Бидэнд тохирсон 4 “довтлогч” спорт

Чиний чадлыг сорих, жинхэнэ “хатуу самар” хэмээн нэрлэж болох 4 спортыг санал болгоё. Эмэгтэй хүнд ч гэсэн эр чадал бий гэдэгт би итгэдэг. Харин чи?

1. Бокс
Яагаад чи үүгээр хичээллэх хэрэгтэй гээч? Гар, хөл, цээж гээд биеийг бүхэлд нь чийрэгжүүлж, зөв галбирт оруулахаас гадна чамд тэвчээр сургадаг болохоор тэр. Дээр нь сонирхолтой, хөгжилтэй, эрэлхэг гээд тэмдэг нэрт давуу талуудыг дурдаад дуусахгүй. Төсөөлөөд үз л дээ? Рингэн дээр халуухан залуустай хамт бариу цээживч, сул шорттой хичээллэн хөлсөө гаргана гээд…
Хэн хичээллэдэг вэ: Адриана Лима
Улаанбаатарт “Ширэн бээлий”, “Улаан бухнууд”, “Алтан бээлий” зэрэг сургалтын төвүүд ажиллаж байна.

2. Туялзуур сэлэм
Эмээ маань туялзуур сэлэм зурагтаар харах тоолондоо “Энэ нарийхан юмны эрүүл мэндэд хэрэгтэй ашиг гэж хаа байхав, хатгачихмаар золиг гэж” гээд л ярьж өгдөг юм. Гэхдээ судлаад үзэхэд туялзуур сэлэм эмэгтэйчүүд бидэнд бодож байгаагаас ч илүү тустай аж. 8-90 хүртэлх бүх насны хүн хийж болдог, сагсан бөмбөг, воллейбол шиг биеийн өндөр, чадал тийм ч их шаарддаггүй учир чамд хөгшин болсон хойноо ч хийсээр байх насан туршийн чинь спорт болж чадна. Өөрөөр хэлбэл над шиг жижигхэн биетэй, хүчний дасгал хийх дургүй хүнд яг тохирсон спорт гэсэн үг.
Хэн хичээллэдэг байсан бэ: Грейс Келли, Анжелина Жоли
https://www.facebook.com/fencingmongolia – хуудаснаас цаг үеийн болон сургалтуудын талаарх мэдээллийг аваарай.

3. Буудлага
Жингээ хасах онцын шаардлагагүй гэж үзэж байвал чамд буудлагын спортыг зөвлөж байна. Спортын төрлүүд дотроо нэлээд хүнд, хатууд ордог ч гэлээ үүгээр хичээллэдэг эмэгтэйчүүд харин ч бусдаас илүү хөгжилтэй, зугаатай гэж үзэх нь элбэг байдаг. Буудлагын спорт чиний амьсгалын, харааны, биеийн, тэвчээрийн гээд олон чадварыг нэмэгдүүлэхээс гадна туялзуур жад шиг насан туршдаа хийж болдог, үнэнч найз чинь байх болно. Мөн амжилтанд хүрэх тэвчээр, зоригийг шинээр нээдэг.
Хэн буудаж чаддаг вэ: Эва Лонгориа, Рөүзи Хантингтон
Буудлагын спортоор хичээллэхийг бидэнд хол зүйл гэж бодоод хэрэггүй. www.shooting.mn хуудаснаас Улаанбаатар хотод байгаа 6 салбарын хаягийг мэдэж аваарай.

4. Мото спорт
Биеэрээ довтлохоос гадна замаар мотоцикльтой салхи татуулан довтолговол бүр ч гоё харагдана даа! Эрэлхэг, эрсдэлээс айдаггүй Гоолингоочуудад тусгайлан зөвлөхөд мото спортын гол онцлог нь зүрх, булчин, оюуны хөгжлийг дэмжихээс гадна нас уртасгаж, дархлааг сайжруулдаг байна. Цагт 500 калори шатааж, бүсэлхийг тураадаг гэдгийг ч гэсэн хэлэх хэрэгтэй байх, тийм үү?
Хэн хичээллэдэг вэ: Дуучин Пинк

Бидэнд тохирсон 4 “довтлогч” спорт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex