Амьтны дэлгүүрт ороод аль үүлдрийн зулзагат өөрийн эрхгүй татагдан сонгосон чинь чиний зан араншингийн талаар маш олон зүйлийг өгүүлж болно. Хэдийгээр зуун хувь үнэний магадлалгүй ч, нэг үүлдрийн нохойны эзэд нийтлэгдээ ижил араншинтай байдаг. Өөрийнхөө Сиси, Бобби, Бамбарууш, Баавгайгаа эндээс хай даа. Эзнийх нь араншин чинийхтэй тохирч байна уу?
1. Лабрадор
Хийх хөгжилтэй зүйлийн эрэлд үргэлж гардаг хүмүүс бол Лабрадорын эзэд. Хэрвээ хүсвэл тэд ямар ч уур амьсгалыг хөгжөөж чадна. Бүх төрлийн спортод, ялангуяа усны спортод хоббитой. Байгальд гарах дуртай. Сайхан сэтгэл, уян хатан юунд ч дасан зохицдог чанараараа бусдад гайхагддаг. Өөрийгөө хэзээ ч дутуу үнэлдэггүй учраас тэд юу ч байсан заавал нэг удаа туршиж, оролдож үзэх болно.

2. Алтлаг анч (Golden Retriever)
Ийм нохойны эзэд ихэвчлэн их тайван, сайхан сэтгэлтэй, зугаалах, аялах, байгальд гарах дуртай хүмүүс байдаг. Найзууд, гэр бүлийнхэндээ дуртайяа цаг гаргадаг, нөхөрсөг зантай тэдний олонхи нь бусдын сайн сайхны төлөө ажил хийдэг. Хүмүүнлэг, буяны үйлсэд харамгүй оролцдог бөгөөд хэтэрхий гэнэн итгэмтгий байдлаасаа болоод ганцаараа хохирох нь элбэг. Гэхдээ “гэнэн” гэдэг бол сайн чанар юм шүү, алтлаг анчдын эзэд ээ!

3. Немц овчарка
Аливаад их нухацтайгаар ханддаг, тийм ч нийтэч биш, олны дунд үл ялиг ичимхий хүмүүс немц овчарка сонгодог. Тэднийг мэдэхгүй хүмүүс бүрэг, зожиг гэж боддог нь эндүүрэл юм. Дотносоод үзвэл тэд харин ч найзуудынхаа төлөө юуг ч хийхээс буцахгүй халуун дулаан сэтгэлтэй хүмүүс байдаг. Ёс зүй, суртахууны хувьд үргэлж зөв санагдсан зүйлсээ л хийдэг.

4. Бийглз
Байгаа бүхнээсээ аз жаргалыг мэдэрч чаддаг хүмүүс Бийглз үүлдэрийн нохой тэжээх нь олонтаа. Тэд бүх хүний амьдралд инээд хөөр баяр баясгаланг бэлэглэх чадвартай. Янз бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болохоор тэд маш олон найз нөхөдтэй байдаг. Маш яриасаг, эрч хүчтэй амьдралыг уриалагчид юм.

5. Терьер
Их хурдан хөдөлгөөнтэй, сайн зохион байгуулалттай хүмүүс энэ үүлдрийн нохойг найзаараа сонгодог. Нэлээд бие даасан хүмүүс бөгөөд мэтгэлцэх, үзэл бодлоороо өрсөлдөх дуртай. Тэдний байшинд орж үзвэл цэмцгэр цэгцтэйг нь гайхах болно. Чанартай, нямбай хувцасладаг. Хэрвээ гадаад үзэмжиндээ жаахан л сэтгэл дундуур байвал тэр өдөржин таагүй мэдрэмжтэй явах болно.

6. Боксёр
Энэ үүлдэрийн нохойн эзэд бол амьдралд хайртай, гэхдээ ихэвчлэн завгүй явдаг хүмүүс юм. Тэдний хувьд танихгүй хүмүүс бол зүгээр л танилцаж амжаагүй найзууд нь гэсэн үг. Маш олон үнэнч нөхөдтэй бөгөөд нэг уулзалтаас нөгөө уулзалтанд дамжсаар чөлөөт цагаа ч шахуу хуваарьтайгаар өнгөрүүлдэг. Амьдралд муу өдөр гэж байдаггүй, ямар ч стрессийг инээд хөөрөөр давж чадна гэж итгэдэг хүмүүс.

7. Пудль
Пудлийн эзэд шударга, өр зөөлөнтэй хүмүүс байдаг. Тэд маш хүчтэй дурлаж, өөрт байгаа бүхнээрээ хайрладаг бөгөөд өөртөө болон гэртээ цэвэрч байдлыг эрхэмлэдэг. Сайхан газар хооллож, сайхан орнуудаар аялах дуртай. Гадаад үзэмжээ өөрийн нэр төрийн чухал хэсэг гэдэгт эргэлздэггүй.

8. Чиуауа
Хэрэв чиний таньдаг хүний хүрэмний эсвэл цүнхний халааснаас бяцхан чиуауа цухуйж байвал тэднийг маш олон талын сонирхол, чадвар, мэдлэг, зан араншинтай гэж ойлгоорой. Тэд хөгжилтэй, ажил хэрэгчийн аль нь ч байж чадна. Их эмх цэгтэй, гэрээ сайхан тохижуулж авч явдаг. Хэдий тэд найзууддаа үнэнч боловч танихгүй хүмүүст буруугаар ойлгогдох нь бий. Зарим нь их түргэн ааштай байдаг бол зарим нь сэтгэлийн хөдөлгөөн багатай, дотогшоогоо хүмүүс байдаг.

9. Мини Шнауцер
Бодож байгаагаа шууд хэлдэг, шулуун шударга, зарчимч хүмүүс гэж тэднийг тодорхойлмоор. Тэдний гэрт бүх зүйл өөрийн гэсэн байртай. Хамгийн ажил хэрэгч, амласандаа заавал хүрэхийг хичээдэг болохоор бүх хүн түүнд найддаг.

10. Бээжин хав
Багадаа ангийнхаа хамгийн хөгжилтэй, шооч хүнээр тодорч байсан уу? Тэгвэл чамд бээжин хав яг тохирно. Үргэлж хөгжилтэйгээр инээж явдаг, шинэ зүйл турших дуртай хүмүүс энэ үүлдэрийн нохойг ихэвчлэн сонгодог. Гайхалтай хошин шогийн мэдрэмж нь тэднийг аль ч хамт олон дунд нэр хүндтэй байлгадаг. Том болсон хойноо ч Sponge Bob шиг хүүхэлдэйн кино үзэхээс буцахгүй хүмүүс гэж хэлж болно.

11. Помераниан
Адал явдалтай, баян тансаг амьдралд дуртай бүсгүйчүүд энэ бамбарууш шиг өхөөрдөм, нэлээд “үнэтэй” үүлдэрийн нохойг тэжээдэг. Угаалгын өрөөнд хэдэн цаг ч болж магадгүй, учир нь тэд хувьд хаана ч, бүр гэртээ ч хамгийн сайхнаараа харагдах ёстой. Олны анхаарлын төвд орох дуртай гэмээ тэд өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Зоогийн газарт хамгийн дээд зэрэглэлийн зоогийг захиалж, зөвхөн тусгай хүрээнийхэн л очих үдэшлэгт уригдах сонирхолтой тэд реалити шоу үзэх хоббитой.

12. Бульдог
Ихэнхдээ инээд хөөртэй явдаг боловч зарим талаараа маш зөрүүд хүмүүс юм. Бүх зүйлийг өөрийнхөөрөө хийж, туршиж үзэх дуртай. Аливааг хийж болох хамгийн хурдан, хялбар бөгөөд үр дүнтэй аргыг үргэлж эрэлхийдэг. Маш романтик бөгөөд гэр бүлийнхэндээ юу юунаас илүү хайртай. Амралтын өдрүүдийг сонирхолтой кино үзэж өнгөрүүлэх нь тэдний хобби.

13. Спанель
Тэдэнд нохойндоо гаргах цаг ч маш бага олддог. Гэхдээ найзууддаа бол хэзээд зав гаргана. Мөрөөдөмтгий, амьдралдаа романтик адал явдлууд учруулах дуртай. Сэтгэл хөдлөл өндөртэй бөгөөд өөрийнхөө эрүүл мэнд, гоо сайханд зориулж тохиромжтой арчилгааг тогтмол хийдэг. Фитнесст явж, үсээ янзлуулж, маникюрт орон өөртөө хангалуун явах дуртай. Шинэ найз нөхдөд тийм ч нээлттэй биш, хүнд дасаж дурладаг. Багаасаа найзалсан цөөн хэдэн сайн найзтай.

14. Роттвейлэр
Нэг юмаа хийнэ гэсэн бол заавал хийж дуусгадаг, мэдэхгүй хүмүүст бол хэтэрхий хүйтэн, сүржигнүүр харагддаг хүмүүс. Юу зөв, юу буруу болохыг цаг үргэлж тунгаадаг учраас хамтран ажиллагсад болон найзуудынхаа дунд хүндлэл хүлээдэг. Өөртөө маш итгэлтэй, зоригтой тэднийг зарим хүн бүрэг, зожиг гэж үздэг боловч дотно хүмүүстээ хэчнээн халуун сэтгэлээр ханддагийг нь мэдэхгүй юм.

15. Малтийз
Малтийз тэжээдэг бүсгүйчүүдийг залуу нь үргэлж эрхлүүлэх үүрэгтэй. Яг өөртөө тохирсон ганцхан ширхэг хувцсыг олохын тулд өдөржингөө ч дэлгүүр хэсч чадна. Ажилдаа ч, амьдралдаа ч амжилттай тэд өөрсдийн уйдах завгүй амьдралдаа маш их хайртай бөгөөд оффис дээрээ шөнөжин суухаас найзуудтайгаа шөнөжин зугаалахыг илүүд үзэх хүн. Карьер тэдний хувьд тийм ч чухал биш боловч хүндлэгдэх, хайрлагдах дуртай.

16. Доберман
Аливаад тэргүүлэгч байх зөнтэй, зохион байгуулах, удирдах авьяастай хүмүүс өөрсдий мэдэлгүй доберманыг найзаараа сонгосон байдаг. Эелдэг, зарчимч аргаар өөрийн зорилгодоо амархан хүрдэг итгэж найдаж болохоор хүмүүс юм.