Азийн хамгийн хөөрхөн эмэгтэйг нэрлэлээ
- Views239
- Likes0
TCCAsia чөлөөт сайтаас Азийн 2019 оны хамгийн үзэсгэлэнтэй 100 бүсгүйн жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг Азидаа алдартай жүжигчин, дуучин, соёлын бусад зүтгэлтнүүдийн дундаас тодруулсан байна.
Жагсаалтын нэгдүгээрт Тайландын харьяат, дуучин, рэппер, модель, бүжигчин, Өмнөд Солонгосын алдарт Blackpink хамтлагийн гишүүн Лалиса Манобан (Lisa) бичигдсэн аж.
Хоёрдугаар байрт Японы дуучин Сакүра Мияваки орсон аж. Харин гуравдугаарт Blackpink хамтлагийн бас нэг гишүүн, Өмнөд Солонгосын Женни Ким бичигджээ. Тэгвэл топ 5-д Хятадын жүжигчин Анжелу Ян Ин (Angelababy), Хятадын фото модель Суи Хэ багтжээ.
Жагсаалтад K-pop урлагийн олон төлөөлөгч орсноос дурдвал дуучин Taeyeon, Girls’ Generation-ын Им Юна, Red Velvet-ийн Айрин нарыг нэрлэж болно. Сонирхолтой нь Гайхамшигт эмэгтэйн дүрээрээ алдартай, Израилийн жүжигчин Галь Гадот 16 дугаарт багтжээ.
Эх сурвалж: iz.ru
Азийн хамгийн хөөрхөн эмэгтэйг нэрлэлээ | ||
Tweet | Жиргэх | |
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү |