Танилцсан хүн болгондоо таатай сэтгэгдэл үлдээх аргууд

0f3a710e2aca05b228bc9cb303aaa855

Товлосон цагтаа ирээд эргэн тойрноо хартал нэг ч таньдаг хүн алга. Ганцаараа байх дургүй учраас гараад гүйчихмээр санагдсан ч үлдэж, бусадтайгаа танилцан дотно яриа өрнүүлэх нь чиний үүрэг. Ийм үед эвгүйцлээс хэрхэн мултарч, шинэ танил бүртээ сайхан сэтгэгдэл үлдээх вэ?

Бизнесийн хурал, найзын төрсөн өдөр гээд ямар ч үйл явдлын үед хөгжилдөнгөө танилынхаа хүрээг нэмэх нь бидэн шиг нэрэлхүү хүмүүст жаахан хэцүү байдаг. Гэхдээ оролдоод үзвэл боломжгүй зүйл огтхон ч биш. Үдшийг мартагдашгүй өнгөрүүлж, олон сонирхолтой зүйлтэй шинээр учрахад чинь энэ типүүд тусална.

Мэдээлэлтэй бай
Олон нийтийн арга хэмжээнд явах бүрийнхээ өмнө өөртөө өгөх даалгавар: Сайн унш. Сүүлийн үед дэлхий дахинд болж байгаа шинэ содон үйл явдлуудын тухай мэдээг уншиж уулзалтаа ярих зүйлтэй байлгаарай. Гэхдээ улс төрийг л холуур тойр. Энэ нь анхны уулзалтыг хүйтэн хөндий, маргаантай болгоно.

Түрүүлж инээмсэглэн, харцаараа контакт үүсгэ
Бусад хүн чамд анхаарлаа хандуулах л юм бол хичнээн эелдэг инээмсэглэлээр хариу барихыг чинь мэдэж байна аа. Гэхдээ чи өөрөө анхны алхмыг хийвэл түүнээс хамаагүй олон хүнтэй танилцаж амжих болно. Хэн нэгэн хүн рүү инээмсэглэх нь түүнд өөртэйгөө харилцаа үүсгэх зөвшөөрлийг олгож байгаа явдал юм. Тиймээс ярианд оролцохгүй байгаа хүн дээр очоод өөрөө түрүүлж инээмсэглэн очиж танилцаарай.

Өөрийнхөө танилцуулгыг мартагдашгүй байлга
Энэ бол чиний өөрийнхөө хэр хүсэл тэмүүлэлтэй, амьдралд хайртай хүн болохыг илтгэх 9 секунд. Тиймээс үүнийг албан тушаал, ажлын байрныхаа тухай өгүүлбэрээр бүү үр. Харин үүний оронд нэрээ, яагаад өөрийнхөө хийдэг зүйлд хайртай болох тухай ганцхан шалтгаантайгаа цуг хэлээрэй. Энэ нь чамд “хамаагүй дээр” харилцан яриа үүсгэхэд туслах болно.

Найз маань нэг залуутай кофе шопод танилцаж л дээ. “Юу хийдэг вэ?” гэж асуухад нь цаадах нь “Би баячуудыг шөнө тайван унтахад нь тусалдаг юм” гэж хариулсан гэсэн. Энэ хариулт нь найзын маань сонирхлыг төрүүлж улам лавшруулж асуутал санхүүгийн байгууллагад ажилладаг хүн байсан гэнэ. Одоо тэр хоёр маш сайн найзууд.

Ярилцаж байгаа хүндээ өрөөн дотор байгаа цорын ганц хүн мэт ханд
Хэн нэгэнтэй юм ярьж байхдаа эргэн тойрон дох бусад хүмүүсээ харж хайхаас илүү бүдүүлэг зүйл гэж бараг л үгүй. Ойлгомжтой сонсогдож байгаа байх л даа. Гэхдээ л ингэж үл тоогдсон үеийн мэдрэмж маш муухай учраас дараагийн удаа хэн нэгний өмнө гэмших зүйл хийхгүй байх тал дээр бүр илүү анхаараарай. Хүнтэй ярьж байхдаа утсаа оролдох ч бас үүнд хамаарна шүү.

Өөрийнхөө талаар нээлттэй хуваалц
Хүн бүр өөрийнхөө талаар ярих дуртай учраас танихгүй хүмүүстэй яриа өрнүүлэхийг хүсвэл хэд хэдэн асуулт цээжлээд очих хэрэгтэй гэж харилцааны мэргэжилтнүүд зөвлөдөг. Хүнийг чин сэтгэлээсээ сонирхвол тэр хүн эргүүлээд чамайг сонирхох нь үнэн боловч асуулт л асуугаад байвал яриа явцуурна. Эцэст нь чамайг харин ч хэрэгт дуртай гэж буруугаар ойлгож магадгүй. Тиймээс хүмүүсийн хариултыг сонсонгоо өөрийнхөө талаар ч бас нээлттэйгээр ярь. Хамгийн гол нь сэдвээсээ хазайхгүй л байх хэрэгтэй. Үгүй бол “өөрөөрөө өвчилсөн” юм шиг тиймхэн сэтгэгдэл үлдээнэ шүү.


Танилцсан хүн болгондоо таатай сэтгэгдэл үлдээх аргууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex