Бид хэрхэн гэр бүлээ хамгаалж үлдсэн бэ?

dbd3ffd896a48cc29a7db43bc57d7cc3

Дөнгөж л үерхэж байсан тэр цагаас хойш олон жил өнгөрч, нэгнээ андахгүй сайн мэдээд ирэх үед харилцаагаа анхных шигээ биш болсныг бид анзаардаг. Ганцхан хүнтэй насаараа хамт байж, тэр хүнийхээ дутагдалтай зан бүхнийг тэвчих шаардлагатай тулгараад “дурлал хөрөх” гээч нь яахын аргагүй тулаад ирэх үед яах вэ? Яг л энэ үеийг даван туулж чадсан хэд хэдэн хосууд асуудлаа хэрхэн шийддэг талаар бидэнтэй хуваалцахыг хүссэн юм.

Эрх тэгш байдал
Бид гэрлээд 7 жил болж байна. Хуримаа хийгээд 2 жилийн дараагаас л бидэнд янз бүрийн асуудал гарах болсон. Ихэвчлэн чи хий, би хийхгүй гээд л. Гэхдээ бүх зүйл дээр тэгш эрхтэй байсан нь дээр гэж бид хоёр шийдсэн. Би охиноо өсгөөд, гэр орноо цэвэрлээд, бас оройн хоол бэлдэж, хувцасаа угаах гэх мэт төгсгөлгүй ажлаас болж маш их стрессдэг байлаа. Харин нөхөртэйгээ ярилцаад амралтын өдрүүдээр манай хүн, ажлын өдрүүдээр би хоол бэлдэж байхаар болсон. Нялх хүүхэдтэй болохоор угаах зүйл байнгын овоолоостой. Тийм болохоор хувцасаа 3 өдөр нь би, 4 өдөр нь нөхөр маань угаадаг болсон. Хайрт минь орой ажлаасаа ирээд миний хийсэн гарын хоолыг идээд, тэгээд охиноо авдаг. Тэр үед би үлдсэн ажлаа хийж, илүү цаг гарвал өөртөө зориулдаг болсон. Түүнээс гадна бас нэг ажигласан зүйл бол “Би үнэгүй зарцлагдаж байна” гэхээсээ илүү тэр бүхнийг хайртай гэр бүлийнхээ төлөө хийж байна, тэд минь би байгаа учраас л ийм сайхан амьдарч гэх мэтчилэн бодож, асуудлыг хүлээж авах чиг хандлагаа өөрчилөх нь чухал санагдсан.

Ойрхон бай, биеэрээ шүү
Секс амьдралын бүх зүйл биш. Гэхдээ хамгийн чухал зүйлсийн нэг. Ямар ч тохиолдолд сексийг орхих хэрэггүй. Найз бүсгүйчүүд маань хүүхдэдээ гол анхаарлаа хандуулж, нөхрөө мартаад сексийн тухай дурдахаа ч больсон тухайгаа ярьж байсан. Нөхрөө хүсэх бүрт “За” гэж хэлэх албагүй ч, байнга татгалзаад байж болохгүй юм байна гэдгийг би өөрөө ойлгосон. Бие биедээ дотночлон хүрэх, нурууг нь илэх, зүгээр л тэврээд авах гэх мэт арьснаас арьсанд мэдрэмжийг байнга өгч байгаарай. Энэ аргыг хэрэглэснээс хойш удаагүй байхад нөхөр минь “Яг энэ үед л чамайг надад хайртай, намайг л хүсдэг гэдгийг чинь мэдрэх шиг болдог” гэж хэлж билээ. Өөр нэг зүйл хэлэхэд хэн ч билээ нэгэн алдартан “Ор гэдэг чинь огт хувцасгүй ордог зүйл шүү дээ” гэж хэлсэн байдаг юм шүү.

Дурсамжаа чамд тусална
Бид хуримаа хийснээс хойш 8 жил өнгөрчээ. Энэ хугацаанд түүндээ гомдож, бухимдаж, уурлах үе цөөнгүй л гардаг байлаа. Гэхдээ тэгэх бүрт би түүнийхээ миний төлөө хийж байсан, намайг баярлуулж байсан, намайг хамгийн азтай бүсгүй гэдгийг минь мэдрүүлж байсан бүх зүйлийг санадаг. Надад өөрийн гараар хийж өгч байсан анхны бялуу, намайг уншаарай гээд ширээн дээр минь хэвлээд тавьчихсан байсан тампон зөв хэрэглэх заавар, надад авч өгсөн багадсан гутал гээд л тэр бүрийг бодох дуртай. Харин дараа нь миний уурлах шалтгаан өчүүхэн юм даа гэдгийг ойлгодог.

Бие биедээ цаг гарга
Бид амьдралд хэтэрхий амархан бүхнээ мэдүүлж орхидог. Нэг л мэдэхэд хэзээ хамтдаа кино үзэж, ресторанд хооллож, гадуур хоёулхнаа алхсанаа санах ч үгүй болох нь энүүхэнд шүү дээ. Хань бид хоёр гэрлээд 15 жил болж байна. Энэ урт хугацаанд миний баримталсан зарчим бие биедээ цаг гаргахад л оршиж байсан. Эхэндээ сард хоёр удаа байсан ч одоо нөхөр маань томилолтоор их явдаг болсон учраас сард нэг удаа болгосон. Бидний “ЦБ цаг” /Бид хоёрын нэрний эхний үсгүүд/ гэж нэрлэсэн энэ цагаар бид хоёр кино эсвэл үзвэр үзэх, хамтдаа ойрхон агаарт гарах гээд хоёулхнаа хийж болох бүхнийг хийдэг. Тэр үед бидэнтэй хамт хайртай хүүхдүүд, аав ээж, найз нөхөд хэн ч байх ёсгүй. Би түүнийг, тэр минь намайг л харахад зориулагдсан өдөр. Хүүхдүүд маань ч энэ өдрийг мэддэг, ойлгодог. Бас аав ээжийгээ нэгэндээ ингэтлээ халамжтай хайртай байгааг хараад тэд минь биднээр бахархаж, энэ тухайгаа найзууддаа ярих дуртайг нь сонсоход ямар их урам ордог гээч. Хань бид хоёр хайран дунд өссөн хүүхэд халуун дулаан уур амьсгалтай гэр бүлийг өөрөө бий болгож чадна гэж итгэдэг учраас охин болон хөвгүүддээ аль болох зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээдэг.

Хосуудын зөвлөгөө ийм байлаа. Харин манай Гоолингоо бүсгүйчүүд гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгал, аз жаргалын төлөө ямар зарчим баримталдгаа хуваалцаарай.


Бид хэрхэн гэр бүлээ хамгаалж үлдсэн бэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.