Өмнөд Солонгост алдаршиж буй БИКИНИ МИСС Мишээл гэж хэн бэ?

Өмнөд Солонгост алдаршиж буй  БИКИНИ МИСС  Мишээл гэж хэн бэ?

Жинхэнэ нэр нь Пүрэвдаваа ч гэлээ солонгосчуудын дунд Michelle буюу Мишээл нэрээрээ алдаршсан түүнийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд “Монголын үзэсгэлэнт бүсгүй” хэмээн нэрлэх болжээ.Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Өмнөд Солонгосын фитнессийн аварга шалгаруулах “Musclemania” тэмцээний Miss Bikini төрөлд гуравдугаар байр эзэлж, улмаар Сөүлийн Канбүг дүүргийн Соншин Их Сургуулиас зохион байгуулсан “K-Beautymiss championship” буюу БНСУ-ын шилдэг фитнесс мисс шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, дэд миссээр шалгарсанаар Мишээлийн хилийн чанад дахь алдрын замнал эхэлжээ.

Тэр дороо алдарт “MAXQ” сэтгүүлийн коверт заларч, монгол бүсгүйн гоолиг бие, гоо төрхийг гайхуулсан тэрбээр одоогоор “Musclemania Korea” тэмцээний face model-оор сонгогдон ажиллаж байгаа аж.Цэвэр цусны монгол бүсгүй “Гуулин” улсад нэр алдраа цуурайтуулж эхэлсэний нууц юу вэ гэж үү? Бид дүгнэхдээ түүний ази маягийн гоо үзэсгэлэн, хэр баргийн солонгос бүсгүйд байхгүй биеийн пропорци, плюс түүний боловсрол, амбиц, мөрөөдөл аж. Өөрөөр хэлбэл тэр зүгээр нэг хувцас өмсөж, тайзан дээр алхдаг хоосон толгойтуудын нэг биш. Багын мөрөөдөл нь урлагийн хүн болох ч сайхан бүсгүйн нэг шалгуур бол эрдэм боловсрол юм шүү хэмээх ээж, аавынхаа захиасыг биелүүлж, “Халлим” Олон Улсын харилцааны сургуульд Дипломат харилцаа, аюулгүй байдлын ангийг дүүргэж, магистрын зэрэг ч хамгаалж амжжээ. Өөрөөр хэлбэл, тэр эхлээд дотоод сэтгэлээ боловсруулаад, дараа нь гадаад гоо үзэмжиндээ анхаарч эхэлжээ.

Өмнөд Солонгост 13 дахь жилдээ амьдарч буй Мишээлийн дараагийн алхам огт өөр тийш чиглэж байгаа аж.

Тэрбээр саяхны нэгэн өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эзэмшсэн мэргэжлээрээ буюу дипломат харилцааны чиглэлээр ажиллаж, Монгол, Өмнөд Солонгосыг холбосон гүүр болохыг зорьдог” хэмээн ирээдүйн амбицаа тодорхойлсон талаар тэндхийн хэвлэлүүд онцлон шуугиж эхэлсэн байна.

Монгол бүсгүй эх оронд нь боловсрол эзэмшээд зогсохгүй шоу бизнесийнх нь ертөнцөд нэр алдраа цуурайтуулчихаад улмаар хоёр орны дипломат харилцааны талаар ам нээж, хүчин зүтгэхээ илэрхийлсэнд Өмнөд Солонгосын хэвлэлүүд ихээхэн олзуурхаж буйгаа онцолсон аж. Түүнд улам их амжилт хүсэцгээе!

Эх сурвалж: “Гранд” сэтгүүл


Өмнөд Солонгост алдаршиж буй БИКИНИ МИСС Мишээл гэж хэн бэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex