Эх хүн ер нь хэзээ эрх чөлөөнд хүрдэг вэ?

7085

Ертөнцийн сайхан ээжүүд л гээд бдаг. Яс юман дээр ээж боллоо, өөрийгөө хаялаа. Өглөө сэрлээ, үсээ орой дээрээ шуулаа, шүдээ угаах ч завгүй хүүхэдтэйгээ ноцолдож, гэр орон, хоол унд, шээстэй даавуу, хөх дэлэнтэйгээ ноцолдсоор бтал өдөр өнгөрч шөнө унтах үгүйн хооронд мөөмөө зулгаалгуулсаар буцаал өглөө босоол үсээ шуугаал… Ёоххх.

Халуун хоол амандаа зуух тавилангүй дор хаяж 2 жил, жорлонд тайван суух боломжгүй дор хаяж 3 жил, усанд дэвтэтлээ хэвтэх заяагүй дор хаяж 5 жил…

Энд тэндхийн хагас дутуу мэрсэн боов боорцог, харлаж хатсан алим жимс, ногоо, сонгино, өөхийг нь ялгасан хоолны үлдэгдэл хамаж шимээд, аягатай цай тайван ч оочилж чадахгуй, нэг жижкэн дарангуйлагчтай ноцолдож2, за унтуулчаад л нэг өөртөө ганц удаа маск тавий даа гээд хэвтэнгүүтээ хүүхдийнхээ асгасан, унагалсан боов шоовны үртсэн дунд, чихэртэй тарагтай гараараа базалж наалдуулсан энгэр цээж, ус ноостойгоо тэр чигтээ ухаан алдаад өглөө нь өрвийсөн юм дахиал сэрлээ, үсээ шуулаа… Ёоххх…

За тээл хаа нэг хүүхдүүдээ аваад ийш тийшээ гарахаар бол алсын аялалд явах гэж байгаа аятай л үүргэвч дүүрэн солих хувцас, памперс, тос, угж, сүү, тоглоом, дэр мэр хүртэл. Тэгнэсэн тэмээ шиг юм л, дээр нь биедээ хамгийн амар хувцасаа өмсжийн гээд нэг навсай Дамба, дээр нь хүүхдээ тэвэрцэн, хажуудаа нэгийг хөтөлцөн. Өнөөх нь бас баахан жижкэн2 тоглоом, харандаа дэвтэр чирцэн. Дүүгээсээ дутахгуй энд тэнд барьсан тавьсан хамаг юмаа хаяастай. Гэртээ ирээд нэг жижкэн гутал мутал, амьтан мамьтан, харандаа бал нэхээд орилчино. Хаана хаясын бүү мэд. Юун тэр гоёж гоодож, жаргаж баясах. ШангриЛа-гийн тоглоомын төвөөс Том гэж муур хайлгаад эрэн сурвалжлаад бөөн юм болсон чинь нэг хуруун чинээ тоглоом байжуу…

Хүүхэд сургууль орноо. Одоо л нэг гараас гарлаа гэнгүүт л сургууль цэцэрлэг зөөх, хичээл даалгавар хийлгэх, өдөр бүр шалны алчуур болоод ирдэг хүүхдийнхээ хувцас формыг угааж индүүдэх, заримдаа өөрийн эрхгүй өнкрөөд унтаад өгсөн балчирынхаа гэрийн даалгаварыг нь солгой гараараа бичиж, хэрэгт хэрэггүй баахан юм хум нааж, хувцас хунар, зураг мураг хийх… За тээл өдрийн өдөрт гэрийн даалгавар гэдэг айхтар юманд нуруугаа авахуулна. 2 мөр юм бичих гэж 2 цаг хэрэлдэнэ, аргадана, уйлалдана, зодолдоно. Цаана нь хийгээгүй үлдсэн юм зөндөө. Ганц өдөр ч оройтох эрхгүй… Ёохх…

Овоо нэгим гараас гарч, даалгаварын дарамтаас салж эхлэнгүүт өсвөр насны хямрал… Түмэн жорын хэрэгцээ нь ихсэнэ, ааш зан нь олдохгуй. Нөгөө пээдгэр, хүчирхэг, бие даасан хатуу хахир, ихэмсэг зан ман бхгуй ээ, зүгээр л шалан дээр. Хүүхдээсээ айгаад л аяыг нь олох гэж толгой гашилгаал, заримдаа тэсэлгүй хашгирч орилж цохиж авчаад өөрөө ганцаараа уйлаад л, шаналаад л…

За нэгим сургууль төгслөө гэнгүүт бөөн их сургуулийн төлбөр, оюутан хүний зардал гээл санхүүгийн дарамт. Дэрсхэн хэдэн оюутантай бол бүүр дуусаа. Өөрөө хэрэглэж үзээгүй бүхнийг хүүхэддээ авч өгчөөл тэдний голсон хаясан, хэрэглээд хуучирсан, өмсөөд элэгдсэн бүхнээр л амьхандаа гоёж гоодоод бгаамуу хаашайн… Заримдаа хувцас хунар, түрийвч мүрийвчээр нь нууцаар гоёж саакарчаад чимээгүйхэн буцааж тавьж итар…

Удахгуй хүүхдүүд нь амьдралд гарахаар бүүр байдгаа барах биз. Дээр нь хянуулаастай. Сошиал дээр битгий
ий миний зургийг тавиад бай. Битгий элдэв юм бичээд бай. Битгий баар саванд яваад бай…

Эх хүн ер нь яг хэзээ эрх чөлөөнд хүрдийм бэ?


Эх хүн ер нь хэзээ эрх чөлөөнд хүрдэг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex