Хамгийн аз жаргалтай хос долоохон зүйлийг хамтдаа хийдэг

7478

Америкийн гэр бүл судлаачид 40-өөс дээш жил хамтдаа байсан хосуудын дунд судалгаа явуулжээ. Энэхүү судалгааны үр дүнд тэд аз жаргалтай хосуудын байнга хийдэг долоон зүйлийг тодруулсан байна. Таүүнчлэн аз жаргалтай хосууд нэг нэгнийхээ үзэл бодол, хүсэл сонирхолд хэзээ ч халдаж байгаагүй нь тогтоогджээ. Энэ нь та бидний хэлж хэвшсэн “Байгаагаар нь л хайрлах” гэдэгтэй утга нэг байгаа юм.  Хэрвээ та үнэхээр өөрийн хайртыгаа ойлгож, түүнтэй улам дотносон яваандаа бүхий л амьдралаа хамт туулахыг хүсч байгаа бол доорх зөвлөгөөг уншаад хэвшил болгохыг хичээгээрэй.

1. Цагийг хамтдаа өнгөрөөдөг

Хамтдаа амьдардаг хосуудын хувьд энэ нь инээдтэй санагдаж болох юм. Гэхдээ л ажил, хүүхэд, гэрийн асуудал гэсээр байгаад хосууд үнэндээ хамтдаа цагийг өнгөрөөж, нэг нэгэндээ халуун дотно үгс хэлдэггүй байна. Тэд орондоо ороод л унтчихдаг өглөө сэрээд ажилдаа явдаг. Тийм учраас хааяа ч гэсэн хоёулаа кино үзэж, хүүхдүүдээ унтуулчихаад салхинд алхах хэрэгтэй.

2. Хайрын хэлтэй бол

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та хосоо өхөөрдөн дууддаг нэр, дүрслэн үзүүлдэг үйлдэлд сургах хэрэгтэй. Энэ нь биеийн хэл ч гэж нэрлэгддэг. Зөвхөн түүнийгээ л дууддаг тэр нэрийг сонсохын тулд хайрт чинь таны төлөө юу ч хийхээс буцдаггүй байна.

3. Өдөрт хоёр удаа тэврэлд

Зүгээр л эелдэг байдлын үүднээс тэврэх биш өдөрт ядахдаа хоёр удаа 20 секунд тэврэлддэг бол хосуудын харилцаа бусдаас давуу байдаг гэнэ. Ингэснээр нэг нэгнээ мэдрэх чанар сайжирч, маш тайван сэтгэл хангалуун болдог юм байна. Чин сэтгэлээсээ тэврэлдэж бай.

4. Сонсож сур

Ямар нэг тайлбар хэлэлгүйгээр зүгээр л нэгнийгээ сонсоход суралц. Бие биенийгээ сонсдоггүй хосуудын харилцаа хэзээ ч тогтвортой байдаггүй. Хамтрагчаа ярьж байх үед нь түүнийг мэдрэхийг, өөрийнх нь байр сууринаас ойлгохыг хичээж сур. Ингэхдээ хайртынхаа гарыг атга, нүд рүү нь хар. Түүнийг мэдэрч сурвал та сонсож чадах болно.

5.  Уян хатан байж сур

Энэ ялангуяа эрчүүдэд маш их хамааралтай. Би  эр хүн  хоол хийж мэдэхгүй гээд хойш суудаг эрчүүд олон байдаг. Яагаад ажлаа тараад ядраад ирж байгаа найз бүсгүйдээ хоол хийгээд өгч болохгүй гэж. Эсвэл сургууль дээр нь хоол аваачаад өгсөн ч болно шүү дээ. Ажлын алжаалыг нь тайлахын тулд эхлээд сайхан халамж өг. Дараа нь хоорондоо юм ярилцаж дотносох цаг аяндаа гараад ирнэ.

6.  Ирээдүйн төлөвлөгөөгөө хамтдаа гарга

Дөнгөж үерхэж байгаа хосуудын хувьд ирээдүйн гэрлэлт хүүхдийн талаар ярих нь тийм ч зөв сонголт биш л дээ. Тэрний оронд хамтдаа ууланд явган аялал хийх,  ямар нэг сургалтанд цуг явах, уран бүтээл хамтдаа хийх зэргийг төлөвлөж болох юм. Аливааг хамтдаа хийж, бүгдийг төлөвлөдөг хосууд нэгнийгээ маш сайн сонсдог, хүлээцтэй болдог аж.

7. Урмын үг хэлж сур

Нэг нэгэндээ урмын үг хангалттай хэлдэг хосуудын харилцаа илүү тогтворой байдаг байна. Хэрвээ хамтрагч тань таниас зөвлөгөө хүсвэл, эсвэл гомдол тоочвол зүгээр л түүнийгээ тэврээд урмын үг хэлсэн нь хамаагүй дээр байдаг. Нэгийгээ үнэлж, урамшуулбал хайрт тань зөвхөн тань руу л хамгийн түрүүнд яардаг болно. Энэ бол амьдралыг баялаг, амттай болгодог шилмэл жоруудын нэг юм шүү. Хайртай гэдэг үгийг ч цагаа олоод харамгүй хэлж сур. Гэхдээ алхам тутамд хайр гэдэг үг байвал амьдрал амтгүй болдог гэнэ шүү.


Хамгийн аз жаргалтай хос долоохон зүйлийг хамтдаа хийдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex