Хайрт чинь ч чамд бүхнээ зориулдаг. Чи ч түүнийгээ халамжаар дутаадаггүй тийм л сайхан хосууд. Гэтэл нэг өдөр хайрт чинь чамтай ярилцах зүйл байна хэмээн чухалчлан хэлэх нь тэр…
Тохиолдол: Та хоёр бие биедээ хайртай, халамжтай. Сайхан хайраас гадна чамд түүндээ итгэх итгэл дүүрэн сэтгэл байдаг. Хайрт чинь ч чамд бүхнээ зориулдаг. Чи ч түүнийгээ халамжаар дутаадаггүй тийм л сайхан хосууд. Гэтэл нэг өдөр хайрт чинь чамтай ярилцах зүйл байна хэмээн чухалчлан хэлэх нь тэр…Юу юм бол доо, хэмээн толгойд чинь түмэн бодол эргэлдэх нь тэр. Би чамаас өвчин авчихлаа, чи өөр хүнтэй уулздаг бол оо юу? хэмээн уурсаж, гүтгэх нь тэр…Айх гайхах зэрэгцэн түүний өөдөөс хэлэх ч үг олдохгүй балмагдана.
Сөрөг шийдэл: Түүндээ хайртай хэдий ч ийм үед би лав уураа барьж дийлэхгүй. Тэр намайг ингэж бодоод байхдаа яахав дээ, хэмээн уурсаж хэрүүл хийнэ. Юу яриад байгаан, чи л өөрөө балиартаж явж байгаад өвчин олж ирээ биз? Чи намайг юу гэж бодоод байгаа юм. Одоо би чамаас наад өвчинг чинь аль хэдийн авчихаа байлгүй. Хэзээ, хэнтэй, хаагуур явж байгаад одоо намайг гүтгээд байгаа юм гэх мэтээр дуусашгүй хэрүүлийг эхлүүлнэ.
Эерэг шийдэл: Эхлээд хэлсэн үгийг анхааралтай чагнана. Түүнээс асууж тодруулах зүйлээ асууна. Энэ тухай яаж мэдсэн, эмнэлэгт үзүүлсэн эсэх, яг ямар өвчин болохыг нь асууж тодруулна. Өөрөө өөртөө дүгнэлт хийж хамтдаа эмнэлэгт очиж шинжилгээ өгөхийг санал болгоно. БЗХӨ заавал хүнээс хүнд дамждаггүй. Тйимээс үрэвслийн замаар ч тусаж болдог гэдгийг хайртдаа тайлбарлаж ойлгуулахыг хичээнэ. Түүний үгийг хүндээр тусгаж авахгүй, тэвчинэ. Өөрт чинь асуудал байхгүй бол өөрийгөө зоригтой хамгаалж, юунаас болоод ийм байдалд хүрсэн эсэхийг ярилцаж, шийдвэрлэхийг хичээнэ. Тэгээд ч амьдрал үргэлж дардан байдаггүй, энэ чинь л амьдралын сорилт шүү дээ.
Яагаад ингэх ёстой гэж: 1. Уурлалаа гээд асуудал шийдэгдэхгүй. Харин ч асуудал улам хурцадна.
2. БЗХӨ туссан байлаа гээд та хоёр бие биенээ хуурсан гэсэн үг биш. Өөр олон шалтгаантай байж болно.
3. Хэрэв найз залуу чинь өвчин авснаа чамаас нуулгүй хэлж байгаа бол чи түүний хувьд үнэхээр чухал хүн нь мөн гэсэн үг.
4. Чи л түүнийг ойлгож, туслах ёстой хайртай хүн нь шүү дээ.
Goolingoo.mn