А.Гранде эрүүл мэндийн асуудалтай байгаа гэлээ
- Views84
- Likes0
Алдарт дуучин Ариана Гранде эрүүл мэндийн асуудалтай байгаагийн улмаас “Sweetener” айлчлан тоглолтоо цуцалж магадгүй байгаагаа “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Шарлотсвилле хотод хийсэн тоглолтын дараа бие нь тавгүй байсан тухайгаа дуучин бүсгүй өмнө нь шүтэн бишрэгчиддээ мэдэгдлээ. “Толгой өвдөхөөс гадна хоолой илүү хүчтэй өвдөх боллоо. Дуу хоолой хэвийн байгаа хэдий ч тоглолтын үеэр амьсгал хүндэрч, амьсгалахад өвдөх болсон. Би эмчээс зөвлөгөө авч байгаа бөгөөд удахгүй бүх зүйл хэвийн болно гэж найдаж байна” хэмээн Ариана Гранде тэмдэглэсэн байна.
А.Гранде эрүүл мэндийн асуудалтай байгаа гэлээ | ||
Tweet | Жиргэх | |
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү |