Дэлхийд тэргүүлэгч гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийт 86 мянган ажилтантай L’oreal Paris корпорац Шанхайн импортын экспод “Дэлхийг хөтлөн ирж чамайг эрхлүүлье” уриатайгаар дахин оролцохоор хүрэлцэн иржээ.
Тус корпорац 2018 онд 26.9 тэрбум еврогийн борлуулалт хийсэн бөгөөд Хятадын зах зээлд анх 1997 онд орж ирсэн. Төв байр нь Шанхайд байрладаг. L’oreal Paris корпорацын хоёр дахь том зах зээл нь Хятад улс юм. Энэ сарын 05-10-ны өдрүүдэд Шанхайд зохиогдох Хятадын олон улсын импортын II экспод Франц улс гол зочин улсын хувиар оролцоно.
Найруулагч: | Д.МӨЧИР |
Эх сурвалж: | Синьхуа Агентлаг |