Бусдын эв зүйг олж, хүссэнээ хийлгэх 10 арга

50_20191104145314

Хүн бүр өөр өөрийн гэсэн зан төлөв, онцлог шинжтэй байдаг. Энэ нь хүмүүс хоорондын харилцаанд багагүй зөрчил дагуулдаг билээ. Тийм ч учраас бусадтай сайхан харилцаатай байж, бусдын арга эвийг олно гэдэг биднээс чамгүй авьяас шаарддаг. Тэгвэл та бүхэнд хүмүүсийн эв зүйг олох, тэдэнтэй ойлгож, нөлөөлөхөд туслах сэтгэлзүйн 10 аргыг хүргэж байна.

Хуурамч сонголт бий болго – Хэрэв та хэн нэгнээс тусламж хүсэх гэж байгаа бол өөрийн зорилтот хүсэлтээ хэлэхээсээ өмнө эхлээд илүү хэцүү хүсэлт тавиарай. Хүн илүү том зүйлээс татгалзсаны дараа амарханг нь хүлээж авах хандлагатай байдаг. Энэ арга нь хэн нэгнийг ятгахад ч хэрэг болно шүү. Хүсэлт тавих гэж буй хүндээ 2 сонголт тавь. Эхнийх нь биелүүлэхэд хүнд хэцүү зүйл байх бол 2 дахь нь яг өөрийн тань хүсэлт байх ёстой.

Зөрчилдөөнийг давуу тал болго – Хэрэв хэн нэгэн таны саналд нийцэхгүй зүйл хэлбэл тэднийг шүүмжлэхээсээ өмнө “Би ойлгож байна л даа. Гэхдээ чи ингэж бодож үзсэнүү?” гээд үргэлжлүүлэн өөрийн санал бодлоо илэрхийлээрэй. Энэ арга нь бусдын санал бодолтой зөрөлдөж, тэднийг таны эсрэг чиглүүлэхгүй байхад тусална.

Ээж бүхнийг мэднэ – Та “ээж, аав минь хэлж билээ..” гээд яриагаа үргэлжлүүлснээр хүмүүсийн анхаарлыг илүү ихээр өөртөө төвлөрүүлж чадна. Ихэнх хүмүүс гэр бүлээс зааж сургасан, уламжлалт хандлага, дэг жаягт итгэж, үнэмших хандлагатай байдаг. Хэрэв өөрийн хэлж буй зүйлдээ эцэ,г эхээ дурдвал бусад хүмүүс ч яг л өөрийн гэр бүлээ хэлж буй мэт бодон, таны үгийг хүлээж авна.

Бяцхан хүсэлт тавь – Хэн нэгэн танд таны хүссэн шиг сайн хандахгүй байгаа үед та тухайн хүнээс жижиг зүйл гуйгаарай. Жишээ нь сонирхож буй номоо ч юмуу. Үүний дараа та хоёрын хооронд бяцхан холбоо үүсч, авсан зүйлээ буцааж өгсний дараа тэр хүний бодол жоохон ч болов өөрчлөгдсөн байх болно.

Чимээгүй байдлыг давуу тал болго – Чимээгүй орон зайд дотно болохыг хүссэн хүнээсээ өөрийнх нь тухай асуугаарай. Хамгийн даруу, нийтэч бус хүн ч чимээгүй газар өөрийнхөө тухай ярих сонирхолтой байдаг. Тэд зөрүүлээд таны талаар асууж, та хоёрын хооронд бяцхан харилцаа үүснэ.

Өөртөө итгэлтэй бай – Аливаа хэлэлцээр, хуралдааны үеэр илтгэлээ дуусгасныхаа дараа хүмүүсийн нүд рүү харж хариу үйлдлийг нь хүлээ. Таны өөртөө итгэлтэй харц хүмүүсийг татаж, илтгэлээ бүрэн төгс гүйцэтгэсэн мэт санагдуулна. Харин яг дуусгах агшинд нүдний харцаа буруулбал хүмүүсийн сонирхол ч буурна шүү.

Бүрэн төгс ойлгуул – Хэн нэгний туслалцаа хэрэгтэй байгаа үед зөв үг хэрэглэх нь зүйтэй. Тэдний тус туйлын их хэрэгтэй байгааг ойлгосон цагт л тэд танд гараа сунгана. Тиймээс “ Надад туслаач, гуйя” эсвэл “ Надад үнэхээр таны тус хэрэгтэй байна” гэх мэт үгсийг ашиглаж, өөрийгөө бүрэн ойлгуулж байгаарай.

Хариу үйлдлийг нь ажигла – Шинэ хамт олны дунд ороод тэдэнд онигоо эсвэл хөгжилтэй түүх ярьж өгөөрэй. Инээж байхдаа хүмүүс бие биерүүгээ харж байвал таныг ирээдүйд ажлаа ойлгоход, найз нөхөдтэй болоход тань тусална.

Дахин дахин давтаж хэл – Давтаж хэлэх бол хүмүүсийн оюун ухаанд өөрийн санаа бодлоо тусгах хамгийн сайн арга. Хэн нэгэнд өөрийн санаагаа ойлгуулмаар байгаа бол өөр өөр жишээ, идэрхийлэл, сэдэв ашиглан санаагаа давтаж хэлэх хэрэгтэй. Нэг зүйлийг олон удаа сонсохоор хүний тархи уг сэдвийг хүлээн авч, яг л өөрийн санаа бодол мэт таны үгсийг хүлээн зөвшөөрөх болно.

Харилцан итгэлцэл – Нийгмийн орчинд итгэлцэл бий болгомоор байвал өөрийн жижигхэн алдаагаа ч хүлээн зөвшөөрч сур. Хүмүүс таны энэ үйлдлийг сайшаан шударга хүн байна хэмээн бодно. Энэ арга нь маргаан дагуулахаас илүү давуу тал олонтой.


Бусдын эв зүйг олж, хүссэнээ хийлгэх 10 арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: T1 Огноо: 4 November 2019 Reply

uursduu bodoj setgej chadahgui dandaa caak.mn ees huulah ym t1 ymuu tolgoigoo ajiluulj chadahgui boli bolioch !!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex