Та өөрийн цусны бүлэгт тохируулж хоолны дэглэм барих аргын талаар хэр сайн мэдэх вэ

421-р бүлэг /O/, 2-р бүлэг/A/、3-р бүлэг /B/、4-р бүлэг /AB/ гэсэн 4 төрлийн цусны бүлэг байдаг. Цусны бүлгийнх нь төрлөөс хамаарч тураах, таргалуулах дэглэм нь өөр өөр. Та бүхэн өөрийн цусны бүлэгт тохирох дэглэмийг сонгоод туршаад үзээрэй.

Нүүрс усыг хязгаарласан хоолны дэглэм нь 2-р бүлгийн цустай хүмүүст тохиромжгүй!
Эдгээр хүмүүст жимс, ногоо түлхүү хэрэглэхийг зөвлөдөг. Сонгино , броколли, байцаа , дүпү, шар буурцаг, гүзээлзгэнэ, аньс, хушга, газрын самар зэрэг нь энэ бүлгийн цустай хүмүүст тохиромжтой.

2-р бүлгийн цустай хүмүүс нь мах, махан бүтээгдэхүүний шингээлт муу бөгөөд өөх тос хуримтлагдаж амархан таргалах хандлагатай байдаг. Тиймээс махны төрлөөс тахиа , загасны махыг түлхүү сонгож хэрэглээрэй. сүүн сүүн бүтээгдэхүүнээс йогурт нь хамгийн тохиромжой. Тиймээс удаан боловсорч шимэгддэг уураг ихтэй хоол хүнсээс аль болох татгалзаж нүүрс усыг агууламж өндөр, илчлэгтэй хоол хүнсийг сонгохыг зөвлөж байна. 2-р бүлгийн цустай ихэнх хүмүүс сэтгэлзүйн хувьд тогтворгүй амархан стрэсстэх хандлагатай байдаг учраас иог, бясалгал зэрэг сэтгэлзүйн дасгал хөдөлгөөнийг хийж байх нь зүйтэй.

1-р бүлгийн цустай хүмүүс нь махан хоолны шингээлт муу байдаг.
Мах, махан бүтээгдэхүүн зэрэг уургийн нэгдлийг задалж, боловсруулах нь бусад бүлгийн хүмүүсээс 3 дахин илүү байдаг. Салмон , туна загас, далайн замаг, хушга , ногоон, шар өнгийн хүнсний ногоог түлхүү хэрэглэж, талх, гурилан бүтээгдэхүүн, төмс, газрын самрыг бага хэрэглэхийг зөвлөж байна. Тиймээс нүүрс усыг хязгаарласан хоолны дэглэм нь 1-р бүлгийн хүмүүст хамгийн тохиромжтой.

3-р бүлгийн цустай хүмүүс амархан таргалдаггүй.
Энэ бүлгийн цустай хүмүүс нь ямар ч төрлийн хоол хүнсийг боловсруулж, шингээх чадвар сайн байдаг. Тиймээс энэ бүлгийн хүмүүсийн дунд биеийн жингийн илүүдэл, таргалалттай хүмүүс ховор

Ногооны төрлөөс; бууцай, лууван,
Жимсний төрлөөс; алим, банана, нэрс, хан боргоцой
Загасны төрлөөс салмон, туна загас
Махны төрлөөс;үхрийн мах
Амуу тариа, овъёос, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг г.м
уураг агуулсан хүнсний бүтээгдэхүүн тохиромжтой байдаг. Харин тахианы мах, шош, бор гурилан бүтээгдэхүүн, газрын самар зэрэг нь амархан таргалуулдаг учраас бага хэрэглээрэй. 3-р бүлгийн цустай хүмүүс нь нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг байнга иддэг талтай учраас хоол хүнсний нэр төрлөө өөрчилж аль болох олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэхийг зөвлөе. Мөн энэ бүлгийн цустай хүмүүсийн ихэнх нь өөрт сонирхолгүй санагдсан зүйлээ удаан үргэлжлүүлэх дургүй байдаг. Тиймээс та 3-р бүлгийн цустай бол хөгжим сонсонгоо алхах, гүйх, найзуудтайгаа хамтдаа хөгжилтэйгээр спортоор хичээллэх байдлаар илүү энерги зарцуулах дасгалын хэлбэрийг сонгоорой.

4-р бүлгийн цустай хүмүүсийн дархлаа маш сайн.
Энэ бүлгийн цустай хүмүүс нь 2,3 –р бүлгийн цустай хүмүүсийн сайн талуудыг хадгалсан, дархлаа маш сайн хүмүүс байдаг. Ходоодны хүчил багатай байдаг учраас мах, махан бүтээгдэхүүний боловсруулах үйл ажиллагаа муу бөгөөд хонины мах хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Жимснээс нэрс, ногоон усан үзэм, лимон, шар буурцагны бүтээгдэхүүн, шар ногоон өнгийн бүх төрлийн хүнсний ногоо, амтат төмс түлхүү хэрэглээрэй. Амтат төмс нь 4-р бүлгийн цустай хүмүүст хамгийн тохиромжтой хүнсний ногоо тул амтат төмс орсон салат, хачир зэргийг бэлдэж хэрэглээрэй. Дархлаа сайтай ч стрэсст орхоороо амархан өвчлөх гээд байдаг тул хоолны дэглэм барьж байх үедээ алхах, бага зэргийн ачаалалтай дасгал хөдөлгөөн хийж байгаарай.

Хоолны дэглэм барьж, турахаар шийдсэн бүсгүйчүүд минь өөрийн цусны бүлэгт тохирсон хүнсний бүтээгдэхүүнийг сонгож улам үзэсгэлэнтэй гуалиг харагдаарай.


Та өөрийн цусны бүлэгт тохируулж хоолны дэглэм барих аргын талаар хэр сайн мэдэх вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex