Хатан хаан II Елизавета ангийн үснээс татгалзав

1_bИх Британийн хатан хаан II Елизавета ангийн үсээр хийсэн хувцас өмсөхөөс татгалзжээ. Энэ талаар хатан хааны хувийн туслах, загвар зохион бүтээгч Анжела Келли “Зоосны нөгөө тал: Хатан хаан, загвар зохион бүтээгч, даашинзны шүүгээ” номондоо бичснийг The Telegraph дамжууллаа.

Эх сурвалжийн мэдээлснээр, хатан хаан 2019 оноос эхлэн хүйтэн сэрүүний улиралд гагцхүү хиймэл үсээр хийсэн хувцас өмсөхөөр шийдсэн байна. Гэхдээ 1953 онд хаан ширээнд суухдаа өмссөн ёслолын хувцсанд энэ шийдвэр хамаатай эсэх нь тодорхойгүй аж.

 Мөн хатан хаан ангийн үснээс татгалзах шийдвэр гаргах болсны шалтгааныг Анжела Келли тодорхой бичээгүй гэнэ. Гэхдээ II Елизавета олны өмнө ангийн үсэн шубатай гарснаасаа болж нэг бус удаа шүүмжлэлд өртөж байсныг онцолжээ. Тухайлбал 2015 онд Сандрингемд Зул сарын баярын мөргөлд очихдоо өвдгөө хүрсэн шуба өмссөнийг олон нийт шүүмжилж байсан бол 2013 онд хатан хааныг амьтны эрх хамгаалагчид ангийн үс хэрэглэдэг хэмээн буруутгаж байсан юм.

Хатан хаан ангийн үснээс татгалзсан шийдвэр гаргасны дараа амьтан хамгаалагчид энэ шийдвэрийг талархан хүлээж авч байгаагаа илэрхийлсэн байна.

Эргэн сануулахад, сүүлийн жилүүдэд дэлхий даяар томоохон брэндүүд ангийн үснээс ээлж дараалан татгалзаж байгаа юм. Тэдний дунд Prada, Versace, Gucci, Burberry, Michael Kors зэрэг олон алдартай компаниуд багтжээ.


Хатан хаан II Елизавета ангийн үснээс татгалзав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: Zochin Огноо: 6 November 2019 Reply

Angiin us Uugni ih dulaahan saihan shuu. Uul shugamandaa cashmeretei l adilhan shd. Turiin tomchuud ihes deedsuud dandaa l angiin us usleg edlel umsdug buruu yum baihgui. Ih dulaahan bas tansag

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex