Энэ сарын 24-нд болох “American Music Awards” наадмын ёслолын ажиллагааны үеэр шинэ уран бүтээлч Билли Айлиш, Лиззо болон Шон Мендесийн хамтаар “Шилдэг хамтарсан уран бүтээл” номинацид нэр дэвшсэн Камила Кабелло, “Spotify” стриминг үйлчилгээний түүхэнд дээд амжилт тогтоосон цомгийн эзэн Дуа Липа нар уран бүтээлээ толилуулах юм байна.
Б.Айлиш 6 номинацид нэр дэвшсэний дунд “Олны таашаалд нийцсэн эмэгтэй поп/рок уран бүтээлч”, “Олны таашаалд нийцсэн поп/рок цомгийн эзэн” зэрэг шагнал багтаж байна. Түүний “When We All Fall Asleep, Where Do We Go?” нэртэй анхны цомог энэ онд хамгийн их худалдаалагдсан цомгуудын нэгээр шалгарчээ.