Бидэнд энгийн санагдах ч бусад оронд хориотой хувцаснууд

bba1699a47f1ee91e958c79fe03ee92bЖил бүр аялал жуулчлалын цар хүрээ нэмэгдэж, шинэ содон сэтгэгдэл олж авахын тулд аялах хүмүүсийн тоо улам нэмэгдсээр. Хүн бүр л аялах гэж байгаа улс орноо тодорхой хэмжээнд судалдаг. Хоол, соёл, ёс заншил гээд аялах гэж буй орныхоо талаар тодорхой мэдээлэлтэй байх нь аялахад илүү хялбар. Энэ удаад Адме.ру бидэнд энгийн санагдах ч зарим оронд хориглосон байдаг хувцаснуудын талаар нийтлэснийг хүргэж байна.

Германд юүдэнгээ өмсөж явбал торгож мэднэ

Германд жолооч нар нүүрээ хаахыг хориглосон хууль үйлчилдэг. Энэ нь зөрчил гаргасан этгээдийг камераар хялбар таних боломжтой байх гэсэн шаардлагаас үүдэлтэй. Тиймээс жолоо барьж байх үедээ өргөн хүрээтэй малгай, юүдэнтэй цамц өмсөн, юүдэнгээ өмсчихвөл 60 еврогоор торгуульж болзошгүй.

Африкт хар, хөх өнгийн хувцас өмсөхөөс зайлсхийгээрэй

Африк руу явж байгаа хүмүүс цайвар өнгийн хувцас сонговол тохиромжтой. Энэ нь цайвар хувцас нарны гэрэл ойлгодог гэдгээс гадна энэ тивд аюултай өвчин тээдэг ялаа байдагтай холбоотой бөгөөд шавж ихэвчлэн хар, хөх, гялгар өнгөнд татагддаг байна.

Эмиратад майктай эмэгтэй худалдааны төв орж болохгүй

Арабын Нэгдсэн Эмират Улс харьцангуй консерватив улс. Эндэхийн наран шарлагын газруудад барууны ёс суртахуун үйлчлэх хэдий ч томоохон худалдааны төвүүд рүү хэт задгай хувцастай орвол сануулга авч мэднэ. Тиймээс мөр, цээжээ халхлах хэрэгтэй бөгөөд томоохон худалдааны төвүүдэд энэ төрлийн анхааруулах тэмдэг ч байдаг гэнэ.

Европын дархан цаазат газруудад “буруу гутал” өмсвөл шийтгэл хүлээнэ

Италийн Лигурид уулын жимээр сандаал, углааштай алхвал 2500 еврогоор торгуулна. Мөн Хорватад энэ төрлийн хориг үйлчилдэг. Ийн шийтгэх болсон нь жуулчид тохиромжгүй гутал өмссөнөөсөө болж гэмтэж  бэртэх эрсдэл өндөр бөгөөд харин бэртсэн тэднийг гагцхүү нисдэг тэргээр л буулгах боломжтой, харин энэ нь зардал өндөр байдагтай холбоотой аж.

Нидерландад үслэг эдлэл зохимжгүй

Нидерландад амьтны эрхийг хамгаалагчид идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. Хэдийгээр үслэг эдлэл өмсөхийг хуулиараа хориглоогүй ч ангийн үсэнд дурлагчид энэ улсад ихээхэн хүндрэлтэй учирж мэднэ. Ангийн үсэн шуба өмссөн хүмүүст зүгээр ч нэг сануулаад өнгөрөөхгүй, өндөг, улаан лооль шидэж байсан тохиолдол нэг бус удаа гарч байв.

Усны хувцасыг усанд сэлэхдээ л өмс

Гренадад усны хувцасыг гагцхүү наран шарлагын газар өмсөх нь л зохимжтой гэж үздэг. Харин хотын гудамжаар ийм хувцастай явбал 270 долларын торгууль эсвэл хагас жил хоригдох ялаар шийтгүүлэх эрсдэлтэй.

Багамд дүрэмт хувцасыг цэргүүд л өмсөнө

Дүрэмт хувцастай адил загвар, өнгөтэй хувцасыг олон оронд хориглодог. Цэргийн хувцасны өнгийг ялангуяа үймээн самуунтай орнууд түрэмгий өнгө гэж тооцдог байна. Тиймээс “цэрэг ногоон” өнгийн хувцасаа гэртээ үлдээсэн нь дээр.

Г.Бямбасүрэн


Бидэнд энгийн санагдах ч бусад оронд хориотой хувцаснууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex