндрүүлэх хэрэгтэй.

Гадаад хэл хурдан сурах аргуудаас

*Хамгийн гол нь ямар ч завгүй байсан өдөрт дор хаяж 20 минут хэл сурахдаа зориулах ёстой. Хаач явсан жижиг дэвтэр авч яв, эсвэл гар утсан дээрээ ч юмуушинэ үгээ тэмдэглэ.Хэн нэгнийг хүлээх, автобусанд суух үедээ, дэлгүүрт дугаарлахдаа тэрийгээ гаргаж хар.

* Хэл сурахдаа хөгжим ашиглах нь хөгжилтэй, үр дүнтэй арга. Сонсох дуртай ч үгийг нь сайн мэддэггүй дууны үгээ олж аваад сонс. Дууны үгийг www.lyrics.com хуудаснаас олж авч болно. Ингэж тогтоосон үг, өгүүлбэр амархан цээжлэгдэхээс гадна удаан мартагддаг.

 * Google Chrome-оор дамжуулан дэлхийн ямар ч хэлтэй танилцаж, бусад хэл дээр  материалуудыг харьцуулж уншиж болно. Амархан хэрнээ үр дүнтэй арга.

* Сонсох, уншихыг зэрэгцүүл. Тодруулбал, эх хэл дээрээ ном уншихдаа тэр номынхоо гадаад хэл дээрх аудио хувилбарыг давхар сонсоорой.

Eagle.mn


Гадаад хэл хурдан сурах аргуудаас
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.