Согтуу ярианы ид шид

flirting

Цонхоор гадагшаа харахаар шилэн дээр нь усан дуслууд бөнжигнөж дуслав уу үгүй юу доошоо урсчих юм. Буусан газартаа тогтчихож болдоггүй л юм байх даа гэж бодохтой зэрэгцээд өчигдөр орой түүний хэлсэн үгс сэтгэлд минь бууж өөрийн эрхгүй юу бодоод байгаа юм бэ гэсэн шиг толгойгоо сэгсэрлээ. Хөөх, бурхан минь би түүнээс ийм үг сонсоно чинээ төсөөлж ч байсангүй.

Яг энэ зураглалыг би ерөөсөө мартдаггүй юм.
Өдөржин гадуур ажилтай гүйсээр хамаг бие минь салж унах шахам гэртээ орж ирсэн ч гараа гаргаж хийсэн хоолыг амтархан идэхийг минь хараад баярласан ээждээ тэврүүлтэл тэр чигтээ сэргээд авлаа. Энэ далимаар нь босч шүршүүрт орчихоод дулаан хөнжилдөө яаран шургалаа. Шөнө дунд утас маань чичирхийлэх чимээ чанга гэгч нь гарч зүүдлээд байгаа юм болов уу гэтэл үгүй шүү. Орондоо орохдоо утсаа унтраадаг хэрнээ энэ орой яагаад ч юм тэр талаар огт бодолгүй тэр чигтээ унтчихаж. Нилээд удаан дугараад болихгүй болохоор нь арай гэж өндийж утсаа аваад хартал ажил дээр тааралдахаараа мэндлээд л өнгөрдөг, гэхдээ надад багагүй таалагддаг ажлын танил залуу байхаар нь жаахан гайхсан ч дуудлагыг нь аваад:
- Байна уу?
- Байна уу? Сайн уу, А байна. Чи нөгөө…
- Сайн сайн. Яасан бэ?
- Унтаж байсан уу?
- Тийм ээ, хэдэн цаг болж байгаа билээ дээ.
- Уучлаарай, гэхдээ би чамтай ярьмаар байсан юм аа. Би байрныхаа гадаа сууж байна. Чи битгий уурлаарай. Би шөнө залгаж байгаагаа мэдэж байна. Чи ярьмааргүй байвал утсаа тасалж болно шүү. Гэхдээ битгий таслаарай. Чи гайхах байх…
- Тэгээд юу юм? Ярь л даа.
- Би чамд өдөр болгон цэцэг илгээж, өдөр болгон уран цэцэн үг хэлж чадахгүй. Би тийм хүн биш. Гэхдээ би зүгээр л, зүгээр л… чамд хайртай.
- …
- Битгий уурлаарай. Гэхдээ хэрвээ чи намайг хүлээж авбал би чамайг жаргааж чадна. Энэ үгийг хэлэхэд надад тийм ч амар байна гэж битгий бодоорой. Яг одоо чамайг юу гэж хэлэх бол гэхээс би маш их сандарч байна.
- Би маш их гайхаж байна. Тэгээд харин чи согтуу байгаа юм уу?
- Тийм ээ, гэнэтийн санагдаж байгаа байх. Гэхдээ үнэн би чамд хайртай. Би бас жаахан л уусан. Би тийм архичин хүн биш шүү. Зүгээр л сая найзуудтайгаа уулзаад жаахан уучихлаа.
- …
- Байна уу?
- Байна, байна.
- Нойр чинь хүрч байна уу?
- Чи харин нойр сэргээчихлээ шдээ. Би зүгээр л одоо чамайг эртхэн гэртээ орж амарсан нь дээр байх гэж бодож байна. Маргааш ажлын өдөр шүү дээ. Тэгээд саяны ярьсан зүйлийн талаар маргааш хэн хэн нь эрүүл ухаантай байхдаа ярилцъя, тэгэх үү?
- Чи надад итгэхгүй байгаа юм уу?
- За маргааш ярья аа. Эртхэн орж амраарай. Баяртай.
Мэдээж би тасалчихаад л унтаад өгчихөж чадаагүй л дээ. Эрэгтэй хүнээс ийм үг сонсчихоод юу ч бодолгүй унтаад өгч чадах бүсгүй хүн ховор байх. Гэхдээ өөртөө өндөр хүлээлт үүсгэж дараа нь урам хугарахгүйн тулд согтуу хүний үг гэж бодоод аль болох олон зүйл бодолгүй унтахаар хичээлээ. Хамгийн гол нь толгойд минь эргэлдэж байсан хамгийн том асуултын тэмдэг бол түүний үгэнд итгэж болох эсэх байсан юм.

Маргааш өглөө нь ажил дээрээ байж байтал “Унтаж байхад нь залгаж сэрээсэн бол уучлаарай. Гэхдээ миний хэлсэн үнэн шүү. Бүх хариуцлагаа үүрэх болно” гэсэн мэссэж ирсэн юм.

Ингээд л бид хоёрын сонирхолтой бас жаахан адармаатай дурлалын түүх эхэлсэн юм. Адармаатай гэдэг нь муу утгаараа биш шүү. Мэдээж гоё гэдэг утгаараа.

2 сарын дараа албан ёсоор үерхэж эхэлсний дараа нэг өдөр “Хэрвээ би тэр үед жаахан балгаж зориг ороогүй байсан бол хэдий болтол хайртай гэдгээ чамд хэлж чадахгүй, зүрхшээж явах байсан юм бүү мэд” гэж хэлээд инээлдэж байсан юм.

Харин одоо бид хоёр гурван хөөрхөн хүүхдийн ээж аав болж өнөр өтгөн гэр бүлээ бүтээчихээд амьдарч байна. Өдөр бүр аз жаргалдаа автаад бөөн завгүй . Өглөө эртлэн босч нөхөр хүүхдүүддээ цай унд бэлдэж, хоёр ихрээ хувцаслаад өгөхөөр нөхөр маань цэцэрлэгт нь хүргэчихээд ажилдаа явна. Харин би одоо ч хөхүүл байгаа багыгаа хараад гэртээ үлдэж гэрийнхээ ажлыг жаргалтайгаар хийхийн хажуугаар чөлөө заваараа интернэтээр ажлаа хийдэг. Орой нөхрийн маань ажил тарахаас өмнө цэцэрлэг тардаг болохоор багыгаа салхилуулангаа ихрүүдээ цэцэрлэгээс нь авчихаад хэсэгтээ л харилгүй амттан авч өгч, тоглуулж эрхлүүлж байгаад харьдаг юм. Цаг урсахыг ч анзааралгүй эрхлэлдэж байгаад гэртээ орж ирэхэд дөнгөж болж байгаа сайхан хоолны үнэр ханхийгээд л… Нөхөр маань аль хэдийнэ ирчихсэн хөөрхөн хормогч зүүчихсэн амттай гэж жигтэйхэн гарын хоолоо хийгээд зогсч байдаг. Дуу шуутайхан шиг хоолоо идэж дуусчихаад нөхөр маань хүүхдүүдтэйгээ тоглож өгнө шүү дээ. Сайндаа ч биш тэднийг ядраагаад эртхэн унтуулах гэж тэр шүү дээ. Хүүхдүүдээ унтуулчихаад хамтдаа орондоо орж өдрийнхөө ядаргааг тайлахаар тэврэлдээд л унтана даа.

Яг одоогийн энэ юугаар ч сольшгүй нандин амьдрал маань түүний минь зориг гаргаж хийсэн “Согтуу ярианы ид шид” байсан юм. Бүх зүйл хоёр талтай гэдэгчлэн архинд ч гэсэн баярлахаар тал байх юм даа.


Согтуу ярианы ид шид
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex