Хөхөөрөө тоглох 21 арга

make (1)

Цээжин дээр байгаа гайхамшигтаа бид нар арай л дутуу талархаад байдаг юм биш үү? Нээрээ шүү. Том ч, жижиг ч, дундаж ч бай чиний хоёр хөх тачаангуйн дээр үүргээ сайн биелүүлдэг. Зүгээр л хамтдаа, эв найртайгаар байхын оронд тэдний талаар өшөө илүү сонирхоод үзвэл ямар вэ? Бидэнд хөхтэйгөө хөгжилдөх 21 ухаалаг, инээдтэй, сонирхолтой аргууд байна. Сайн найзынхаа тоог хоёроор нэмнэ гэдэгт чинь итгэлтэй байна.

1. Тэднийг хувцасла. Зөв дотуур хувцсыг нь л олоод өгчихвөл тэд чинь хоёр размер том харагдах болно.

2. Тэднийг норго. Шүршүүрт орохдоо нөгөө хоёр луугаа халуун усыг тусгайлан хэсэг хугацаанд шүршиж, тэр хавийнх нь цусны эргэлтийг сайжруулаарай. Хөхний чинь мэдрэмтгий байдал сайжирч сексийн үеэр илүү тааламжтай болох болно.

3. Тэдэндээ шинэ хоч оноо. Кейт Аптон өөрийнхийгөө “Хатагтай нар” гэж нэрлэдэг гэнэ лээ. Чамд үүнээс ч илүү гоё санаа байгаа гэж бодож байна шүү.

4. Тэдэнтэй цуг дэлгүүр хэс. Хэзээ хамгийн сүүлд зөвхөн хөхөндөө зориулж хувцас авсан бэ? Чиний энгэр цээжийг тачаангуй, анхаарал татам харагдуулах даашинз, цамцнууд дэлгүүрээр дүүрэн бий.

5. Уснаас гараад хоёр хөөрхнийгөө алчуураар арчихын оронд зүгээр л усыг нь дусагнуулж, өөрөөр нь хатаагаарай. Тэгвэл чи тэднийг алчуурын үрэлтээс үүдэлтэй үрэвслээс хамгаалахаас гадна хувцаслаж байхдаа өөрийгөө хэд дахин сексигээр мэдрэх болно.

6. Тэднийг халууцуул. Нүцгэн чигээрээ үсээ сэнсдэх үед чинь түүнээс ирэх халуун уур сонихон мэдрэмж төрүүлэх болно.

7. Тэднийг томруул. Дасгал хийснээр хөхний хэмжээг нэмэгдүүлж болохгүй л дээ. Гэхдээ л ядаж илүү сэргэр, товгор харагдуулж чадна. Хөх чангаруулах дасгал-тай ийм нийтлэл өмнө нь Гоолингоод орж байсан.

8. Орой хэсгийг нь жаахан орхигдуул. Хөхний толгой биш, түүний эргэн тойрон дах арьс л хамгийн мэдрэмтгий хэсэг нь юм. Ялангуяа өглөөний 10-аас өдрийн 2 цаг хүртэл жаахан л оролдоход “ммм” гэж дуу алдмаар эмзэг, цочромтгой байдаг. Тиймээс түүнийг хүлээлгэх хоорондоо өөрийгөө шагнаарай.

9. Тэднийг чөлөөл. Долоо хоногийн нэг өдрийг “Даруулгагүй өдөр” болгож зарлаад, хөхөө амраагаарай. Хувцсаа л зөв сонгохоо мартуузай.

10. Хөхөөрөө дур тавь. Хөхний толгойг тасралтгүй зөөлөн оролдоход үтрээний болон умайн агшилтын үед гардаг окситоцин ялгардаг учраас нандин эрхтэн рүү цус дүүрч дур тавилтанд хүргэдэг нь тогтоогдсон.

11. Тэднийг сушинд дагуулж гар. Гурвуулахнаа булагнамаар байна уу? Түүхий яргай загасны ороомог шиг омега 3-ын хүчил ихтэй хүнс хэрэглэх нь хөхний хорт хавдрын эрсдлийг бууруулдаг.

12. Тэднийг тэмтэр. Хөхөндөө үзлэг хийх нь тийм ч таатай биш ч, тэр хэрээрээ нэн чухал хэрэгцээтэй. Хөхөө өөрөө шалгах зөвлөгөө энд байна.

13. Ширтэгчдийг ажигла. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн аль аль нь ярьж байгаа хүнийхээ царай руу биш хөх рүү харах нь түгээмэл байдаг. Чиний хөх рүү ширтэж байгаа хүмүүсийг ажигла.

14. Тэдэн рүү цац. Энэ удаад хүзүү, чихний ар, бугуй гурвыг орхиод цээж рүүгээ дуртай үнэртнээ цацаарай. Чиний энгэрээс анхилах сайхан үнэрийг дэргэдүүр чинь өнгөрсөн хүмүүс анзаарахгүй байхын аргагүй.

15. Зураас бүрийг нь хайрла. Жаахан л язарсан зураасыг нь хармагцаа тэдэнд дургүйлхэж гомдоодог бол одоо зогсоо. Учир нь язралт генээс ч хамааралтайгаар үүсч болдог.

16. Чийгшүүлэгчтэй болз. Цээжнийхээ арьсыг залуу, чанга хэвээр нь хадгалахад хамгийн чухал нь биеийн сайн чийгшүүлэгч тос юм. Одоо бид өглөө бүр хөхөндөө тачаангуй иллэг хийж өгөх шалтгаантай боллоо!

17. Тэдний хэмжээг хүлээн зөвшөөр. Кети Перри нэгэн ярилцлагадаа “Би бага байхдаа өөрийн том хөхөндөө тийм ч дуртай байгаагүй. Гэхдээ томрох тусмаа энэ хоёр надад их хэрэг болох юм байна гэдгийг ойлгосон” гэж ярьсан байсан. Дүүрэн ч бай, бараг л байхгүй ч бай, хөхнийхөө хэмжээнд эзэн нь бол.

18. Секс хийх үедээ ч тэднийг бүү март. Сэрэл хөдөлсөн үед хөхний чинь хэмжээ томордог. Бас толгой нь жирийнээсээ илүү хүрэн, бараан өнгөтэй болдог. Учир нь тэр хавьд чинь их цус хуралдаж байгаа юм шүү дээ. Дараагийн удаа хөгжилдөж байхдаа хальт анзаараад аваарай.

19. Хайртаараа массаж хийлгэ. Эрчүүд найз бүсгүйнхээ хөхийг оролдохдоо өөрсдийгөө бөөрөнхий нэхмэл утастай болсон бяцхан муужгай шиг л төсөөлдөг байх даа? Секс эхлэхээс өмнө, ид дунд нь, дууссаных нь дараа ч түүний гарыг цээжнээсээ аль болох бүү салгаарай. Хариуд нь тэр хавийн чинь цусны эргэлт ч сайжрах болно.

20. Хөхний зураасыг хуурамчаар үүсгэ. Цээж рүүгээ жаахан bronzer цацаад, багсаараа V үсэг үүсгэн уусгахад л болно.

21. Алив ээ, тэдэн лүү ширт. Усанд орж гарч ирчихээд хам хум хувцасны цаана нуугаад авах биш, толины өмнө очиж зогсоод өөрийнхөө хөхийг ажигла. Хэдэн жилийн өмнөхөөс юугаараа өөрчлөгдсөн байна? Яагаад чинийх хэн хүнийхээс илүү хөөрхөн билээ? Хайрт чинь чиний хөөрхнүүдийн юунд нь хамгийн дуртай вэ?


Хөхөөрөө тоглох 21 арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.