Бөөр өвчлөх шалтгаан, илрэх шинж тэмдэг

6753

Монголчуудын дунд бөөрний үрэвсэлтэй гэх оноштой үн олон бий. Үүний гол шалтгаан нь цаг агаарын эрс тэс уур амьсгал, даарч хөрч, жиндэх, хоол хүнсний бүтээгдэхүүн гэх зүйлүүдээс болдог. Чанар муудсан баталгаагүй хүнсний зүйл хэрэглэснээс бөөрний үрэвсэлт өвчнүүд ихсэх хандлагатай байна. Ялангуяа 35-45 насны хүмүүст бөөрний үрэвсэл илүү өндөр илэрч байна. Мөн хүйсийн ялгаагаар авч үзэх юм бол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээсээ гурав дахин илүүтэйгээр бөөрний архаг үрэвслээр өвчилдөг.
Хоолой өвдөх нь бөөрөнд хүчтэй нөлөөлдөг. Хоолой идээлэх, шүд хорхойтох нь бөөрөнд маш их нөлөөтэй. Учир нь халдвар цусаар дамжин бөөрөнд очиж суугаад үрэвсэх шалтгаан болж өгдөг. Бөөр өвдөх нь тархи, гэдэс ходоодонд, заримдаа яс сийрэгжихэд хүртэл нөлөөлж байдаг. Бөөр өвдсөнөөр эрэгтэй хүний даавар булчирхайд нөлөөлдөг бол эмэгтэй хүний саванд нөлөөлдөг. Бөөрний үрэвслээ бүрэн эмчлүүлээгүй бол бүх хортой бодис нь тарах аюултай. Хар үгээр хэлэх юм бол биеэр шээс цус хоёр хамт эргэнэ гэсэн үг юм.Мөн түүнчлэн амьдралын буруу хэвшил буюу мах их идэх, таргалалт, даралт ихсэх, буруу хувцаслалт зэргээс үүдэлтэйгээр бөөрний архаг өвчинтэй болж байна.
Бөөрний эмгэгийн үед илрэх шинж тэмдэг:
• Дотор муухай оргиж, бөөлжих
• Маш бага шээх
• Хавагнах. Ялангуяа шагай хөл, нүдний орчмоор
• Аманд эвгүй амт амтагдаж, амьсгалын үнэр шээс шиг үнэртэнэ
• Маш ихээр ядарч, амьсгал давхацна
• Хоолны дуршил буурна
• Даралт ихсэнэ
• Хөлний булчин суларна
• Арьс хэт хуурайшиж, загатнана
• Царай цонхийно
• Хүүхэд ядрах нь ихсэж, нойрондоо муудна. Хоолны дуршил буурахаас гадна өсөлт хөгжил нь хоцрогдоно.


Бөөр өвчлөх шалтгаан, илрэх шинж тэмдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex