“FRIENDS” киноны талаар сонирхолтой 8 баримт

Friends-TV-show-on-NBC-canceled-no-season-11Дэлхий дахинаа алдартай цуврал болох “Friends”-ийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Эхний анги 1994 онд цацагдаж байсан ба өдгөө 25 жил өнгөрсөн ч хамгийн алдартай, хамгийн хөгжилтэй цувралуудын нэгт зүй ёсоор тооцогддог. Тиймээс энэхүү гайхалтай цувралын үнэнч шүтэн бишрэгчдэд зориулан сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.

1. Рачелийн дүрд анх Кортни Кокс тоглох байжээ.

Рачел Грин (Rachel Green) буюу Женифер Энистон (Jennifer Aniston)-н тоглосон дүрд хамгийн анх Кортни Кокс (Courtney Cox) тоглохоор төлөвлөгдөж байжээ. Зохиолыг уншсаны дараа Кортни Моника Геллер (Monica Geller)-ын дүрд тоглохыг хүссэн байна.

2. Лиса Кудров гитараас илүү амархан хөгжим тоглохыг хүссэн.

Лиса Кудров (Lisa Kudrow) буюу Phoebe гитарыг маш чадварлаг тоглодог. Тэрээр анх гитар тоглож чаддаггүй байсан ба гитарын оронд илүү жижиг хөгжим тоглохыг хүссэн ч гитараа тоглохоос өөр сонголтгүй байжээ.

3. Женифер Энистон сүүлийн бүлэгт тоглохгүй байх байсан.

Женифер Энистон тухайн үед маш завгүй байсан тул сүүлийн бүлэгт тоглож чадахааргүй байсан аж. Гэвч кино багийнхан түүний цагийн хуваарьт зориулж 24 ангийг багасган 18 ангитай болгосон юм. Ийнхүү тэрээр сүүлчийн бүлэгт өөрийн цаг заваа тааруулан тоглож чадсан.

4. Мэтт Лебланк Женифер Энистон нар Жое Рачел хоёрын романс хэсэгт маш дургүй байсан.

Мэтт Лебланк (Matt Leblanc) буюу Жое (Joey) нь Рачелд дурлаж тэд хэсэгхэн хугацаанд болздог хэсэг цувралд гардаг ба зарим шүтэн бишрэгчид уг үзэгдэлд дургүй байсан гэдэг. Хамгийн сонирхолтой нь Женифер Мэтт хоёр ч гэсэн энэхүү хэсэгт дургүй байсан ба ийм зүйл огт байж боломгүй, үнэхээр тухгүй байсан гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Найзууд гэдэг найзуудаараа байсан нь дээр гэж бодсон гэнэ.

5. Мэтью Перри хар тамхинаас болоод киноны зарим хэсгийг санадаггүй.

Мэтью Перри (Matthew Perry) буюу Чандлер Бин (Chandler Bing) нь цувралын үеэр хар тамхины асуудлаас болоод кинонд тоглож байх үеийнхээ зарим хэсгийг огт санадаггүй аж. Тэрээр энэхүү асуудлаас болоод нийт 9 кг хаясан.

6. “Netflix” дээр хамгийн их хүн үзсэн цувралуудын нэг.

25 жил өнгөрсөн ч “Netflix” дээрх хамгийн их хүн үзсэн цувралуудын нэг хэвээр л байгаа аж. Харамсалтай нь цуврал маань удахгүй “Netflix”-ээс хасагдах гэж байна. Үүнээс болоод “Netflix”-ийн ажилчид шүтэн бишрэгчдийн хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулгарсан гэнэ шүү.

7. Тэд дөрвүүлээ байх байсан.

Цуврал маань зургаан гол дүрээс бүтдэг ч хамгийн анх дөрвөн найзын тухай өгүүлэхээр зохиогдож байжээ.

8. Дэвид Швиммер нь цувралын нийт 10 анги дээр найруулагчийн үүрэг гүйцэтгэсэн.

Дэвид Швиммер (David Schwimmer) буюу Росс Геллер (Ross Geller)-ийн дүрд тоглосон залуу маань цувралын 10 анги дээр найруулагчийн үүрэг гүйцэтгэсэн билээ. Чадварлаг нэгэн шүү.

Эх сурвалж: www.mentalfloss.com


“FRIENDS” киноны талаар сонирхолтой 8 баримт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex