Чиний хамгийн дуртай байрлал…?

Сексийнх биш л дээ. Зүгээр л унтахдаа “авдаг” байрлалын чинь тухай ярьсан юм. Зөв байрлалаар унтаж сурвал сайхан зүүд зүүдэлж, сайн амрахад нөлөөлдөг. Мөн хүний унтахдаа хэвтдэг байрлалаар нь тухайн хүний зан чанарын онцлогийг ч тодорхойлж болдог. Өөрийнхөө байрлалыг эндээс ол доо?

1. Чөлөөт уналт
Байрлал: Доошоо хараад, хоёр гараа дээшлүүлж дэрэн дээрээ тавьж унтах
Зан ааш: Ийм байрлалаар унтдаг хүмүүс шазруун, бодсоноо шууд хэлдэг хүмүүс байдаг. Өөртөө итгэлтэй хэдий ч шүүмжлэлийг эмзэг хүлээж авдаг.
Эрүүл мэндийн хувьд: Ингэж доошоо харж унтвал хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа сайжруулдаг.

2. Эхийн хэвлийд буй мэт
Байрлал: Нэг талруу хараад хөлөө өвдгөөр нугалж, гараа цээжний өмнө авч ирнэ.
Зан ааш: Ингэж унтдаг хүмүүс гаднаасаа хатуу ширүүн харагддаг ч бодит байдал дээр ичимхий, зүрх сэтгэлээрээ эмзэг хүмүүс байдаг. Шинээр хүмүүстэй танилцахдаа уддаг ч дотно хүмүүстээ нээлттэй ханддаг.
Эрүүл мэндийн хувьд: Зөвхөн зүүн талаараа байнга унтаад байвал элэг, ходоод, уушгинд муугаар нөлөөлөх боломжтой. Тиймээс баруун талаараа унтаарай.

3. Дүнзэн мод
Байрлал: Хажуу талаараа, хоёр гар хөлөө биений дагуу унжуулан хэвтэх
Зан ааш: Ингэж унтдаг хүмүүс яриасаг, учраа ололцоход амар хүмүүс байдаг. Гэхдээ танихгүй, мэдэхгүй хүмүүст хэтэрхий амархан итгэдэг сул талтай.
Эрүүл мэндийн хувьд: Энэ байрлалаар унтдаг хүмүүсийн нуруу тэгш байдаг учраас нурууны өвчнөөр өвдөх магадлалыг багасгана.

4. Санагалзахуй
Байрлал: Хажуу талаараа, хоёр гараа урагшаа тэмүүлэх мэт хэвтэх
Зан ааш: Шинэ зүйлд нээлттэй ханддаг, гэхдээ бусдыг сэжиглэх судлах дуртай. Барагтай ичдэггүй, шийдвэр гаргах гэж уддаг. Гэхдээ нэгэнт гаргасан шийдвэрээ огт өөрчилдөггүй, бас харамсдаггүй.
Эрүүл мэндийн хувьд: Энэ байрлалаар унтдаг бол солихыг зөвлөе. Мөрний хөгжилд сөргөөр нөлөөлнө.

5. Цэрэг
Байрлал: Хоёр гараа алдлан дээшээ харж хэвтэх
Зан ааш: Чимээгүй, хашир, зожигдуу хүмүүс ийм байрлалаар унтдаг. Том асуудал үүсгэх дургүй, өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьдаг.
Эрүүл мэндийн хувьд: Ийм байрлалаар унтвал хурхирах магадлалтай. Мөн таагүй зүүд зүүдлэх, амьсгалахад хэцүү байх асуудал үүсдэг.

6. Далайн од
Байрлал: Хоёр гараа дээш нь алдлаад, дээшээ харж хэвтэх
Зан ааш: Бусдыг сайн сонсдог, хүний сайн найз нь байж чаддаг хүмүүс ийм байрлалаар унтдаг. Бүхий л хүмүүст туслах дуртай, нэр алдраас хол байхыг эрмэлдэг.
Эрүүл мэндийн хувьд: Цэрэг байрлалаар унтдаг хүмүүс шиг бага зэрэг хурхирах хандлагатай.

7. Бонус: Нүцгэн унтах
Зан ааш: Ихэвчлэн эрэгтэй хүмүүс нүцгэн унтдаг. Ер нь хувцасгүй унтдаг бол өөрийнхөө байгаа байдлаасаа ичиж нэрэлхдэггүй, байгаагаараа хүмүүс байдаг. Мөн өөртөө итгэлтэй, нээлттэй.
Эрүүл мэндийн хувьд: Бусад тохиолдлоос илүү сайн унтаж амардаг. Бүрэн хэмжээнд унтаж амардаг учраас тийм ч амархан өвдөөд байхгүй. Сексийн идэвхитэй байх хандлагатай.
Хосууд олон хүүхэдтэй болох тусмаа илүү зузаан хувцастай унтах хандлагатай болдог гэсэн судалгаа гарчээ. Гунигтай мэдээ биш байна гэж үү? Хамт нэг хөнжилд байгаа хэрнээ нүцгэн биенийхээ хүрэлцэхийг мэдрэхээ өдрөөс өдөрт болино гэдэг…Өнөө орой түүнийхээ өвөрт нүцгэн ороорой. Тэглээ ч мэргэжлийн хүмүүс сайхан амрахыг хүсвэл нүцгэнээр, байрлалаа байнга өөрчилж унтахыг зөвлөдөг шүү дээ. Харин чи ямар байрлалаар унтдаг вэ?

Чиний хамгийн дуртай байрлал…?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex