Чи ажилтайгаа гэрлэсэн үү?

LOOK8_7

Би бол ажилтайгаа гэрлэсэн эмэгтэй. Намайг эргэн тойрныхон маань чухал зүйл хийдэг болохоор хүндэтгэж, хүүхдээ хараад гэртээ суудаг найзууд маань үргэлж л хийх ажилтай, завгүй байдаг болохоор минь бахархаж, бас нууцхан атаархдаг юм. Гэхдээ хүмүүс ээ! Өдрийн од шиг хааяахан нэг, сул цаг олдвол юу хийхээ ч мэдэхгүй байсаар оройтон гэр лүүгээ харьдаг байх тийм сэтгэл татам байна гэж үү дээ? Би л лав гэрлэлтэндээ сэтгэл хангалуун бус байна!

Чамайг яг над шиг болохыг чинь батлах нотолгоонуудыг энд дурдъя. 1. Хэрвээ ажил чинь чиний өдөрт хийж байгаа хамгийн чухал зүйл бол
2. Дотны найзуудын чинь ихэнх нь танай ажлынхан бол
3. Орой унтахынхаа өмнө мейлээ шалгадаг бол
4. Өдөрт орж ирсэн ихэнх шинэ санаа нь ажилтай чинь холбоотой бол
5. Ажилдаа ирэхгүй өдрөө ч ажлынхантайгаа холбогдсоор л байдаг бол
6. Гэртээ ирсэн хойноо ч мөн л ажлаа ямар нэгэн байдлаар хийж суудаг бол
7. Оройтож ажиллахаар их ажил нэмэгдсэн ч үргэлж “Тийм ээ, тэгэлгүй яахав” гэж зөвшөөрдөг бол
8. Найзууд, гэр бүлийнхнийхээ уулзалтанд очиж чадахгүй үедээ өөрийгөө “Илүү хэрэгтэй зүйл хийж байгаа” гэж зөвтгөдөг бол
9. “Залуу насанд шоргоолж шиг шаргуу ажиллах хэрэгтэй” гэдэг үг амны чинь уншлага бол
10. Ажил дээрээ байхгүй үед дотор чинь нэг л сонин гэмшил төрөөд байдаг бол
11. Ажлынхаа тухай бодож өглөө сэрдэг бол
12. Ажлынхаа тухай бодсоор орой унтдаг бол
13. Хамгийн сайн найзтайгаа 3 сарын өмнө л уулзсан бол
14. 24 цагийн талыг ажил дээрээ өнгөрүүлдэг бол
15. Чиний хамт ажиллагсаддаа ямар харагдах нь огт хамаагүй санагдаж эхэлсэн бол
16. Хэр их ажиллахад чинь хязгаар байдаггүй бол
17. Орой тараад гэртээ очиход унтах цагтай чинь яг “сайхан таардаг” бол
18. Маргааш эрт ажилтай учир оройтох тохиолдол бүрээ хойшлуулдаг бол
19. Сүүлийн 6 сард танилцсан хүмүүсийн 90% нь ажилтай чинь холбоотой бол
20. Хайрт чинь заримдаа “Би ажлаас чинь хийлцэж өгөх үү” гэж хэлдэг бол
чи ажилтайгаа бүрэн гэрлэжээ хонгор минь!

Энэхүү жигтэй гэрлэлтэндээ хувийн амьдралаа дорвитойхон шингээвэл чи ажлаа одоогийнхоосоо муу хийдэг болно гэсэн үг огтхон ч биш юм. Яагаад гэвэл тэнцвэртэй, зөв хуваарилалт нь хүнд өөр юу ч биш, харин улам амжилттай карьерийг л өгдөг билээ. Мөрөөдлийн ажлаа хийхээс гадна мөрөөдлийн амьдралаараа ч гэсэн амьдарцгаая.


Чи ажилтайгаа гэрлэсэн үү?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex