Хоолны дэглэм барихгүйгээр жингээ хаяж болно

naturally-skin-clean-up

Хоолны дэглэм барихгүйгээр жингээ хаяхын тулд та өглөө 05:00-06:00 цагийн хооронд босох хэрэгтэй. Өглөө эрт болсох нь хүнд эрч хүч бэлэглэдэг. “Эрт боссон хүн нэгийг дуулна” гэж ярьдаг билээ. Энэ нь тухайн өдрийг амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүлэх боломжийг олгодог байна.

1.Нимбэгтэй халуун ус уух

Өглөө бүр нимбэгтэй халуун ус ууснаар хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулаад зогсохгүй, бодисын солилцоог идэвхжүүлдэг.

2.Давстай халуун усанд хамраа утах

Өглөө бүр зориулалтын ууршуулагчийн тусламжтайгаар давстай халуун усанд хамраа утаж байгаарай. Ингэснээр хамрын хөндийн өвчлөлөөс сэргийлж, толгой өвдөхийг зогсооно.

3.Өглөө бүр биеэ угаах

Өглөө бүр “зориулалтын угаагч” ашиглан, биеэ угааж хэвшсэнээр цусны эргэлтийг сайжруулж, хорт бодисыг гадагшлуулах ач тустай ажээ.

4.Хавирганыхаа доод хэсэгт гүнждийн тосоор массаж хийх

Хавирганыхаа доохон талд гүнждийн тосоор массаж хийж, хоол боловсруулах эрхтний тогтолцоогоо сайжруулаарай.

5.Толгойндоо кокосын тосоор массаж хийх

Толгойндоо кокосын тос ашиглан, массаж хийвэл хүний сэтгэл санаанаас үүдэлтэй мэдрэмжийг сайжруулж, үсийг чийгшүүлдэг ажээ.

6.Өдөрт нэг удаа 30 минут дасгал хийх

Өдөрт нэг удаа ердөө 30 минутыг дасгал хөдөлгөөн /гүйх, сэлэх, дугуй унах гэх мэт/ хийхэд зарцуулаарай. Үр дүнд нь таны бие организм уян хатан, тэсвэр тэвчээртэй болох юм.

7.Амьсгалын дасгал 10 минут хийх

Амьсгалын дасгал хийснээр алдагдсан энерги, эрч хүч нөхөгдөж, ходоод гэдэсний үйл ажиллагаа сайжирна. Түүнчлэн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хэвийн болдог ажээ.

8.Бясалгал хийх

Өглөө, орой тус бүр 20-30 минут бясалгал хийж, эрүүл мэнддээ анхаарч, алдагдсан энергээ нөхөж аваарай.

9.Өлссөн үедээ юм идэх

Өлсөх нь хоол боловсруулах эрхтний тогтолцоог доголдуулдаг. Бидний бие организм өдөрт нийт 3 удаа хоол, 2 удаа хөнгөн зууш идэхийг шаарддаг байна. Тиймээс та өлссөн үедээ зөв тохируулан хооллож байгаарай. Харин орой 19:00 цагаас хойш болж өгвөл битгий юм идээрэй.

10.Тохирохгүй хоол хүнсийг хамтад нь идэхүй байх

Хамтад нь идэж болохгүй хоол хүнсийг идэж, хэрэглэснээр хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдаж, улмаар “фермент”-ийн хэмжээ ихэсдэг байна. Энэ нь бие дэх хорт бодисын хэмжээ нэмэгдэх үндэс болдог ажээ. Хамтад нь идэж болохгүй хоол хүнсийг та ЭНД дарж үзнэ үү.

11.Цагаан гаа идэх

Даршилсан цагаан гааг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх нь хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулна.

12.Хоол идэх үедээ халуун юм уух

Халуун шингэн зүйл бодисын солилцоог идэвхтэй болгодог учраас турахад ач тустай байдаг. Түүнчлэн бөөрний үйл ажиллагааг дэмжиж, цусан дахь сахарын хэмжээг бууруулж, амттан идэх дуршлыг багасгадаг.

13.Өдөрт 2-3 удаа хооллох

Эрдэмтэн судлаачид хүн өдөрт 2-3 удаа зайлшгүй хооллож байх ёстой болохыг олж тогтоожээ. Ингэснээр өвчин зовлон тусахаас сэргийлэх үндэс болдог байна.

14.Шар тос хэрэглэх

Шар тосонд агуулагдах “fat” буюу өөх тос нь бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулах үйлчилгээтэйгээс гадна, төрөл бүрийн өвчний үрэвслийг намдаадаг ач тустай ажээ. Шар тосны ашиг тусыг ЭНД дарж мэдэж аваарай.

15.Хоолоо сайтар болгож идэх

Хоолоо сайтар болгож идэх нь уураг, амин дэмийг биедээ авах үндэс болохоос гадна, ходоодонд шингэхэд ямар нэгэн асуудал үүсгэдэггүй байна. Тиймээс та хоолоо аль болох сайн болгосныхоо дараа идэж байгаарай.

16.Эквалитын тосонд нүүрээ утах

7 хоногт нэг юм уу хоёр удаа эквалитын тосоор 10 минутын хугацаанд нүүрээ утаарай. Ингэснээр харшилтай болохоос сэргийлэхээс гадна, хамрын хөндийг цэвэрлэдэг байна.

17.Хүрэн манжин, өргөст хэмх болон луувангийн жүүс уух

Лууван /300 мл/, хүрэн манжин /100 мл/ болон өргөст хэмх /100 мл/-ний жүүсийг хольж, дээр нь 1-2 хоолны халбага “масло” хийгээд, өглөөний цайндаа уугаарай. Мөн хэрвээ та хүсвэл өдрийн цайндаа уусан ч болох юм.

18.”Gyavanprash” бэлдмэлийг хэрэглэх

Энэтхэгчүүдийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг уг бэлдмэл нь дархлааны системийг сайжруулаад зогсохгүй, найрлагандаа хүний бие организмд маш хэрэгцээтэй амин дэмүүд болох витамин С болон “антиоксидант” агуулдаг байна.

19.”Трифала” самар хэрэглэх

Орой орондоо орохоосоо өмнө “Трифала” самарнаас нэг атгыг идэх нь хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулдаг ажээ.

Залхууралгүйгээр дээрх аргуудыг хэрэгжүүлж, амьдралын зөв хэвшлийг бий болгосноор таны жин хасагдаж  хэний ч өмнө нүүр улайх, ичих зүйлгүй сэтгэл хангалуун байх болно.


Хоолны дэглэм барихгүйгээр жингээ хаяж болно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex